| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00467/и |
| Дугаар | 151/ШШ2024/00445 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2024/00445
2024 05 14 151/ШШ2024/00445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч*****с овогт Ц**********шийн Ц.Б**********а,
/Улаанбаатар хот, ********** дүүрэг, *** дугаар хороо, ******* замын **-* дугаар байр, ***7 тоотод оршин суух/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Б**********а,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б**********а нь Зуунмод хотын Сургууль дундын сургалт үйлдвэрийн төвд 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, Ажлын хувцасны үйлдвэрт 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зарим тушаал архиваас гарахгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар “Лаборант үйлчлэг ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 91 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгийн тодорхойлолт, 197541 дугаар Ц.Б**********агийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Төрийн өмчийн төлөөлөгчийн 1999 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 99/01 дугаар тодорхойлолтын хуулбар, Ц.Б**********агийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, ээлжийн амралт, чөлөө олгох, тэтгэмж олгох, цалинжуулах тухай” тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Төв аймгийн Төрийн архивын тасгаас тус тус нотлох баримт бүрдүүлж, гэрч Ж.Жимсмаагаас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1..Нэхэмжлэгч Ц.Б**********агийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Ц.Б**********а хүсэлтийн үндэслэлээ ажлаас гарсан зарим тушаал архиваас гарахгүйн улмаас ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэж тайлбарласан.
3. Хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар “Лаборант үйлчлэгч ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 91 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгийн тодорхойлолт, 197541 дугаар Ц.Б**********агийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Төрийн өмчийн төлөөлөгчийн 1999 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 99/01 дугаар тодорхойлолтын хуулбар, Ц.Б**********агийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, ээлжийн амралт, чөлөө олгох, тэтгэмж олгох, цалинжуулах тухай” тушаалын хуулбар, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1993 оны 07 дугаар сарын 51 дүгээр “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, орон тоо, цалингийн жишиг батлах, ажил хослон гүйцэтгүүлэх тухай” тушаалын хуулбар, хавсралт, Оёдлын үйлдвэрийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, мэргэжил хослон ажиллуулах, үүрэг түр орлон гүйцэтгүүлэх, ээлжийн амралт буцалтгүй тэтгэмж, хөдөлмөрийн хөлс олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт, Төв аймаг дахь Эрдэнэ компани УҮГ-ын даргын 1995 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, хавсралт, Төв аймаг дахь Эрдэнэ компани УҮГ-ын даргын 1995 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаар “ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох, ажил өөрчлөх, сахилгын шийтгэл оногдуулах, буцалтгүй тэтгэмж олгох, үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Эрдэнэ УҮГ-ын компанийн даргын 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ц.Б**********агийн цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагдсан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудаас хэрэгт хамааралтай ач холбогдолтой баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн болно. Үүнд:
-Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар “Лаборант үйлчлэгч ажиллуулах тухай” тушаалаар Г.Ц.Б**********а нь 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Зуунмод хотын сургууль дундын сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын кабинетад лаборантаар 1989 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилласан,
-Төв аймгийн Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн Трестэд даргын 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 91 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс уулын амны хүнсний мухлагийн худалдагчаар томилсон ба 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилласан,
-Төв аймгийн Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1993 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, орон тоо, цалингийн жижиг батлах, ажил хослон гүйцэтгүүлэх тухай” тушаалаар эдийн засагчаар томилсон ба Төв аймаг дахь Эрдэнэ компани УҮГ-ын даргын 1995 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар Ажилд томилох тухай тушаалаар 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Захиргаа, аж ахуйн аппаратын болон үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор албан хаагчид ажилтнуудыг Эрдэнэ компанид томилон ажиллуулсан нь тогтоогдож байна.
5. Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагч улсын дугаар бүхийн нийгмийн даатгалын дэвтэртэй байх бөгөөд уг дэвтэрт нь даатгуулагчийн нийгмийн даатгалын санд хэдэн жил даатгагдсан шимтгэл төлж ажилласныг нотлох, түүнчлэн уг сангаас тэтгэвэр тэтгэмж, төлбөр авах үндсэн баримт болох ба Ц.Б**********а нь 114298 дугаар Нийгмийн даатгалын дэвтэртэй болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
6. Шимтгэл төлсөн хугацааг ажилласан жилд тооцох тул нэхэмжлэгч Ц.Б**********агийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааг тогтоолгох үндэслэлгүй байна.
7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч*****с овогт Ц********шийн Ц.Б**********аг Зуунмод хотын сургууль дундын сургалт үйлдвэрлэлийн төвд 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл лаборантаар, Төв аймгийн Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн Трестэд 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүнсний мухлагийн худалдагчаар, Төв аймгийн Эрдэнэ УҮГ-т 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эдийн засагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч******с овогт Ц*********шийн Ц.Б**********а /РД:*********/-г Зуунмод хотын сургууль дундын сургалт үйлдвэрлэлийн төвд 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл лаборантаар, Төв аймгийн Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн Трестэд 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүнсний мухлагийн худалдагчаар, Төв аймгийн Эрдэнэ УҮГ-т 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эдийн засагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ