Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2024/00463

 

 

 

 

 

 

2024       05          21                                              151/ШШ2024/00463

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж********т овогт Ч**************йн Ч.Ц***********р,

/Төв аймаг, ***** сум, *** дүгээр баг, ******* буга/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Оюун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Ц***********р нь Говь-Алтай аймгийн Гуулийн тэжээлийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчиноор, Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн тээврийн цехэд 1944 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ачигчийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүй, ажилд орсон тушаал архиваас шүүлгэхэд овог нэр зөрсний улмаас ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төрөлжсөн архивын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182 дугаар архивын лавлагаа, БНМАУ-ын Сангийн аж ахуйн Яамны Говь-Алтай аймаг дахь Гуулингийн Тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар Ажилд авах тухай тушаалын хуулбар, Монголо-Российское Совтестное предприя Эрдэнэт цеха горно-технологического транспорта приза 1994 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаар тушаалын хуулбар, Монгол Российское совместное предприятие Эрдэнэт авто транспортное предриятие 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаар тушаалын хуулбар, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чойжингийн Ч.Ц***********рт олгосон 009216 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаар архивын лавлагааны хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасаг, Говь-Алтай аймгийн Төрийн архивын тасаг, Орхон аймгийн Төрийн архивын тасгаас тус тус нотлох баримт бүрдүүлж, гэрч М.Мэгээлхаажаваас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч Ч.Ц***********р ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Ч.Ц***********р нь Говь-Алтай аймгийн Гуулийн тэжээлийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчиноор, Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн тээврийн цехэд 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажилласан гэж тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төрөлжсөн архивын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182 дугаар Архивын лавлагаа-нд М.Ч.Ц***********рыг 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Хүн даацын машин механизмын хэсэгт авто ачигчийн жолоочоор авч ажиллуулсугай..., Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын даргын 1995 оны 06 дугаар сарын 06-ны 178 дугаар тушаалаар 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс ажлаас халсугай гэх бичилт /хх-4/

- БНМАУ-ын Сангийн аж ахуйн Яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Гуулингийн Тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар “Ажилд авах” тухай тушаалд ...1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай. ... Ч.Ц***********р гэх бичилт /хх-5/,

- 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чойжингийн Ч.Ц***********рт олгосон 009216 дугаар хөдөлмөрийн дэвтэрт “3. 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Тэжээлийн аж ахуйд тракторчноор авч ажиллуулав,

4. 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... ажлаас чөлөөлөв,

5. 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн цехэд авто ачигчаар авч ажиллуулав.

6. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын багц хууль үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг хаав” гэж бичигдсэн байна.

- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаар архивын лавлагаанд Ч.Ц***********рын ажиллаж байсан Гуулин тосгоны ТАА “Гуулин тал” ХК 1992-1993 онд НДШ төлж байсан гэх бичилт /хх-10/,

- БНМАУ-ын хүн амын регистрийн 119 дүгээр картын хуулбарт 1988 онд Тэжээлийн аж ахуйд тракторчин ажилтай гэх бичилт /хх-26/,

- БНМАУ-ын Хөдөө аж ахуйн Яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Гуулингийн Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаар “Зарим механикжуулагчдыг шагнах” тухай тушаалын хуулбарт ...М.Ч.Ц***********р... 20 төгрөг, талархлын бичгээр шагнасугай гэх бичилт /хх-30/,

- Говь-Алтай аймаг Гуулингийн тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаар “Амралтын хуваарь батлах” тухай тушаалын хуулбар, хавсралтад ...58-т М.Ч.Ц***********р... гэх бичилт /хх-31-32/,

- Говь-Алтай аймаг Гуулийн тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр “Үйлчилгээний жолооч нарт нэмэгдэл цалин олгох” тухай тушаалын хуулбарт ...М.Ч.Ц***********рын 3 хоногийг нөхөн амруулж... гэх бичилт /хх-33/,

- Гэрч М.Мэгээлхаажавын шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг дээр дурдагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн Ч.Ц***********рын ажилласан хугацааг тооцож тодорхойлов.

4. Ч.Ц***********рын ажиллаж байсан байдал тогтоох нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх эрх зүйн ач холбогдолтой байх тул хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тооцож тогтоов.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж**т овогт Ч**********гийн Ч.Ц***********рыг Говь-Алтай аймгийн Гуулийн тэжээлийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчиноор, Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн тээврийн цехэд 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж**т овогт Ч********гийн Ч.Ц***********р /РД:********/-ыг Говь-Алтай аймгийн Гуулийн тэжээлийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчиноор, Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн тээврийн цехэд 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АЛТАНТУУЛ