| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0522/З |
| Дугаар | 128/ШШ2023/0703 |
| Огноо | 2023-09-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2023/0703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн *******лж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.У******* /РД:ДМ*******/
Хариуцагч: С******* д******* З******* ******* нарын хоорондын С******* д******* З******* даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.У******* нь С******* д******* З******* даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Уг маргаан бүхий захирамжаар С******* д******* 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлхийн аманд тус д******* З******* даргын 2021 оны ******* дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын 1 дугаартай 500 м.кв талбай бүхий газрыг Ч.У******* нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 дээш жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, мөн Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай албан бичигт дурдагдсан гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
3. Нэхэмжлэгч Ч.У*******ээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн З******* *******д хандсан ба Нийслэлийн З******* *******ас 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичгээр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байх буюу 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжаар дээр дурдсан иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд дээрх захирамжийг нягтлан шалгаж, хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авч,...танилцуулахыг үүгээр үүрэг болгож байна гэсэн дүгээр албан бичгийг С******* д******* З******* ******* Х.Б хүргүүлсэн.
Уг албан бичгийн хариу болгож С******* д******* Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дугаар албан бичгээр ...Д******* З******* даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн дахин гаргахаар төсөл боловсруулж байна гэх хариуг өгсөн.
Ингээд уг маргаан бүхий С******* д******* З******* даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамж хүчингүй болоогүй тул нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
4.1 Иргэн Ч.У******* миний бие С******* д******* З******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01119-*******/2021 тоот шийдвэрээр Улаанбаатар хот, С******* д******* 20-р хороо Сэлхэд байрлах 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон.
Гэвч С******* д******* З******* ******* 2023 оны 03 сарын 07-ны өдрийн дугаар ******* захирамжаар дээрх миний эзэмшлийн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тус актад холбогдуулан 2023 оны 04 сарын 20-ны өдөр Нийслэлийн З******* ******* бөгөөд Улаанбаатар хотын захирагчид гомдол гаргасан бөгөөд тус гомдлын хариуд "...д******* з******* даргын шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна..." гэх агуулга бүхий 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 01/3389 дугаар "Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай" албан бичиг С******* д******* З******* *******д хүргүүлсэн. Гэвч С******* д******* газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр .... өмнөх захирамжийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн дахин гаргахаар төлөвлөж байна..." гэх агуулгатай хариу өгч дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа болно.
4.2. С******* д******* З******* даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дугаар захирамж бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр гаргасан байх бөгөөд миний бие үндэслэл тус бүрийг хууль бус гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй тухайд: С******* д******* З******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ******* тоот захирамжаар 500 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба уг шийдвэрт үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар "иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г д******* газрын албатай байгуулж, улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Газрын тухай хуулийн 40.1.6-т заасан зохицуулалт нь тухайн газрыг 2 жил дараалан гэрээнд заасан хугацаанд ашиглаагүй байхад хэрэгжих бөгөөд 2021 оны 09 сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 сарын 7-ны өдрийг дуусталх хугацаанд 2 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэх юм. Гэтэл д******* З******* ******* хуульд заасан хугацаа дуусаагүй байхад буюу 2023 оны 03 сарын 07-ны өдөр дээрх үндэслэлээр шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна.
4.3. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тухайд миний хувьд 2021, 2022 онд татварын албанаас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу тайлант хугацаанд газрын төлбөрийг төлж байсан бөгөөд тэдгээр нь газрын албанаас ирүүлсэн нэхэмжлэх, газрын төлбөр төлөлтийн бүртгэл зэргээр нотлогдоно.
4.4. Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай албан бичгийн тухайд: Д******* З******* ******* нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бөгөөд Авлигатай тэмцэх газрын дээрх албан бичиг нь ямар агуулгатай нь тодорхой бус, мөн Авлигатай тэмцэх газрын хуульд заасан чиг үүрэгт хамаарахгүй юм.
Иймд С******* д******* З******* даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн ******* шийдвэр нь хуулийн дээрх шаардлагуудыг зөрчсөн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4.5 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дүгээр зүйлийг үндэслэсэн байгаа. Уг зохицуулалт нь эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлахад ашиглагддаг зохицуулалт. Гэтэл 303 дугаар захирамж нь эрх зүйн зөрчилтэй байна гэж үзэж цуцалж байгаа. Энэ нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Суурь судалгаа шинжилгээ хийсэн гэж тайлбарлаж байна, гэтэл шүүхээс нэхэмжлэл гардаж авсны дараа хийсэн судалгаа юм уу, өмнө нь хийгдэж байсан судалгаа эсэх нь тодорхойгүй огноо байхгүй байгаа нь эргэлзээ төрүүлэхүйц байгаа. Сонсох ажиллагааг хуульд зааснаар тухайн шийдвэр гаргаж байгаа байгууллага хийх ёстой байдаг. Гэтэл С******* д******* Газар зохион байгуулалтын алба сонсох ажиллагаа хийсэн байгаа. Энэ нь хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Мөн м.кв буруу тооцсон 500 м.кв талбайг 700 м.кв талбай гэсэн байгаа. Дээд шатны байгууллагаас үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзсээр байхад дахиж захиргааны акт гаргаагүй байгаа нь дээд шатны байгууллагын шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа агуулгатай байна.
Нэхэмжлэгч уг газрыг авахын тулд 15.990.000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээл авсан өдрөө газрын урьдчилгаа болон үлдэгдэл гэсэн утгатай нийт 16.520.000 төгрөгийг төлсөн. Мөн ковш хөлсөлсөн төлбөр, газар тэгшилсэн төлбөр, шороо зөөсөн төлбөр нь нийт 9.000.000 төгрөг болсон.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газрын эрхийг цуцлах үндэслэлийн хоёр үндэслэлийг захирамжид дурдсан бөгөөд тус үндэслэл нь хуульд нийцээгүй, бодит байдалд нийцээгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.
5. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
5.1. Иргэн Ч.У*******т С******* д******* 20 дугаар хороо Сэлхийн аманд газар эзэмших эрх олгогдсон нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5,2 дахь хэсэгт "Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ой талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газар хамаарна", 8.6 дахь хэсэгт "Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" заалтуудыг тус тус зөрчсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасны дагуу иргэн Ч.У*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэжээ.
5.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад З******* *******ас олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх болон эвлэрэх эрхийг тусгайлан олгоогүй. Гэхдээ хэрэгт цугларсан баримтуудаар маргаан бүхий захиргааны акт үндэслэл муутай гарсан гэж үзэхээр байгаа, миний бие ковидоор өвдөөд одоо эмчилгээнд орж байгаа тул цаашид хуралдааны ажиллагаанд оролцох боломжгүй боллоо, намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.У*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Ч.У******* тус шүүхэд хандаж С******* д******* З******* даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...хуульд заасан үндэслэл үүсээгүй байсан, гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа болоогүй, газрын төлбөрөө тогтмол төлж байсан, Авлигатай тэмцэх газрын албан бичиг нь газар эзэмших эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл болохгүй гэж тодорхойлсон.
8. Маргаан бүхий захиргааны акт болох С******* д******* З******* даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг тус тус үндэслэн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар албан бичиг, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр Ч.У*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
9. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно:, 49.3.1-д цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол;, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:, 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, д******* З******* ******* дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй., Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. гэж тус тус заасан.
10. Харин Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар албан бичигт С******* д******* 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн амны Ойн болон усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд хавсралтад дурдсан нэр бүхий иргэдийн нэр дээр бүртгэлтэй газруудыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар эрх олгох шийдвэрийг гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1-д заасныг зөрчсөн гэж дурдсан, уг албан бичгийн хавсралтын 5-д Ч.У*******ийн , 1, гэх 3 нэгж талбарын дугаар тэмдэглэгдсэн байна.
11. Эдгээрээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгч Ч.У*******ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл үүссэн гэж үзсэн байх боловч тухайн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, уг захиргааны акт гаргах үндэслэл үүссэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Тухайлбал:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.У******* нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн, С******* д******* З******* даргын А/282 дугаар бүхий Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай захирамжийн хавсралт 66-д зааснаар иргэн Шийн Х олгогдсон Сэлх зусланд орших 500 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрх бүхий газрыг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлэн авсан байх ба үүнийг тус д******* З******* даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар баталгаажуулсан байна.
12. Түүнчлэн уг шийдвэрийг үндэслэн д******* Газрын албаны мэргэжилтэн Э.Э Ч.У******* нар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 15 жилийн хугацаатай байгуулж нэгж талбарын 1 дугаараар, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэн газар эзэмших эрхийн 0 дүгээр гэрчилгээ олгогдсон үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.
12. Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 455490 төгрөг, 100685 төгрөг, 151027 төгрөг, , 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 33600 төгрөг, 33552 төгрөг, 30631 төгрөгийг уг газрын төлбөрт нийт 804985 төгрөгийг тус тус төлсөн нь хэрэгт авагдсан Хаан банкны төлбөрийн баримтуудаар тус тус тогтоогдсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар маргаагүй.
Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 15 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсанаас тооцвол 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны хугацааг хамаарахаар байх ба энэ тохиолдолд хуульд заасан ...тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхгүй.
13. Нөгөө талаар тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг хуулиар шаардсан ба энэ нөхцөл байдал үүссэн эсэхийг захиргаа шалган тогтоосны эцэст ийнхүү дүгнэх учиртай. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас энэ талаар шалгаж тогтоосон баримт ирүүлээгүйн дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй энэ 2 нөхцөл зэрэг хангагдсан нөхцөлд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэхээр байхад зөвхөн шийдвэр гаргасан хугацаанаас эхлэн 2 жил гэх хугацааг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ч.У*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл үүсээгүй байсан нь тогтоогдож байна.
14. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн ба хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь ойн сан бүхий газарт хамаарч байгаа гэх үндэслэл дурдан Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг үндэслэсэн боловч тус газар нь хамгаалалтын бүсийн ой-д хамаарч байгаа эсэхийг хариуцагч захиргааны байгууллага баримтаар нотлоогүй, хамгаалалтын бүсийн ой нь нэхэмжлэгч Ч.У*******ийн эзэмшил газрын аль хил хязгаарт хэрхэн хамрагдаж байгааг тогтоосон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.
15. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, гэж, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж тус тус заасан.
Дээр дурдсан үйл баримт болон хуулийн заалтаас үзвэл захиргаа нөхцөл байдлыг тогтоох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр албан бичгийн хавсралтад Ч.У*******ийн нэрийн ард 3 өөр нэгж талбарын дугаар бичигдсэн боловч ямар үндэслэлээр нэгж талбарын 1, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, газар эзэмших эрхийн 0 дүгээр гэрчилгээ бүхий газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үндэслэл нь ойлгомжгүй байна гэж шүүх үзэв.
16. Түүнчлэн уг маргааны талаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн З******* *******ас 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичгээр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байх буюу 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжаар дээр дурдсан иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна,...дээрх захирамжийг нягтлан шалгаж, хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авч,...танилцуулах-ыг С******* д******* З******* ******* Х.Б мэдэгдсэн,
Уг албан бичгийн хариуд С******* д******* Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дугаар албан бичгээр ...Д******* З******* даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн дахин гаргахаар төсөл боловсруулж байна гэх хариуг хүргүүлсэн атлаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосноос үзвэл хариуцагч захиргаа тухайн асуудлын талаар анхнаасаа хууль зүйн үндэслэл бүхий байр суурь илэрхийлээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагч С******* д******* З******* даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамж нь хууль бус, уг хууль бус захирамжийн улмаас нэхэмжлэгч Ч.У*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч.У*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* д******* З******* даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.