Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2024/00450

 

   

 

 

 

 

 

 

 2024       05         15                                                151/ШШ2024/00450

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т******ж овогт О**********тын О.Э*******т,

/Төв аймаг, ****** сум, ***** дүгээр баг, ***************д оршин суух/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: О.Э*******т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Э*******т нь Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл туслахаар, 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл манаачаар, Төв аймгийн Өндөрширээт сумын Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл машинистаар, Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүй, ажилд орсон тушаал архиваас шүүлгээд гаргахгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 192191 дугаар 1988 оны 02 дүгээр сарын 10-ны өдөр олгосон Очирбатын О.Э*******тын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, гэрэл зураг, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Очирбатад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 7499 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, гэрч Д.Даваасүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгийн албан бичиг, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар “Ажлаас халах тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаар “Бэлтгэлийн туслах ажилчин авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгаас тус тус нотлох баримт бүрдүүлж, гэрч Д.Сайнхишиг, Ж.Энхцог нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч О.Э*******тын ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. О.Э*******т нь Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл туслахаар, 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл манаачаар, Төв аймгийн Өндөрширээт сумын Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл машинистаар, Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хоньчноор тус тус ажилласан гэж тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 54 дүгээр “Бэлтгэлийн туслах ажилчин авч ажиллуулах тухай” тушаалын хуулбарт “9-р сарын 16 наас эхлэн О.Э*******тыг бэлтгэлийн туслахаар ажиллуулсугай” гэх бичилтээр ажилд орсон хугацааг /хх-15/,

- Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбарт “Очирбатын О.Э*******тын өөрийн санал хүсэлт, өргөдлийг үндэслэн ХБАнгийн манаачийн үүрэгт ажлаас 1988 оны 01 дүгээр сарын 12-аас эхлэн чөлөөлж Хөгжил нэгдлийн мэдэлд шилжүүлсүгэй” гэх бичилт /хх-14/,

- Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын хуулбарт “Очирбатын О.Э*******т... 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баянтуулын хэсэгт малчнаар томилон ажиллуулсугай” гэх бичилт /хх-13/,

- Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7 дугаар “Шагнах тухай” тушаалын хуулбар, хавсралтад “О.Э*******т” гэх бичилт /хх-30/,

- Өндөрширээт сумын ХБ ангийн даргын 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар “Ажил өөрчлөх тухай” тушаалын хуулбарт “...О.Э*******тыг өөрийнх нь өргөдлийг үндэслэн ажлаас чөлөөлж...” гэх бичилт /хх-31/

- Батлан хамгаалах яамны Төв архивын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 7499 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд “... Очирбатын О.Э*******т БХЯ-ны сайдын 1981.06.09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Төв аймгаас 1981.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 276 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1984.06.18-ны өдрийн 170 дугаар тушаалаар 1984.06.20-ны өдөр цэргийн албанаас халагдсан” /хх-9/,

- Гэрч Д.Сайнхишиг, Ж.Энхцог нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч нарын шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн О.Э*******тын ажилласан хугацааг тооцож тодорхойлох нь зүйтэй байна.

4. Нэхэмжлэгч О.Э*******тын Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл туслахаар, 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл манаачаар, Төв аймгийн Өндөрширээт сумын Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл машинистаар, Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь дээр дурдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т******ж овогт О********тын О.Э*******тыг Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл туслахаар, 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл манаачаар, Төв аймгийн Өндөрширээт сумын Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл машинистаар, Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

6. О.Э*******тын ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүний өндөр насны тэтгэвэр тогтоох эрх зүйн ач холбогдолтой гэж дүгнэлээ.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Очирбатын О.Э*******т /РД:*********/-ыг Төв аймгийн Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл туслахаар, 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл манаачаар, Төв аймгийн Өндөрширээт сумын Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл машинистаар, Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ