Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2024/00517

 

   

 

 

 

 

 

2024        05         31                                              151/ШШ2024/00517

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б*****н овогт Н*******ын Н*******р

/Төв аймаг, ***** сум, ****** дугаар баг Бүрдэд оршин суух, РД:******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Н********р нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

1.1. Хүсэлтийн үндэслэлээ: Н.Н********р нь малчнаар орсон гарсан тушаалууд архиваас гарахгүй, ажиллаж байсан байдал нь баталгаажихгүй, өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд Н.Н********рын Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд 1984 оны 05 дугаар сарын 15-наас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үхэр маллагчаар, мөн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 722 дугаар тодорхойлолт, цалингийн түүвэр, Төв аймгийн Хайрхан нэгдлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар “Ажилд томилох” тухай, 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот “Амралтын хуваарь батлах” тухай тушаалын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7852 дугаар  Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Нийгмийн даатгалын Баталгаажилтын 1405000531 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

3. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2024/01724 дугаар шүүгчийн захирамжаар Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн архивын тасаг, Төв аймгийн Нийгмийн даатгалын газраас тус тус холбогдох лавлагааг гаргуулж, гэрч Т.Майцэцэгээс мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Н********рын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Н.Н********р нь ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн ажлаас гарсан тушаал байхгүй гэж тодорхойлж ажиллаж байсан байдлаа Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. /хх-1/

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар үндэслэн Н.Н********рын ажилласан хугацааг тооцож тогтоох нь зүйтэй байна.

4. Төв аймгийн Төрийн архивын тасгаас ирүүлсэн Н.Н********рын цалингийн түүврээр Н.Н********р нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарыг дуустал цалин авч байсан байх ба тухайн цалингийн баримтыг үндэслэн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг тооцов.

            5. Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун “шүүх хуралдаанд Н.Н********рыг 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэсэн гэж тайлбарлаж байх хэдий ч энэ хугацааны ажилласан баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нотлогдохгүй байх тул 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөн түүнчлэн 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин овогт Нямзавын Н.Н********р /РД:НГ69051575/-г Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд  1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*****н овогт Н***********вын Н.Н********р /РД:*********/-г Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд  1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУУЛ