Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2024/00402

 

 

 

 

 

                       2024       04         29

   151/ШШ2024/00402

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: “К************ ББСБ” ХХК

/Улаанбаатар хот, ****** дүүрэг, **** дугаар хороо, ***** плаза, *** дугаар давхар, ****** тоотод байрлах/,

Хариуцагч: А******** овогт П*********гийн П.Х************н

/Төв аймаг, ******* сум,**** дугаар баг, Б*********, **-* тоотод оршин суух/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 2,280,967.78 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К************ ББСБ” ХХК нь хариуцагч П.Х************нд холбогдуулан гэрээний үүрэгт 2,280,967.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Пүрэвсүрэн овогтой П.Х************н нь "К************ ББСБ" ХХК-тай 2022 оны 06-р сарын 29-ний өдөр 45 тоот Зээлийн гэрээ байгуулан 1,349,900 төгрөгийг жилийн 36%-н хүүтэй 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Сайн Интернэшнл" ХХК-иас гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй ба төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.10-д зээлийн гэрээний үүргийг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний нэмэгдүүлсэн хүүний төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ... Нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар: Үндсэн зээлийн 1,349,900.00 төгрөг, төлөх ёстой хүү 860,089.95 төгрөг Нэмэгдүүлсэн хүү 68,477.83 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөг, дээрх төлбөр болох нийт 2,280,967.78 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч П.Х************н нь хариу тайлбартаа: П. П.Х************н миний бие “К************ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,280,967.78 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйл байхгүй. Иймд: 1. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 3. 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 4. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 780,967.78 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бараа хүлээлгэн өгсөн акт, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааныгэрээний хуулбар, зээл хүсэгчийн анкет, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч “К************ ББСБ” ХХК нь хариуцагч П.Х************нд холбогдуулан гэрээний үүрэгт 2,280,967.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

            4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

5. Хариуцагч П.Х************н нь “...2,280,967.78 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 780,967.78 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-24/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Х************н нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “К************ ББСБ” ХХК-ийн гэрээний үүрэгт 2,280,967.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч П.Х************нгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,445.49 төгрөгийн тал хувь 25,722.745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 25,722.745 төгрөгийг, хариуцагч П.Х************нгаас 25,722.745 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К************ ББСБ” ХХКолгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч “К************ ББСБ” ХХК-ийн гэрээний үүрэгт 2,280,967.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Х************н зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,445.49 төгрөгийн тал хувь 25,722.745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 25,722.745 төгрөгийг, хариуцагч П.Х************нгаас 25,722.745 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К************ ББСБ” ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ