Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2024/00409

 

 

 

 

 

                        2024       04         30

   151/ШШ2024/00409

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: “Т*********** банк” ХК,

/Төв аймаг, ****** сум, ** дүгээр баг/,

Хариуцагч: Б*******он овогт Э*******гийн Э.Х*********р

/Төв аймаг, ********* сум, ** дугаар баг, ******, ** дүгээр гудамж, ****** тоотод оршин суух/,

Хариуцагч: Х***х т******р овогт Э******гийн Э.Д*******м

/Төв аймаг, ***** сум, **** дугаар баг, ******, ****** дүгээр гудамж, ****** тоотод оршин суух/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,406,736 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т*********** банк” ХК нь хариуцагч Э.Х*********р, Э.Д*******м нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,406,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Т*********** банкны зээлдэгч Э.Х*********р, хамтран зээлдэгч Э.Д*******м нараас 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 6,262,708.36 төгрөг, хуримтлагдсан хүү 995,223.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,804.05 төгрөг 05 мөнгө төгрөг, нотариатын зардалд 23,000.00 төгрөг, нийт 7,406,736.00 төгрөг 00 мөнгө төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал төлүүлж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Э.Х*********р, Э.Д*******м нар нь хариу тайлбартаа: Э.Х*********р миний бие эхнэр Э.Д*******мын хамт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цалингийн 17,230,000 төгрөгийн зээл авсан. Зээлээ тухай бүрт төлж явж байгаад ажлаасаа гараад мөнгөө төлж чадаагүй. Одоо “Т*********** банк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,406,736 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйл байхгүй. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр болох 7,406,736 төгрөгийг дор дурдсан графикаар төлж барагдуулна.

1. 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

3. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

4. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

5. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3,406,736 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үүгэжээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, зээлдэгч нарын анкет, хариуцагч нарын “Т*********** банк” ХК-д гаргасан өргөдлийн хуулбар, зээлийн дансны хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, цалингийн зээлийн өргөдлийн маягт, зээлдэгч нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч “Т*********** банк” ХК нь хариуцагч Э.Х*********р, Э.Д*******м нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,406,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

            4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 5. Хариуцагч Э.Х*********р, Э.Д*******м нар нь “...7,406,736 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3,406,736 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-32/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Х*********р, Э.Д*******м нар нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Т*********** банк” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 7,406,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.Х*********р, Э.Д*******м нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,458 төгрөгийн тал хувь 66,729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Т*********** сангийн 100140000941 тоот данснаас 66,729 төгрөгийг, хариуцагч Э.Х*********р, Э.Д*******м нараас 66,729 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т*********** банк” ХК олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч “Т*********** банк” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 7,406,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Х*********р, Э.Д*******м нарын зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,458 төгрөгийн тал хувь 66,729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Т*********** сангийн 100140000941 тоот данснаас 66,729 төгрөгийг, хариуцагч Э.Х*********р, Э.Д*******м нараас 66,729 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т*********** банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ