Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2024/00430

 

                       

 

 

 

                        2024       05         09

   151/ШШ2024/00430

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Х******Х********Г******,

/Төв аймаг, ******** сум, ** дүгээр багт байрлах/,

Хариуцагч: Н*****ч овогт Б*********тийн Б.Д*********г,

/Төв аймаг, ******* сум, **** дүгээр баг, *-* тоотод оршин суух/

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээний үүрэгт 5,018,500 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Х******Х********Г****** нь хариуцагч Б.Д*********гт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 5,018,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Иймд Б.Д*********гээс нийт 5,018,500 төгрөгийг гаргуулж, *******, халамжийн үйлчилгээний газрыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хувиар, зээл төлөлтийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэх зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 5,018,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Төв аймгийн Х******Х********Г****** нь гаргасан байна.

Хариуцагч Б.Д*********г нь нэхэмжлэлийн шаардлага 5,018,500 төгрөгийг төлсөн болох нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орлогын дэлгэрэнгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэбатын хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-31-43/

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Төв аймгийн Х******Х********Г****** нь хариуцагч Б.Д*********гт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 5,018,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Б.Д*********гээс улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 95,246 төгрөгийн тал хувь 47,623 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******, халамжийн үйлчилгээний газрын хамтран ажиллах гэрээний үүрэгт 5,018,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д*********г биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Б.Д*********гээс улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 95,246 төгрөгийн тал хувь 47,623 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУУЛ