| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00511/и |
| Дугаар | 151/ШШ2024/00444 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2024/00444
| 2024 05 14 | 151/ШШ2024/00444 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “Т*********** ББСБ” ХХК
/Улаанбаатар хот, ***** дүүрэг, *****дүгээр хороо, ****** 8/1 ****** центр, * то******отод байрлах/,
Хариуцагч: М********р овогт О*****лийн О.Б*********н
/Төв аймаг, ***** сум,3 дугаар баг, *****, *** дугаар гудамж, ** тоотод оршин суух/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 2,280,967.78 төгрөг гаргуулах тухай.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т*********** ББСБ” ХХК нь хариуцагч О.Б*********нд холбогдуулан гэрээний үүрэгт нийт 3,104,921.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Одгэрэл овогтой О.Б*********н нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр "ТРАСТ КАПИТАЛ ББСБ" ХХК-тай 2204-0018 дугаар "Зээлийн гэрээ" байгуулж, 2,099,900 төгрөгийг, жилийн 36% хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч “ТРАСТ КАПИТАЛ ББСБ" ХХК -иас олгосон зээлээр "Сайн Интернэшнл" ХХК-аас нөүтбүүк худалдан авсан... Зээлийн гэрээний 2.1,10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөрийг төлөх хугацааг 90 буюу түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, зээлийн төлбөр төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тул ноцтой зөрчил болно. Зээлийн гэрээний 3.4.4-т зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24,3-т заасны дагуу Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй бөгөөд зээлийн гэрээнд заасан нөхцөлийг үндэслэн зээлдүүлэгч нэг талын санаачлаагаар гэрээг цуцалсан тохиолдолд үүссэн үр дагавар хохирлыг зээлдэгч бүрэн хариуцна. Энэхүү зээлдэгчийн зээлийн гэрээний зөрчил нь зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна. Зээлдэгч нь 2024 оны 04-р сарын 20-ны өдрийн байдлаар: Үндсэн зээл: 1,858,191.00 төгрөг, төлөх ёстой хүү: 1,124,090.00 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 111,140.94 төгрөг, Нотариатын зардал: 11,500 төгрөг, нийт 3,104,921.94 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч О.Б*********н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Одгэрэл овогтой О.Б*********н миний бие “Т*********** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй таницлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,104,921.94 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйл байхгүй. Иймд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3,104,921.94 төгрөгийг бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бараа хүлээлгэн өгсөн акт, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн анкет, нэхэмжлэх зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч “Т*********** ББСБ” ХХК нь хариуцагч О.Б*********нд холбогдуулан гэрээний үүрэгт нийт 3,104,921.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
5. Хариуцагч О.Б*********н нь “...3,104,921.94 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-22/
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Б*********н нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Т*********** ББСБ” ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 3,104,921.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О.Б*********нгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,629 төгрөгийн тал хувь 32,314.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 32,314.5 төгрөгийг, хариуцагч О.Б*********нгаас 32,314.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т*********** ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч “Т*********** ББСБ” ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 3,104,921.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Б*********н зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,629 төгрөгийн тал хувь 32,314.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 32,314.5 төгрөгийг, хариуцагч О.Б*********нгаас 32,314.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т*********** ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ