Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2024/00434

 

                          

 

 

 

                        2024       05         10

   151/ШШ2024/00434

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Содном овогт Дүгэржавын Д.С**********а

/Улаанбаатар хот, ******* дүүрэг, **** дугаар хороо, *********** 1*******1, Москвагийн гудамж, ****а байр, ******* тоот/,

 

Хариуцагч: Ж***********д овогт Ж********вын Ж.Б***********р

/Төв аймаг, ******** сум, ***** дүгээр баг/

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С**********а нь хариуцагч Ж.Б***********рт холбогдуулан эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.С**********агийн нэхэмжлэлтэй Л.Ж.Б***********рт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эзэмшил, ашиглалтаас Л.С*********рын өмчлөлийн "приус маркийн автомашин болон "хово" хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэл гаргах үед уг тээврийн хэрэгслүүдийн талаарх мэдээлэл байхгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 12** УАТ улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй "Тоёота приус-20" маркийн автомашин, 11** УНЦ улсын дугаартай, “SINOTRUCK ZZ3257” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэлийг шаардлагаа тодруулж байна.

2. Хариуцагч Ж.Б***********р нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Юуны өмнө олон жил хамт ажиллаж, төрсөн ах дүү мэт байсан ах маань өвчний улмаас нас барсанд үнэхээр харамсаж байгаагаа түүний ар гэрийнхэнд илэрхийлмээр байна. Нэхэмжлэгч Д.С**********а нь талийгаач Л.С*********р ахаас салж, тусдаа амьдраад 10 орчим жил болж байгаа. Талийгаач Л.С*********р ах сүүлийн 9 жил Заамар суманд өөр эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад зүрхний өвчний улмаас нас барсан.Тэрээр зүрх тэлэгч аппараттай байсан бөгөөд уг өвчнийхөө улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, групп тогтоолгосон байсан. Халамжийн тэтгэвэр авдаг, 5 кг-аас дээш юм өргөдөггүй байсан тул ер нь хүнд ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан учраас би ойр зуур машин тэрэг парклах болон харуул хамгаалалтын ажил хийлгэж цалин мөнгө өгөөд дэргэдээ байлгадаг байсан. Үүнийг нь сүүлийн 9 жил хамт амьдарсан эмэгтэй нь гэрчлэх байх гэж бодож байна. Миний бие уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас өөрийн нэр дээр техник хэрэгсэл бүртгүүлдэггүй байсан юм. Харин талийгаач Л.С*********р ахын нэр дээр өөрийнхөө машины бүртгүүлдэг байсан. Нэхэмжлэлд дурдсан “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 08 сарын 09-ний өдөр иргэн М.А**********гээс 16,200,000 төгрөгөөр худалдан авсан. Уг тээврийн хэрэгслийн үнэ болох 16,200,000 төгрөгийн 6,200,000 төгрөгийг М.А**********гийн 5597021036 тоот дансанд шилжүүлж, 10,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Харин 11-40 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 07 сарын 05-ны өдөр “Үнэгүй.мн” сайтын зарын дагуу худалдан авсан. Уг тээврийн хэрэгслийг Л.С*********р ах хүмүүстэй хамтарч ажиллахаар бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаад хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх эрүүгийн хэрэгт шалгагдаж улмаар уг тээврийн хэрэгслийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 357 дугаартай шийтгэх тогтоолоор улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Дээрх тээврийн хэрэгсэл нь Л.С*********рын нэр дээр бүртгэлтэй ч миний тээврийн хэрэгсэл байсан тул миний бие уг тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 33,000,000 төгрөгийг 2022 оны 03 сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2619001560 дугаартай дансанд шилжүүлж, тээврийн хэрэгслээ өөрийн эзэмшилдээ авч үлдсэн. Хүний амьдралд юу тохиолдохыг урьдчилж мэдэхгүй учраас талийгаач Л.С*********р ахаас өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байж байтал тэрээр өвчний улмаас нас барсан. Түүний эхнэр гэх Д.С**********агийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжилж буй тээврийн хэрэгслүүд нь миний хууль ёсны өмч хөрөнгө тул түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг шийдвэрлэхэд татгалзах зүлгүй гэжээ. /хх-102-103/

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Г463 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Л.С*********рын 1100005177 дугаар нас барсны гэрчилгээний хуулбар, Овог, нэр өөрчилсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас хариу тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, М.А**********гийн тодорхойлолт, “SINOTRUCK.ZZ3257” дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулга, гэрэл зураг, итгэмжлэл, “Тоёота приус-XW20” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.

4. Шүүхээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн лавлагааг, ХААН банк ХК, орлогын хуулга, Хас банк ХК, Төрийн банк ХК нараас дансны хуулгыг гаргуулах, гэрч М.А**********гээс мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Д.С**********а нь хариуцагч Ж.Б***********рт холбогдуулан эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан.

3. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Д.С**********а нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2023 оны 12 сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр Х.Доржзовдод олгожээ. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Д.С**********агийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар Х.Должзовдод олгосон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан. /хх-4, 99/

4. Иргэний хуулийн 62 дугар зүйлд зааснаар хариуцагч Ж.Б***********р нь өөрийн бүрэн эрхийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №0012 дугаар итгэмжлэлээр М.Өлзийцэцэгт олгосон. Уг итгэмжлэлээр Ж.Б***********рын нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар М.Өлзийцэцэгт олгосон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан болно. /хх-102/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

6. Хариуцагч Ж.Б***********р нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болно.

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С**********агийн хариуцагч Ж.Б***********рт холбогдох эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Доржзовд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг нар нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2-т тус тус зааснаар хэргийг тэдний эзгүйд хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б***********раас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С**********ад олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Д.С**********агийн эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Б***********р биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч Д.С**********агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б***********раас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С**********ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУУЛ