| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00306/И |
| Дугаар | 138/ШШ2024/00353 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2024/00353
| 202******* оны 0******* сарын 10 өдөр | Дугаар 138/ШШ202*******/003 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.айгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, 959*******269******* утасны дугаартай, *******68122*******02 регистрийн дугаартай, ******* овогт *******-******* ******* хүсэлттэй
“Улсад ажиллаж байсан байдлаа болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч ., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч . нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие онд төрсөн. Миний том хүү .аянмөнхийн ээжийн овог *******- гэж буруу бичигдсэн байна. Мөн 1988 оны 11-р сарын 01-нээс -р тасагт , 1988 оны 11-р сарын 18-наас 1991 оны 08-р сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд цехэд ажилчнаар тус тус ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэр болон даргын ажилд орсон, гарсан тушаалуудад овгийг *******- гэж буруу бичигдсэн байхыг шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1988 оны 11-р сарын 01-нээс 1991 оны 08-р сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг болон хүүгийн төрсний гэрчилгээнд миний овгийг *******-Очир гэж болгохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн болон Хөдөлмөрийн дэвтрийн, 1988 оны 10 сарын 03-ны өдрийн 23******* дугаар “жилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” Дорнод аймаг Чойбалсан хотын даргын тушаалын, 1988 оны 11 сарын 02-ны өдрийн дугаар “жилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” Дорнод аймаг Чойбалсан хотын даргын тушаалын, 1991 оны 08 сарын 02-ны өдрийн дугаар “жилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх тухай” Дорнод аймаг Чойбалсан хотын даргын тушаалын, болон хүү марцогтын төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч .Далайхүү, .Мөнгөншувуу нараас мэдүүлэг авах ажиллагааг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч . нь улсад ажиллаж байсан байдлаа болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч . нь Дорнод Чойбалсан хотын ажиллаж байх хугацаанд гарсан тушаалууд болон хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн овог нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байгаа мөн хүүгийн төрсний гэрчилгээн дээр .******* аавын овог зөрүүтэй байгаа гэх үндэслэлээр ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгч .Урагтогос нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор зайлшгүй ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэх үндэслэлээр шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу түүнийг улсад ажиллаж байсан байдлыг мөн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 1988 оны 11 сарын 01-нээс 1991 оны 08 сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Дорнод аймаг Чойбалсан хотын ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1988 оны 10 сарын 03-ны өдрийн 23******* дугаар “жилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” Дорнод аймаг Чойбалсан хотын даргын тушаал, 1988 оны 11 сарын 02-ны өдрийн дугаар “жилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” Дорнод аймаг Чойбалсан хотын даргын тушаалаар, 1991 оны 08 сарын 02-ны өдрийн дугаар “жилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх тухай” Дорнод аймаг Чойбалсан хотын даргын тушаал, гэрч .Далайхүү, .Мөнгөншувуу нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч . нь улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******68122*******02 регистрийн дугаартай, ******* овогт *******-******* ыг 1988 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Дорнод аймаг Чойбалсан хотын 58 дугаар тасагт цэвэрлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-т зааснаар нэхэмжлэгч .ыг 257982 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1988 оны 10 сарын 03-ны өдрийн 23******* дугаар “жилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай”, 1988 оны 11 сарын 02-ны өдрийн дугаар “жилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай”, 1991 оны 08 сарын 02-ны өдрийн дугаар “жилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх тухай” Дорнод аймаг Чойбалсан хотын даргын тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч нь мөн хуулийн 119.*******-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДРГЛГЧ, ШҮҮГЧ Т.ЙГЛМ