Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2024/00475

 

 

 

 

 

 2024      05         27                                                 151/ШШ2024/00475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Таван толгой түлш” ХХК,

/Төв аймаг, Сэргэлэн сум, 1 дүгээр баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Таван толгой түлш” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ТТ***********” ХХК Б.Х*********ртай 2019 оны 08 дугаар сарын 02-нд байгуулсан ТТТ/2019/1081-2 дугаартай "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь. А талын үүрэг. Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-с нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс тус зардлыг жолоочоос нэхэмжилж, шүүхэд хандсан. Жолооч Б.Х*********р нь 500л түлш авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 1040000 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна” гэж тодорхойлсон.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2024/05117 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ТТТ/2018/1081-2 дугаар Хамтран ажиллах гэрээний хуулбар, Шатхуун тослох материалын зарлагын падааны хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргуулах ажиллагааг хийсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэгч “Таван толгой түлш” ХХК-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х*********рыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3-т “...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж заасан.

3. “ТТ***********” ХХК нь Б.Х*********рыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг  гаргасан.  

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Үүнд: нэхэмжлэгч “Таван толгой түлш” ХХК нь Б.Х*********ртай 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах” гэрээг байгуулсан, тухайн гэрээний үүрэгт 1,040,000 төгрөг гаргуулахаар хариуцагчаар сонгож Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6. Баянзүорх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2024/05117 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “Таван толгой түлш” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Х*********рт холбогдох 1,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэлд дурдсан этгээд байх бөгөөд Бибиш овогт Б.Х*********рыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй.

8. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 491 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн бичгийн нотлох баримт болох Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Ө***р овогт Б*****шийн Б.Х*********р РД:************* нь Улаанбаатар хот, ****** дүүрэг, ****** дүгээр хороо Дэнжийн задгай гудамж ******* тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон.

9. Улаанбаатар хот, ******** дүүрэг, ********* дүгээр хорооны Засаг даргийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 248 дугаар тодорхойлолтод “Б******ш овогтой Б.Х*********р нь оршин суух бүртгэлгүй болох нь үнэн болно” гэсэн байх ба Ө*******р овогт Б**********шийн Б.Х*********р /РД:*************/-ын оршин суугаа газрын хаяг тодорхойгүй нь эрэн сурвалжлах нь үндэслэл болно.

10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Таван толгой түлш” ХХК-ийн хүсэлтийг ханган, Ө*****р овогт Б*******шийн Б.Х*********р /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч “Таван толгой түлш” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасанд нийцнэ.

12. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Батчимэгийн “өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ө****р овогт Б**********шийн Б.Х*********р /РД:*********/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж түүний оршин суугаа хаягийг тогтоож, нэхэмжлэгч “ТТ***********” ХХК-д мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд тэдгээрин төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ