Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2024/00377

 

 

 

 

 

202******* оны 0******* сарын 1 өдөр

Дугаар 1*******8/ШШ202*******/00*******77

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын *******-р баг, ******* *******-р гудамжны ******* тоотод оршин суух, 8858*******01 утасны дугаартай, регистрийн дугаартай, - овогт

            Нэхэмжлэлийн шаардлага “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 ******* 000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 01 дүгээр сарын 2ы өдрийн ************** дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн “. нь 2022 оны 12-р сарын 20ы өдөр Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* *******-р гудамжны 1******* тоот гэртээ гурилын элдүүр модыг зууханд цохисны улмаас хугарсан модны хэлтэрхий нь настай . толгойн тус газарт оносны улмаас эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсны улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч .Анхбат нь Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв эмнэлэг гэмтлийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ авсан байх ба үүнд зарцуулсан 1 ******* 000 төгрөгийн төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 51******* дугаар зүйлийн 51*******.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, *******1 дүгээр зүйлийн *******1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-д тус тус заасны дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол шийдвэрлэгдээгүй орхигдсон байх тул гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд .аас 1 ******* 000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий ******* Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэв.  

Хариуцагч . нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг уншиж үзлээ. Нэхэмжилсэн 1 ******* 000 төгрөгийг ******* сарын хугацаанд төлөх саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь хариуцагч холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 ******* 000 төгрөгийг гаргуулах тухайнэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн ******* ******* нэхэмжлэлийн шаардлага 1 ******* 000 төгрөгийг хариуцагч . нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч . нь Дорнод аймгийн ******* газрын “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 ******* 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 ******* 000 төгрөгийг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч . нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.*******-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч .аас улсын тэмдэгтийн хураамжид 20 779 төгрөг /1 ******* 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж *******1 558 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж ******* сумын төсвийн орлого болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГ                           Т.БАЙГАЛМАА