Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2024/00387

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 8 өдөр

Дугаар 8/ШШ2024/0038

аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

            Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* суманд оршин суух, ******* утасны дугаартай, ******* ******* ******* дугаар ангид ажилтай,  ************** регистрийн дугаартай, ******* овогт

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: аймаг, сумын -р баг, -р гудамжны тоотод оршин суух, утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт

            Хариуцагч: аймаг, сумын -р баг, хотхоны --р байрны тоотод оршин суух, 9400368 утасны дугаартай, аймгийн “ ” газарт ажилтай, 8408030 регистрийн дугаартай, овогт

            Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: . миний бие нь 2022 оны -р сарын 03-нд .д 5 000 000 төгрөг аман гэрээ хийж зээлүүлсэн боловч . нь 2 сарын хүү болох 000 000 төгрөг өгсөн. Түүнээс хойш . нь аман гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд .гаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2022 оны -р сарын 03-нд .гаас аман гэрээ хийж 5 000 000 сая төгрөг өөрийн дансаар авсан нь үнэн болно. Би 2 удаа хүү гэж мөнгө өгсөн байгаа, би энэ мөнгөө өгч чадахгүй байсан. Учир нь ажлаа өгч ажилгүй байсан, мөн эрүүл мэндийн шалтгаан байсан болно. Би нэхэмжлэгч .гийн нэхэмжилсэн мөнгө 6 500 000 төгрөгийг 2024 оны   сарын 3-ны дотор 3 000 000 төгрөг, 2024 оны 0 сарын 0-нээс 09 сарын 0-ны хооронд 3 500 000 төгрөгөөр гэж 2 хувааж өгөх саналтай байна гэв.

 

 

ҮНДСЛХ нь:

          Нэхэмжлэгч . нь хариуцагч холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад .гийн нэхэмжлэлийн шаардлага 6 500 000 төгрөгийг хариуцагч . бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч . нь .гийн “Зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5, 23 дугаар зүйлийн 23.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          . Нэхэмжлэгч .гийн “Зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч . нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн ..-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  8 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сумын төсвийн орлогоос 59 45 төгрөг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 59 45 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГ                           Т.БАЙГАЛМАА