Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2026/ШЦТ/81

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Д.С

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт А-ийн М-д холбогдох эрүүгийн .. тоот хэргийг 2026 оны 06 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..-ны өдөр Ө аймгийн Д  суманд төрсөн, .. настай, э.эгтэй, яс үндэс х , .. боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .. хамт, Улаанбаатар хот Б дүүрэг ..-р хороо .. тоотод оршин суух, урьд Б  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б  овогт А-ийн М /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М  нь 2026 оны 04 дүгээр сарын 25-аас 26-ны шилжих шөнө 02 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .. дугаар багт үйл ажиллагаа явуулдаг .. нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.М-тай маргалдан улмаар хэрүүл маргаан үүсгэж нүүрэн тус газарт нь цохиж зодсон үйлдлийн улмаас түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, толгой зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.М нь 2026 оны 04 дүгээр сарын 25-аас 26-ны шилжих шөнө 02 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .. дугаар багт үйл ажиллагаа явуулдаг .. нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.М-тай маргалдан улмаар хэрүүл маргаан үүсгэж нүүрэн тус газарт нь цохиж зодсон үйлдлийн улмаас түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, толгой зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаалтай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 02/, хохирогч Б.М-ы мэдүүлэг /хх-ийн 04-06/, гэрч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 07-08/, согтуурсан мансуурсан хүнийг саатуулсан сулласан тухай  тэмдэглэл /хх-ийн 11-12/, А.М-.ийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх лавлагаа /хх-ийн 13-18/, гэрч А.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 30-32/, гэрч Б.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 35-37/, гэрч Э.О-ийн мэдүүлэг /хх-ийн 40-42/, гэрч С.Э-ын мэдүүлэг /хх-ийн 45-47/, хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 49/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50-52/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ..-ны өдрийн .. дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 57-58/, Эрүүл мэндийн даатгалын санд 30,975 төгрөг төлсөн тухай баримт/хх-ийн 61/,  Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-89/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 96-99/, шүүгдэгч А.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 105-106/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Эрүүл мэндийн даатгалд шүүгдэгч нь 30,975 төгрөгийг төлж барагдуулсан нь Г  банкны төлбөрийн баримт /хх-ийн 61/-аар тогтоогдож байна.

Хохирогч нь нэхэмжлэх хохирол төлбөргүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах торгуулийн ялыг хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд тогтоогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүгдэгч нь төлөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүхэд ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт А-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн М-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүгдэгч нь төлөх үүрэгтэй ба биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцон солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б