2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1061

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Шаравнямбуу,

Улсын яллагч Г.Билгүүн,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Пүрэвбазар,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Баян-Очир, Т.Бадамханд,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, ***, *** нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402002080218 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ***тоот регистртэй,

2. Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй, 

Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй клубт 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр, 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө тус тус үйлчлүүлэхдээ үргэлжилсэн үйлдлээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, тус клубийн менежер, ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, тус клубийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй клубт 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө үйлчлүүлэхдээ тус клубийн менежер, ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байх зорилгоор хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлж, тус клубийн менежер, ажилчдын бие махбодод халдсан, эрүүл мэндэд нь аюултай хохирол, хор уршиг учруулна, өмч хөрөнгийг устгана гэх зэргээр бие, сэтгэл зүйн шинж чанартай дарамт, хүчирхийлэл үзүүлж тус өдрийн үйлчилгээний төлбөр болох 12,945,000 төлөөгүй гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “Би *** клубт 2022 оны намар ***тэй хамт 2, 3 удаа орсон. 2023 онд 2 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө нэг удаа орсон. 3 жилийн хугацаанд 5-10 хооронд орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ орсон хугацаанд ямар нэг гэмт хэрэг, зөрчил гаргаагүй. Бусдыг айлган сүрдүүлэх дарамтлах ямар нэгэн татвар татаас авах рэкетлэх юм хийгээгүй. 2024 оны 5 дугаар сарын 28-ны орой 10:00 цагийн үед намайг гэртээ орондоо орчихсон байхад цагдаагийн тусгайгийнхан дайчлан баривчилсан. *** клубт хамгийн сүүлд хэзээ орсон бэ гэж асуусан, би 2 дугаар сарын 18-нд орсноо ерөөсөө огт санахгүй, мэдэхгүй байна, өнгөрсөн жил орсон байхаа гэж хэлсэн. Анх хавтаст хэрэгт энэ хүмүүс 2023 оны хавар 5, 6 дугаар сард өдөр тодорхойгүй байсан. Сүүлд ***гийн дансны хуулгыг харж байгаад 5 дугаар сарын 8 гэдэг өдрийг тогтоосон. Би 05 дугаар сарын 08-нд өөрийгөө огт ороогүй гэж боддог. Надад өгсөн яллах дүгнэлт дээр хохирогч *** 2023 оны 5 дугаар сард өдрийг санахгүй байна. Том биетэй 6 эрэгтэй орж ирсэн, тэр хүмүүс 3 дугаартай өрөөнд орж үйлчлүүлсэн, манай клуб шөнийн 4 цагт хаах гээд хувцас солих өрөөнд байж байтал бүжигчин охид ***, менежер, хамгаалагч *** хоёрыг 3 дугаартай өрөөнд орсон хүмүүс өрөөнд оруулаад хутга ***д заналхийлээд байна гэж би сонссон гэж мэдүүлсэн байдаг. Намайг 461 дугаар хорих ангид байхдаа 6 сард ***тай хамт 1 өрөөнд суулгаж байгаад хавтаст хэрэгтэй танилцуулсан. Тухайн үед энэ клубийн хамгаалалтын алба гэж байх ёстой, хамгаалагч нараас мэдүүлэг авмаар байна гэсэн хүсэлтийг бичсэн. Одоо бол хамгаалагч *** гэж хүний мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг. Энэ *** гэдэг хүн бодит хүн мөн үү, биш юм уу гэдэг нь мэдэгдэхгүй. Хэрэгт хамгаалагч нарын мэдүүлэг байхгүй. 2024 оны 2 сараас хойш ***, *** нар баахан бөхчүүдтэй ороод нэг асуудалд орсон юм шиг байгаа юм, би тухай үед байгаагүй тул мэдэхгүй байна. Тухайн үед хамгаалагч нар ажлаа хийгээд цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд асуудлыг шийдээд зөрчлөөр шийдээд цагдаа дээрээ хаагдчихсан гэсэн. *** гэдэг хүн болохоор баахан том биетэй залуучуудтай орж ирээд менежер ажилчид нарыг хутга ***д айлгаж дарамтлаад байхаар хамгаалагч байдаггүй, ажлаа хийдэггүй, тухайн үед цагдаад дуудлага мэдээлэл, өргөдөл гомдол өгдөггүй. Энэ хэрэг өргөдөл гомдлоор үүсээгүй, цагдаагийн албан хаагчид өөрсдөө мэдээллээр олж илрүүлсэн гээд байдаг. Хавтаст хэрэгт байгаа мэдүүлгүүд болон бусад баримтуудын нэгэнтэй нь ч санал нийлэхгүй байгаа. Зөвшөөрөхгүй гэдгээ анхнаасаа хэлсэн.” гэв.

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “Намайг 2 удаагийн үйлдлээр буруутгаж байгаа. Эхнийх нь үйлдэл гээд байгаа дээр би мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг. Намайг байсан байгаагүйг тодруулаагүй одоо хүртэл явж байгаа. 2 дахь үйлдэл дээр их тооцоо гарсан гээд байгаа. Өндөр тооцоо гаргуулахгүйн тулд би тэнд байсан. Бид нарт 5.000.000 төгрөг байсан. Тухайн үед хүний тооноос илүү охидууд өөрсдөө дураараа орж ирж суучхаад бид нарт 5.000.000 төгрөг байгаа гэхээр чи одоо дарга болсон юм уу, чи мэддэг болсон юм уу гэж хэлсэн. Би охидуудыг гараас нь хөтөлж босгосон. Одоо та нар гараа, бид нарт тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн. Тухай үед охидуудыг ахалдаг *** гэдэг охин буцаагаад охидуудыг түлхэж оруулаад байсан. Бид нарт их мөнгө байхгүй, нэмж уух зүйл захиалахгүй гэж менежерт олон удаа хэлсэн.” гэв.

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “Яллах дүгнэлт дээр бичсэн шиг хэн нэгнийг айлган сүрдүүлж дарамталж, гэмт хэрэг үйлдсэн зүйл огт болоогүй. Би өөрийгөө гэмт хэрэг хийсэн гэж үзэхгүй байгаа учраас давж заалдах шатын шүүх дээр хүртэл гомдол гаргасан. Миний хувьд бааранд орж үйлчлүүлсэн төлбөрөө төлсөн бодит бус тооцоо гарч ирсэн. Тэрнийхээ төлөө шууд хоригдсонд сэтгэл дундуур байгаа. Давж заалдах шатын шүүх хурал дээр энэ шийдвэр чинь зөрчлийн хэргээсээ ямар ялгаатай байгаа юм, 2 гэрчийн мэдүүлгүүд зөрөөтэй байна гэж хэлсэн. Сая прокурор шүүх хурал дээр хэлэхдээ шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа. Энэ 2 удаа оролтыг ялгаагүй утгатай тайлбарлаж байх шиг байна. Давж заалдах шатны Алдар шүүгч хэлэхдээ зөрчлөөс ямар ялгаатай юм, нотлох баримт хангалтгүй байна, энэ хүмүүсийг яагаад шууд хорьсон юм гээд онцгойлон асуусан. Намайг 2 удаа *** клубт орсон гээд байгаа. Цагдаа, прокурорууд хэзээ орсныг мэдэхгүй. Миний дансны хуулгаар он, сарыг гаргаж энэ өдөр үйлчлүүлсэн гэж мэдсэн. Энэ бичиг дээрээ их алдаатай янз бүрийн хүний хаяг нэрийг холиод бичсэн байсан. Тэр болгоныг би хэлж надад ийм гэрийн хаяг байдаггүй гээд бүгдийг солиулж засуулсан. 2 удаа зүгээр үйлчлүүлсний төлөө ялласанд гомдолтой байгаа. Нийтийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн, бид нарыг ороход өөр үйлчлүүлэгч нар байгаагүй. Өөрсдөө өглөө болтол ажиллаад энэ хүмүүсийг гаргахгүй байж байгаад тооцоог их гаргуулах зорилготой байсан байх, бодит хэрэглээ 2.000.000 гаран төгрөг болсон. Шүүх дээр 5.000.000 төгрөг гэж ирсэн. Анх 16.000.000 төгрөг нэхсэн. Би ийм бодит бус тооцоо төлөхгүй гэсэн. Дараа нь төлбөрийг нь төлсөн. Анхан шатны хурал дээр та яагаад төлбөрийг төлсөн юм гэсэн. Би айгаад төлсөн. Шууд барьж аваад хорьчихдог юм байна лээ гэж хэлсэн. Анх 2023 онд дараа нь 2024 онд орсон гэдэг. Би камерын бичлэг гаргаад өг гэхээр камерын бичлэг байхгүй гэдэг. Уг нь бичлэгтэй байж бүх зүйл нотлогдмоор юм. Би ийм олон эмэгтэй танихгүй. Хуурамч өөр, өөр нэртэй хүмүүс гэрч, хохирогчтой нүүрэлдье гэж цагдаад болон өмнө болсон шүүх хурал дээр хэлсэн. Одоо хүртэл ажил болоогүй явж байгаа.” гэв. 

Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Анх 2023 оны 05 дугаар сарын үед ***, ***, *** гээд 3 залуу өөр 3 залуугийн хамт Хан-Уул дүүргийн 11-р хороо ***од байрлах “***” нэртэй стрип клубт орж ирж үйлчлүүлсэн. Тухайн үед намайг VIP 1 тоот өрөөнд байхад бүгд орж ирсэн. *** гээд өндөр бор царайтай залуу нь намайг “чи юу хийж суугаа юм” гэж асуусан. Ажилтан нь байна гэж хэлэхэд намайг “босоод ир, танай зөөгч нар чинь яаж ажлаа хийгээд байгаа юм бэ” гээд намайг зүүн шанаа руу *** нь 2-3 удаа цохисон. ...Куртикнийхээ зүүн дотор халааснаас эвхэгддэггүй нэг даавуу шиг юмаар ороочихсон хутга гаргаж ирээд намайг буйдан руу шахаж байгаад нүдний доод үзүүрээс шанааны доод хэсэг хүртэл гүйлгэсэн. ...2024 оны 02 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед ***, ***, *** болон дахиад 3 залуу орж ирж үйлчлүүлсэн. *** нь над дээр ирээд “ за яасан ахыгаа мартчихсан уу, намайг ирчхээд байхад яагаад мэдэхгүй байгаа юм” гээд байсан. Тэр хэдийг бүгдийг нь 2 номер луу оруулсан. Араас нь мөн охидоо оруулсан. Би тэр өрөөнөөс гараад явсан. Тухайн хүмүүс өглөө 08 цаг 30 минут хүртэл сууж байгаад гарцгаасан. Тэр хүмүүс нэгдүгээрт ажлын цаг дууссан байхад цагтаа тарахгүй хоёрдугаарт манай охидыг гаргахгүй алкахолоор шахаад, гарч явсныг нь намайг дуудаад тэр гичийнүүдээ олж ир тэгэхгүй бол гарахгүй шүү гээд дарамтлаад байдаг. Сүүлд 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нь 12 сая 455 мянган төгрөг болсон. Уг тооцоог тухайн өдөр огт төлөөгүй. *** нь чи одоо надаас авах гээд байгаа юм уу, дараа нь төлье пизда минь гэж хэлээд гараад явчихсан. Дараа нь ***тай холбогдож байгаад 12 сая 455 мянган төгрөгийн төлбөрийг нэхэхэд “бид нар тийм их мөнгөөр уугаагүй” гэж хэлээд 6,5 сая төгрөгийг нь өгөөд үлдсэн мөнгөөр нь бартер хийе гэж хэлсэн. Би тэгэхэд нь зөвшөөрөөгүй. 2024 оны 03 дугаар сарын сүүлээр байх аа миний данс руу увуулж цувуулаад 6,500,000 төгрөгийг *** нь ***гээс авч өгөөд хийсэн юм шиг байна лээ. Үлдэгдэл тооцоог яах юм бэ гэж хэлэхэд дахиад бартер хийе гээд байсан. Дараа нь *** нь хэзээ билээ манай ажил дээр орж ирээд бартераар төлбөл төлье, төлөхгүй гэвэл би үлдэгдэл тооцоог нь төлөхгүй, бүгдийг нь төлөхгүй байж чадна шүү, тэр мөнгөө март гэж ярьж хэлсэн. Тэрнээс хойш би тооцоогоо огт авч чадахгүй болохоор цалингаа авч чадахгүй цалингүй байгаа. Өөрийнхөө цалингаас хасуулаад төлж байна. Би 1 сарын 1,900,000 төгрөгийн цалинтай ажилладаг. Би үлдэгдэл 6,445,000 төгрөгийн тооцоогоо төлүүлж хохирлоо барагдуулмаар байна. Би тухайн тооцоог өөрийн цалингаараа төлж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 89-91/,

Хохирогч Е.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус тус өгсөн: “...Хамгийн анх 2023 оны 05 дугаар сард /өдрийг нь санахгүй байна гэх/ нэлээн том биетэй 6 эрэгтэй орж ирсэн. Тэр хүмүүс манай VIP 3 гэсэн дугаартай өрөөнд орж үйлчлүүлсэн. Эхэндээ тэр хүмүүс ямар нэгэн асуудал гаргалгүй зүгээр байсан.  ...Бид нар тэр хүмүүстэй үүрийн 6 цаг хүртэл юм ярьж сууж байгаад одоо манай хаах цаг өнгөрсөн байна гээд гарсан. Тэгтэл хойноос намайг дуудуулахаар нь орсон чинь *** нь чи муу гичий минь юу болоод гарч яваад байгаа юм, чи муу юу юм бэ, чамайг бол хаанаас бол хаанаас олоод авч чадна гэх зэргээр хэл амаар доромжилж дарамталж эхэлсэн. Би тэр үед сандал дээр сууж байсан. Тэгтэл *** миний шилбэ рүү хөлөөрөө өшиглөөд би газар унасан. ...Би та нар ямар хэцүү юм бэ, бид нар ядарч байна. Харимаар байна гэж хэлтэл *** цамцныхаа халааснаас хуйтай хутга гаргаж ирээд над руу тулгасан. Би тэгэхээр нь айгаад хөдөлж чадахаа болиод юу ч дуугараагүй...

...2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед ***, ***, *** ахиад нэрийг нь мэдэхгүй 1 хүнтэй хамт манайд ирээд VIP 5 дугаартай өрөөнд орсон. Тэр хэд үзүүлбэр авъя гээд манайд байсан 12 бүжигчин ороод тэндээс ***, ***, ***, *** ажилд ороод удаагүй нэрийг мэдэхгүй нэг охин бид тавыг шилж үлдээсэн. Тэр өрөөнд багтахгүй байсан учир VIP 2 дугаартай өрөө лүү орсон. Тэр хоёр залуу дээр манайхаас ***, *** хоёр үзүүлбэр үзүүлэхээр ирсэн. Тэр өрөөнд 1 цаг гаран болж байтал *** надад ***ыг заагаад наад ахыгаа таньж байна уу гэхэд *** чи чинь нөгөө надаар хутга тулгуулдаг охин байна шүү дээ. Тэр үед ахыгаа уучлаарай, ах нь нэлээн уучихсан байсан гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа *** надад хандаж чи ер нь зүгээр суугаад байх юм. Миний хажууд суу гээд хажуудаа суулгасан. Би дараа орж ирэхдээ заазууртай орж ирнэ. Тэгээд чиний хоолойд тулгана гэж дарамталж эхэлсэн. Чи утсаа авахгүй байна. Чам руу зөндөө залгасан. Бид нар цагдаа дээр асуудалтай байж байгаад ирсэн учир стрессээ тайлмаар байна гэж хэлсэн. *** тэрнээс хойш хэсэг хугацааны дараа *** бид хоёрыг тусдаа өрөөнд оръё гээд VIP 1 дугаартай өрөөнд орцгоосон. Тэр өрөөнд *** бид хоёрыг хооронд нь бүжиглүүлж байгаад гэнэт өмдөө тайлаад бэлэг эрхтнээ гаргаад гар хангалга хийж эхэлсэн. Би та хоёроос илүү зүйл хүсэхгүй, наанаа бүжиглээд байж бай гээд цаашаа хар, дөрвөн хөлөл, наашаа хар гэх мэтээр янз бүрийн үйлдэл хийж эхэлсэн. Бид гурав тэр өрөөнд шөнийн 1 цагаас өглөө 7 цаг хүртэл байсан. *** надад би танай 2 охины чинь аманд мөнгө чихэж байгаад чиний хажууд шаана, эсвэл чиний хүзүүнд заазуур тулгаж байгаад 2 охиныг чинь шаана гэх зүйл ярьж дарамталсан. Чи өөрөө надтай уулзахгүй бол охидоосоо надад өг гэж хэлсэн. Үүний дараа тэд нар 7 цагт тооцоог хийгээд гарлаа гээд яваад өгсөн. Маргааш нь би менежерээсээ асуутал нэг ч төгрөгийн тооцоо хийлгүй явсан байсан. Тэр хүмүүсийн нэрийг хоорондоо бие биеэ дуудаж байхад нь мэдэж авсан. Тэр хүмүүс манай бүжигчдийг, менежерийг дарамталсан зүйл байгаа. *** нь *** бид хоёрын дэргэд бид хоёрын дэргэд гар хангалга хийсэн зүйл байгаа тэрнээс яг биед халдсан, бэлгийн харьцаанд орсон, орохоор завдсан асуудал байхгүй. Харин бэлгийн харьцаанд орохыг хэд хэдэн удаа шаардсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна. ***, ***, *** нар сүүлд 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай байгууллагаар үйлчлүүлэхдээ төлбөр дутуу хийсэн. Тухайн төлбөрийг төлчих юм бол бид хэд ч гэсэн цалингаа авах гээд байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 96-98, 103-104/,

Хохирогч У.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 5 дугаар сарын 21, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус тус өгсөн: “...Эдгээр хүмүүс анх намайг ажилд ороод удаагүй байхад манайхаар үйлчлүүлэхээр орж ирсэн. Бүх бүжигчин охидыг оруулж ирээд ***, ***, *** одоо ажиллахгүй байгаа 2 охиныг нийт 5 охин авч үлдээд бусдыг нь гаргасан. Тэр өдөр юу болсныг мэдэхгүй. Сүүлд сонсоход ***д хутга ***д өшиглөж унагаасан гэж сонссон...

...2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай ажил 21:30 минутад онгойх үед ***, ***, *** нар нэрийг нь мэдэхгүй 3 залуугийн хамт орж ирсэн. Тэд нар VIP2 дугаартай өрөөнд бүх охидыг оруулаад ***, ***, ***, ***, ***, *** бид долоог үлдээсэн. *** ***, *** хоёрыг аваад VIP1 дугаартай өрөөнд орсон. Тэгээд 1 цаг орчим гайгүй байж байгаад *** нь босож ирээд өлгөөтэй байсан хүрмийнхээ халааснаас бор шаргал өнгийн хуйтай, бор шаргал өнгийн иштэй хутга гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Би ***т хандаж та ийм юм гаргаж ирж яах гэж байгаа юм бэ далд хийгээч гэтэл аваад өмднийхөө зүүн халаасанд хийсэн. *** нэлээн согтсон бололтой намайг янз бүрээр хараагаад би чамайг энэ шонгоос дүүжилж шаамаар байна. Чи хэнээс айгаад байгаа юм. ***ээс айгаад байгаа юм уу. Би ***ийг чинь айлгах уу эсвэл хутгалчих уу гээд байсан. Ер нь надтай унтах саналыг янз бүрээр их тавьсан. Би сүүлдээ уурлаад тэр өрөөнд 6-7 цаг юу ч идэж уулгүй суучихсан болохоор уурлаад гараад явчихсан. Тэгтэл *** гаднаас орж ирэхээр нь би энэ өрөөнд сууж чадахгүй байна. Одоо явлаа. Надад хэцүү байна гэтэл *** намайг чи шүүгээнд нуугдчих чамайг явчихсан гээд хэлчихье. Тэгэхгүй бол лай болно гээд намайг хувцас солих өрөөнд байдаг шүүгээнд оруулаад орхисон. Тэгтэл *** намайг хайгаад эхэлсэн. Тэр хавиар орилж чарлаад миний бүжгийн *** гэдэг нэрээр хайгаад байсан. Тэгээд *** ахыг дуудаад ***ыг олж ир гээд байсан. *** гараад явахаар нь би шүүгээнээс гартал Баянцэнгэл ах надад одоо жоохон тэсчих, яаж ийж байгаад гаргаад явуулна. Тэгэхгүй бол хүн амьтан хутгалчих вий гэж хэлсэн. Ингээд би өрөө рүү ортол *** намайг хүн хуураад пизда чинь зайл гэхээр нь би тэр чигтээ гараад явчихсан. ...Тэр хүмүүс 02 сарын 18-ны тооцоо 12 сая, сүүлийн тооцоо 6 орчим сая төгрөгийг төлөөгүй. Энд бид нарын цалин бас байгаа. ***ын хувьд өрөөнд байдаг буйдан дээр цаашаа хараад зогс би чиний араас хиймээр байна. Шонгоос дүүжилж байгаад шаамаар байна. Би 2 охинтой надад хүү хэрэгтэй байгаа учраас би чамаас хүүтэй болмоор байна. Чамд хүүхэд хиймээр байна гэх зүйл хэлж байснаас биш идэвхтэй үйлдэл бол хийж байгаагүй. Харин тэр сүүлийн бөх байрын залуу бэлгэвч аваад энд хийх үү эсвэл ариун цэврийн өрөө орж хийх үү гэж хэлж байсан. Мөн миний дотуур хувцсыг тайлах гэж оролдсон. Гэхдээ би тайлуулаагүй. Миний бөгс рүү нэг удаа чанга алгадсан. Би яг энэ хүмүүсийн талаар мэдэхгүй. ***, *** 2 утасны дугаарыг мэдэж магадгүй. Манай бүжигчид тэр хүмүүсээс маш их айдаг болсон. Эдгээр хүмүүст дарамтлуулсандаа гомдолтой байна. Мөн намайг ***, *** 2 нь хойноос чинь хүн дагуулна гээд байсан болохоор маш их айдастай гадуур явдаг болсон. ..:Би тухайн хутгыг харвал танина. Хар өнгийн хуйтай, бор өнгийн иштэй байсан санагдаж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 109-116/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** ХХК нь 2024 оны 10 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын А/632 дугаартай захирамжийн дагуу спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, мөн үйлчилгээний ангилал нь баар тайчих клубийн тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар авсан. Үүний дараа мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А751 дугаар захирамжийг үндэслэн спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, үйлчилгээний ангилал нь баар, караокены тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар авсан. Тухайн 02/107, 02/158 тусгай зөвшөөрлийн баар, караоке, тайчих клубийн оноосон нэр нь *** гэж тусгасан байгаа юм. Хэргийн яллагдагч нар нь 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 03 сар хүртэлх хугацаанд нийт хэдэн удаа үйлчлүүлж байсныг тогтоох боломжгүй тодруулбал манай байгууллагаар өдөрт 20-50 хүмүүс үйлчлүүлдэг учраас хэдэн удаа үйлчлүүлж байсан тоог мэдэхгүй байна. Өмнө хэргийн яллагдагч нар нь үйлчлүүлж байхдаа үйлчилгээний төлбөрийг төлөхгүй гарч байсан удаа байхгүй. ...Харин 2024 оны 02 сарын 18-19-ний өдрүүдэд үйлчлүүлээд үйлчилгээний төлбөрийг төлөхгүй явж байсан удаа байгаа. ***, ***, *** нар нь манай клубээр үйлчлүүлэхдээ төлбөр тооцоогоо хийгээгүй, хугацаа хэтрүүлж үйлчлүүлсэн, бүжигчин охидыг янз бүрийн хэл амаар доромжилж, хутга гаргаж айлган сүрдүүлж, ёс бус үйлдэл хийхийг шаардсан. Үүний улмаас манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах, манай байгууллагын ажилчид болон үйлчлүүлж байгаа бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж хохироосон. Төлбөрийн задаргаа дээр дурдсан Dancer X-1, Dancer X-2, Dancer X-3 гэсэн нэр шил нь "***" клубт бүжиглэж байгаа охидын нэрээ нууцлах хүсэлтийн дагуу Dancer X-1.... гэж төлбөрийн задаргаанд оруулдаг. Тодруулбал Dancer X-1, Dancer X-2, Dancer X-3 гэдэг нь тус тусдаа эмэгтэй бүжигчид юм. Харин төлбөрийн баримт дээр ***, ***, ***, ***, ***, Dancer X- 1, Dancer X-2, Dancer X-3 гэсэн бичиглэлийн ард 100,000 төгрөг гэж бичигдсэн байгаа нь тухайн бүжиглэж байгаа охидыг үйлчлэгч нар ширээндээ хамт суулгаж байгаагийн 1 цагийн төлбөр байгаа юм. Харин манай байгууллагын меню дээр охидын нэг удаагийн бүжиглэх үнэ, ширээнд хамт суух үнэ зэрэг бусад худалдах авах бүтээгдэхүүний үнийг менюд дэлгэрэнгүй оруулсан байдаг. Харин төлбөр баримт дээрх бусад зүйлс нь үйлчлүүлэгч нарын худалдан авсан зүйлүүд байгаа юм...” гэсэн дахин мэдүүлэг /хх 3-н 101-102/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын дундуур 22 цагийн орчим манайд ***, ***, *** нар орж ирсэн. Тэд гарыг орж ирснээс хойш нэлээн хэдэн цагийн дараа дүү нь гээд 2 залуу орж ирсэн. Бид нар архийг нь хундагалж өгөөд караокегоор дуулаад байж байсан. Манай охидыг тэд нар нэлээн айлгаж байсан юм байна лээ. *** тухайн үед ***гийн хажууд сууж байгаад жоохон айгаад хөндий суугаад байтал *** нь чи яагаад зугтаагаад байгаа юм бэ хутга шаагаад алчихна шүү гэж сүрдүүлээд эхэлсэн. Удаагүй байж байтал *** нь чи надтай секс буйдан дээр бүжиглэ гээд бүжиглүүлсэн. Тухайн үед зөвхөн дотуур хувцастайгаа байсан. Бид нарын хэлдгээр слип гэдэг нэршилтэй. *** нь эхлээд миний слипийг тайлах гэж оролдсон. Би нэлээн эсэргүүцсэн. Би аргаа бараад зугтаагаад буйдан дээр суутал хойноос ирээд ариун цэврийн өрөө орж секс хийе, миний бэлэг эрхтнийг хөхөж чадах уу, би чамд хүссэнийг чинь өгье гээд байсан. Би тэр хүнийг тайвшруулах санаатай юм ярьж байгаад Увс аймгийнх гэдгийг нь мэдээд энэ зун 100 жилээр нь очно гээд ярьж байтал тэгвэл би чамайг Увсад очоод хүчиндэнэ гэж хэлсэн. Би тэр хүнд ерөөсөө нүүр өгөхгүй байсан болохоор залхсан юм байлгүй намайг хол очоод суу гэж хэлсэн. Би холдож сууж байгаад манай менежер *** намайг гар гээд гартал үүрийн 6 цаг болж байсан. Би хувцсаа солиод гэр лүүгээ явсан. Тэр үед 12 сая төгрөгийн тооцоо хийлгүй гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 140-142/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагаан сарын дараах юм уу даа 2024 оны 02 дугаар сарын үед ***, ***ийн дүү ***, ***, ***, *** бид 6 үйлчлүүлсэн.  Тэр өдөр уусан, жоохон зугаацсан дуулсан караоке орсон. Өрөөнд хоёр гурав охин бол байсан. Өөр юу ч болоогүй шүү дээ. Би бол тооцоо хийгээгүй. Тооцоог *** хийсэн байх. За нэг 12-13 сая төгрөгийн тооцоо гарсан байх гэж байсан. Ер нь бол тэр газар 13 сая төгрөг хүрэхээр юм захиалж уугаагүй. Би бол тасарч унатлаа уугаач үгүй. Тооцоо ингэж өндөр гарсныг нь би бол мэдэхгүй байна. Тал төгрөгийн тооцоог нь хийгээд үлдсэн тооцоог нь засварын бартер хийх юм байна гээд л гарсан юм гэсэн шүү дээ. Заналхийлсэн зүйл болоогүй. Би 200 юм уу 300 грамм конек уусан. Би өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар байсан. Би 1 охин бүжиглүүлсэн. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Яах уу ямар ч байсан хэдэн охин байсан. Зарим нь бүжиглэх нэгэн дээрээ бүжиглээд л байсан. Би яг нэр цохож охин бүжиглүүлсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би 1 л удаа 2024 оны 02-р сард орж үйлчлүүлсэн. Би болон ***, ***, ***, *** нар бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Бэлгийн харилцаанд орохыг бүжигчин эмэгтэйчүүдэд санал болгосон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 153-154/,

Гэрч Ц.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 11-р хороонд үйл ажиллагаа явуулдаг *** rэx нэртэй стрип клубт үйлчлүүлж байсан. 2024 оны 02-р сард цагаан сарын дараа ***, ***, ***, ***дорж бид 6 орж үйлчлүүлсэн. ***дорж нь манай төрсөн дүү байгаа юм бид хоёр ажлаа хаагаад шөнө 00 цагийн үед явуулдаг *** rэx нэртэй стрип клубт очсон. Яваад очиход ***, ***, ***, *** 4 үйлчлүүлж байсан. Тэр 4 дээр бүжигчин охин байсан. Бид хоёр ороод, дахиад 2 охин оруулж ирсэн. *** ах намайг дуудсан шалтгаан нь жоохон согтчихсон байсан. Тэгээд олон жил цуг ажилласан болохоор яах уу надад итгэдэг тооцоо мөнгөө надад даатгадаг. Тухайн үед ороход *** тооцоо нь 3 сая гараад явж байгаа шүү гэж хэлсэн. Караокены өрөөнд би хэд сууж ууж идсэн. Тэнд охидоо хариуцдаг гээд нэг эмэгтэй мөн *** гээд менежер залуу байсан. Тэр залуу лав миний санаж байгаагаар Hennessy гэх вискиг *** ахад та хэд тавтай суугаарай гээд өгч байсан. Тэр өдөр *** ах "та нар яагаад ингэж муудаад байгаа юм чи наад хэдээсээ уучлалт гуй гээд *** ахад хэлж байсан. Би бол зодолдож маргалдсаныг бол хараагүй. Яг аман маргаан болсон байх л гэж бодож байна. Би хутга шөвөг гаргаж ирэхийг нь бол хараагүй. Харин ***, *** хоёр тооцооноосоо болж жоохон маргалдсан. *** нь 7 сая орчим төгрөг болж байна гээд тооцооны хуудас авчраад ***т өгөхөд *** "би яагаад тооцоо хийнэ" гэж хэлээд Мөнхтулгыг загнаад, хажуугаас нь нударч байсан. Тэгээд тэр өдөр *** газраас гарахаар болоод өглөөгүүр 6-7 цаг орчим тооцоо хийх гэтэл 13 сая төгрөг орчим болсон байсан. Менежер ***тэй, *** бид хоёр гарахдаа ярилцаад "Юун 13 сая төгрөг вэ? Намайг орж ирэхэд 3 сая төгрөгийн тооцоотой байсан шүү гээд гэж ярилцсан. Тооцооны биллийг нь харахад охидынх нь нэрийн ард нь 1 цагийн 100.000 төгрөг байсан. ***тэй маргааш засварын тооцоо гарна тэгээд тэндээс хийе ээ гээд тэр өдрөө гараад явсан. ,,,Тэр үед тэнд байсан охид нь манайд дабла экстра гэдэг үйлчилгээ байдаг гэж хэлээд *** ахыг эсрэг талын хаалгатай өрөө рүү аваад орсон. Өрөөнд бараг *** ах тэр хоёр охинтой 2-3 цаг болсон байхаа. Санаа зовоод хаалгыг нь нүдээд *** ахаас яаж байна гэж асуутал дугарахгүй байсан. Миний нүдэн дээр *** нь хутга гаргаж ирсэн зүйл байхгүй. Харин *** ах ***т хандаж уучлалт гуй, байнга орж үйлчлүүлдэг таньж мэддэг улсууд байж хутга шөвөг гаргаад яаж байгаа юм гэж хэлж байхыг нь сонссон. Би бас өрөөнөөс байнга орж гараад явж байсан болохоор болсон асуудлыг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 157-159/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 5/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 10-30/,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх  1-н 31-53, 72-77/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 54-55/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 56-61/,

- Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 62-69/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 78-80/,

- Шинжээчийн 1522 тоот дүгнэлт /хх 1-н 164-172/,

- Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 30-33, 37-41, 60-69, 71, 73-76, 3-н 163/,

- Шүүгдэгч У.Мөнхтулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 47-50, 70, 2-н 186-192, 3-н 165/,

- Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 52-58, 77-100, 3-н 164, 4-н 81-91/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 2-н 165-166/,

- Төлбөр төлсөн дансны хуулга /хх 2-н 168-176/,

- Шүүгдэгч У.Мөнхтулгын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 2-н 178-182/,   

- “***” ХХК (оноосон нэр "***")-ийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 04/0646 дугаартай, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  02/107 дугаартай болон 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/158 дугаартай "спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх" тусгай зөвшөөрлийн хуулбарууд /хх 3-н 104-106/,

- Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03/712 дугаартай албан бичгээр ирүүлсэн "***" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн баримт /хх 3-н 108-112/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 9/6137 дугаартай албан бичгээр ирүүлсэн "***" ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар /хх 3-н 114-162/,

- 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 9212 дугаартай тооцооны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-н 193-195/,

- 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр *** ХХК-ийн "***" нэртэй клубийн кассын программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-н 199-201/,

- 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 9212 дугаартай тооцооны биллийн үнийн дүнгийн зөрүүг арилгах зорилгоор кассын программд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-н 202-208/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, ***, *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас “...яллагдагч ***, ***, *** нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" нэртэй клубт 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр, 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө тус тус үйлчлүүлэхдээ үргэлжилсэн үйлдлээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, тус клубийн менежер, ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, тус клубийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

Мөн ***, ***, *** нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***" нэртэй клубт 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө үйлчлүүлэхдээ тус клубийн менежер, ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байх зорилгоор хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлж, тус клубийн менежер, ажилчдын бие махбодод халдсан, эрүүл мэндэд нь аюултай хохирол, хор уршиг учруулна, өмч хөрөнгийг устгана гэх зэргээр бие, сэтгэл зүйн шинж чанартай дарамт, хүчирхийлэл үзүүлж тус өдрийн үйлчилгээний төлбөр болох 12,945,000 төлөөгүй гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт” тус тус холбогдуулан яллах дүгнэлтэд үйлдэж хэргийг шилжүүлжээ

Уг яллах дүгнэлтэд яллагдагч нэг бүрийн үйлдлийг тус тусад нь хэрхэн яаж оролцсон талаар дүгнээгүй, бүгдээрээ нэг ижил үйлдэл хийсэн мэтээр дүгнэгджээ.

Яллах дүгнэлтэд 3 өөр цаг хугацаанд болсон үйл баримтыг тусгасан ба яллах дүгнэлтэд тухайн 3 цаг хугацаанд болсон үйл баримтуудыг тус тусад нь нотлох баримтуудаар ялгалгүйгээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үргэлжлүүлэн бичсэнээс тухайн цаг хугацаанд болсон үйл баримтууд хоорондоо ялгагдахгүй байх нөхцөл байдал үүсчээ.

2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “***” нэртэй клубт шүүгдэгч ***, ***, *** болон өөр 3 залуугийн хамт орж үйлчлүүлсэн байна. Тухайн хугацаанд  шүүгдэгч *** уг клубийн VIP1 тоот өрөөнд байхдаа “танай зөөгч нар чинь яаж ажлаа хийгээд байгаа юм бэ” гэж уурлан хохирогч ***ийг цохиж, халааснаасаа эвхэгддэггүй, даавуу шиг юмаар ороочихсон хутга гаргаж ирэн нүдний доод үзүүрээс шанааны доод хэсэг хүртэл гүйлгэсэн, улмаар VIP3 тоот өрөөнд байхдаа хохирогч Е.***ийг хэл амаар доромжлон, сандал дээр сууж байхад шилбэ рүү нь өшиглөн унагааж, цамцныхаа халааснаас хуйтай хутга гаргаж ирээд тулгасан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хохирогч *** “...Анх 2023 оны 05 дугаар сарын үед ***, ***, *** гээд 3 залуу өөр 3 залуугийн хамт Хан-Уул дүүргийн 11-р хороо ***од байрлах “***” нэртэй стрип клубт орж ирж үйлчлүүлсэн. Тухайн үед намайг VIP 1 тоот өрөөнд байхад бүгд орж ирсэн. *** гээд өндөр бор царайтай залуу нь намайг “чи юу хийж суугаа юм” гэж асуусан. Ажилтан нь байна гэж хэлэхэд намайг “босоод ир, танай зөөгч нар чинь яаж ажлаа хийгээд байгаа юм бэ” гээд намайг зүүн шанаа руу *** нь 2-3 удаа цохисон...Куртикнийхээ зүүн дотор халааснаас эвхэгддэггүй нэг даавуу шиг юмаар ороочихсон хутга гаргаж ирээд намайг буйдан руу шахаж байгаад нүдний доод үзүүрээс шанааны доод хэсэг хүртэл гүйлгэсэн...” гэж (1-р хавтаст хэргийн 89-91 дэх тал),

Хохирогч Е.*** “...Хамгийн анх 2023 оны 05 дугаар сард /өдрийг нь санахгүй байна гэх/ нэлээн том биетэй 6 эрэгтэй орж ирсэн. Тэр хүмүүс манай VIP 3 гэсэн дугаартай өрөөнд орж үйлчлүүлсэн. Эхэндээ тэр хүмүүс ямар нэгэн асуудал гаргалгүй зүгээр байсан. ...Бид нар тэр хүмүүстэй үүрийн 6 цаг хүртэл юм ярьж сууж байгаад одоо манай хаах цаг өнгөрсөн байна гээд гарсан. Тэгтэл хойноос намайг дуудуулахаар нь орсон чинь *** нь чи муу гичий минь юу болоод гарч яваад байгаа юм, чи муу юу юм бэ, чамайг бол хаанаас бол хаанаас олоод авч чадна гэх зэргээр хэл амаар доромжилж дарамталж эхэлсэн. Би тэр үед сандал дээр сууж байсан. Тэгтэл *** миний шилбэ рүү хөлөөрөө өшиглөөд би газар унасан. ...Би та нар ямар хэцүү юм бэ, бид нар ядарч байна. Харимаар байна гэж хэлтэл *** цамцныхаа халааснаас хуйтай хутга гаргаж ирээд над руу тулгасан. Би тэгэхээр нь айгаад хөдөлж чадахаа болиод юу ч дуугараагүй...” гэж (1-р хавтаст хэргийн 96-98, 103-104 дэх тал),    

Хохирогч У.*** “...Эдгээр хүмүүс анх намайг ажилд ороод удаагүй байхад манайхаар үйлчлүүлэхээр орж ирсэн. Бүх бүжигчин охидыг оруулж ирээд ***, ***, *** одоо ажиллахгүй байгаа 2 охиныг нийт 5 охин авч үлдээд бусдыг нь гаргасан. Тэр өдөр юу болсныг мэдэхгүй. Сүүлд сонсоход ***д хутга ***д өшиглөж унагаасан гэж сонссон...” гэж (1-р хавтаст хэргийн 109-111, 115-116 дахь тал),

Гэрч М.*** “...Яг намайг бүжигчнээр ажиллаж эхлээд эхний өдөр шөнийн 03 цаг өнгөрч байхад гэж санагдаж байна. ...бид нарыг хажуу талын VIP 3 pyy орж үзүүлбэр үзүүл гэж хэлсэн. Бид нар бөөндөө ортол Е.*** манай охидууд дунд оюутнууд байдаг юм. Тэд нарыг явуулчих уу гээд ***, *** /Бүжгийн нэр/, *** /Бүжгийн нэр/, *** бас нэрийг нь санахгүй нэг охин ингээд бид 6 үлдсэн. Тэр өрөөнд бид нараас гадна 4-5 залуу байсан юм. ...Тэр үед би нэг өндөр том биетэй ахын өвөр дээр хүчээр сууж байсан. Тэр ахын цамцны халаасанд хатуу, урт зүйл мэдрэгдээд байсан. ***ийг гарах гэтэл түлхэж унагаагаад муу гичий минь, янхан минь миний охиныг авч гарах гэдэг хэн юм бэ гээд орилоод байсан. Тэгээд тонгоргоос арай том хэмжээтэй хутга гаргаж ирээд ***ийн хүзүүнд нь ***д чи муу гарах мөрөөрөө өөрөө гар гээд заналхийлээд байсан...” гэж (1-р хавтаст хэргийн 135-137 дахь тал) зэрэг болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” үйлдлийг “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг гэж тодорхойлсон.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэн үзэхэд шүүгдэгч *** нь холимог тулааны спортоор хичээллэдэг, олон нийтийн үйлчилгээний газарт харуул хамгаалалтын ажил хийдэг ба 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “***” нэртэй клубээр үйлчлүүлж байхдаа байгууллагын ажилчидтай зүй бус харьцсан, үйлчилгээний шаардлага  тавихдаа ёс зүйгүй авирлаж, бусдын эрх чөлөөнд халдсан байх боловч тэрээр тухайн үйлдлийг ганцаараа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж...” гэх шинжийг хангахгүй байна.

Иймд шүүгдэгч ***, ***, *** нарт холбогдох хэргээс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй клубт “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2024 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө шүүгдэгч ***, ***, *** нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй клубт үйлчлүүлсэн үйлдлийн тухайд шүүгдэгч ***, ***, *** нар 2024 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй клубт үйлчлүүлэхдээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, үйлчилгээний төлбөр тооцоогоо төлөлгүй аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан хэргийн дараах үйл баримт тогтоогдож байна. 

- Хохирогч ***ийн “...2024 оны 02 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед ***, ***, *** болон дахиад 3 залуу орж ирж үйлчлүүлсэн. *** нь над дээр ирээд “ за яасан ахыгаа мартчихсан уу, намайг ирчхээд байхад яагаад мэдэхгүй байгаа юм” гээд байсан. Тэр хэдийг бүгдийг нь 2 номер луу оруулсан. Араас нь мөн охидоо оруулсан. Би тэр өрөөнөөс гараад явсан. Тухайн хүмүүс өглөө 08 цаг 30 минут хүртэл сууж байгаад гарцгаасан. Тэр хүмүүс нэгдүгээрт ажлын цаг дууссан байхад цагтаа тарахгүй хоёрдугаарт манай охидыг гаргахгүй алкахолоор шахаад, гарч явсныг нь намайг дуудаад тэр гичийнүүдээ олж ир тэгэхгүй бол гарахгүй шүү гээд дарамтлаад байдаг. Сүүлд 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нь 12 сая 455 мянган төгрөг болсон. Уг тооцоог тухайн өдөр огт төлөөгүй. *** нь чи одоо надаас авах гээд байгаа юм уу, дараа нь төлье пизда минь гэж хэлээд гараад явчихсан....” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 89-91 дэх тал),

- Хохирогч Е.***ийн “...2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед ***, ***, *** ахиад нэрийг нь мэдэхгүй 1 хүнтэй хамт манайд ирээд VIP 5 дугаартай өрөөнд орсон. Тэр хэд үзүүлбэр авъя гээд манайд байсан 12 бүжигчин ороод тэндээс ***, ***, ***, *** ажилд ороод удаагүй нэрийг мэдэхгүй нэг охин бид тавыг шилж үлдээсэн. Тэр өрөөнд багтахгүй байсан учир VIP 2 дугаартай өрөө лүү орсон. Тэр хоёр залуу дээр манайхаас ***, *** хоёр үзүүлбэр үзүүлэхээр ирсэн. Тэр өрөөнд 1 цаг гаран болж байтал *** надад ***ыг заагаад наад ахыгаа таньж байна уу гэхэд *** чи чинь нөгөө надаар хутга тулгуулдаг охин байна шүү дээ. Тэр үед ахыгаа уучлаарай, ах нь нэлээн уучихсан байсан гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа *** надад хандаж чи ер нь зүгээр суугаад байх юм. Миний хажууд суу гээд хажуудаа суулгасан. Би дараа орж ирэхдээ заазууртай орж ирнэ. Тэгээд чиний хоолойд тулгана гэж дарамталж эхэлсэн. Чи утсаа авахгүй байна. Чам руу зөндөө залгасан. Бид нар цагдаа дээр асуудалтай байж байгаад ирсэн учир стрессээ тайлмаар байна гэж хэлсэн. *** тэрнээс хойш хэсэг хугацааны дараа *** бид хоёрыг тусдаа өрөөнд оръё гээд VIP 1 дугаартай өрөөнд орцгоосон. Тэр өрөөнд *** бид хоёрыг хооронд нь бүжиглүүлж байгаад гэнэт өмдөө тайлаад бэлэг эрхтнээ гаргаад гар хангалга хийж эхэлсэн. Би та хоёроос илүү зүйл хүсэхгүй, наанаа бүжиглээд байж бай гээд цаашаа хар, дөрвөн хөлөл, наашаа хар гэх мэтээр янз бүрийн үйлдэл хийж эхэлсэн. Бид гурав тэр өрөөнд шөнийн 1 цагаас өглөө 7 цаг хүртэл байсан. *** надад би танай 2 охины чинь аманд мөнгө чихэж байгаад чиний хажууд шаана, эсвэл чиний хүзүүнд заазуур тулгаж байгаад 2 охиныг чинь шаана гэх зүйл ярьж дарамталсан. Чи өөрөө надтай уулзахгүй бол охидоосоо надад өг гэж хэлсэн. ...*** нь *** бид хоёрын дэргэд бид хоёрын дэргэд гар хангалга хийсэн зүйл байгаа тэрнээс яг биед халдсан, бэлгийн харьцаанд орсон, орохоор завдсан асуудал байхгүй. Харин бэлгийн харьцаанд орохыг хэд хэдэн удаа шаардсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна. ***, ***, *** нар сүүлд 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай байгууллагаар үйлчлүүлэхдээ төлбөр дутуу хийсэн... ” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 96-98, 103-104 дэх тал),    

- Хохирогч У.***ийн “...2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай ажил 21:30 минутад онгойх үед ***, ***, *** нар нэрийг нь мэдэхгүй 3 залуугийн хамт орж ирсэн. Тэд нар VIP2 дугаартай өрөөнд бүх охидыг оруулаад ***, ***, ***, ***, ***, *** бид долоог үлдээсэн. *** ***, *** хоёрыг аваад VIP1 дугаартай өрөөнд орсон. Тэгээд 1 цаг орчим гайгүй байж байгаад *** нь босож ирээд өлгөөтэй байсан хүрмийнхээ халааснаас бор шаргал өнгийн хуйтай, бор шаргал өнгийн иштэй хутга гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Би ***т хандаж та ийм юм гаргаж ирж яах гэж байгаа юм бэ далд хийгээч гэтэл аваад өмднийхөө зүүн халаасанд хийсэн. *** нэлээн согтсон бололтой намайг янз бүрээр хараагаад би чамайг энэ шонгоос дүүжилж шаамаар байна. Чи хэнээс айгаад байгаа юм. ***ээс айгаад байгаа юм уу. Би ***ийг чинь айлгах уу эсвэл хутгалчих уу гээд байсан. ...Тэгтэл *** намайг хайгаад эхэлсэн. Тэр хавиар орилж чарлаад миний бүжгийн *** гэдэг нэрээр хайгаад байсан. Тэгээд *** ахыг дуудаад ***ыг олж ир гээд байсан. *** гараад явахаар нь би шүүгээнээс гартал Баянцэнгэл ах надад одоо жоохон тэсчих, яаж ийж байгаад гаргаад явуулна. Тэгэхгүй бол хүн амьтан хутгалчих вий гэж хэлсэн. Ингээд би өрөө рүү ортол *** намайг хүн хуураад пизда чинь зайл гэхээр нь би тэр чигтээ гараад явчихсан. ...Тэр хүмүүс 02 сарын 18-ны тооцоо 12 сая, сүүлийн тооцоо 6 орчим сая төгрөгийг төлөөгүй. Энд бид нарын цалин бас байгаа. ***ын хувьд өрөөнд байдаг буйдан дээр цаашаа хараад зогс би чиний араас хиймээр байна. Шонгоос дүүжилж байгаад шаамаар байна. Би 2 охинтой надад хүү хэрэгтэй байгаа учраас би чамаас хүүтэй болмоор байна. Чамд хүүхэд хиймээр байна гэх зүйл хэлж байснаас биш идэвхтэй үйлдэл бол хийж байгаагүй. Харин тэр сүүлийн бөх байрын залуу бэлгэвч аваад энд хийх үү эсвэл ариун цэврийн өрөө орж хийх үү гэж хэлж байсан. Мөн миний дотуур хувцсыг тайлах гэж оролдсон...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 109-111, 115-116 дахь тал),

- Гэрч *** “...2024 оны 02 дугаар сарын дундуур 22 цагийн орчим манайд ***, ***, *** нар орж ирсэн. Тэд гарыг орж ирснээс хойш нэлээн хэдэн цагийн дараа дүү нь гээд 2 залуу орж ирсэн. Бид нар архийг нь хундагалж өгөөд караокегоор дуулаад байж байсан. Манай охидыг тэд нар нэлээн айлгаж байсан юм байна лээ. *** тухайн үед ***гийн хажууд сууж байгаад жоохон айгаад хөндий суугаад байтал *** нь чи яагаад зугтаагаад байгаа юм бэ хутга шаагаад алчихна шүү гэж сүрдүүлээд эхэлсэн. Удаагүй байж байтал *** нь чи надтай секс буйдан дээр бүжиглэ гээд бүжиглүүлсэн. Тухайн үед зөвхөн дотуур хувцастайгаа байсан. Бид нарын хэлдгээр слип гэдэг нэршилтэй. *** нь эхлээд миний слипийг тайлах гэж оролдсон. Би нэлээн эсэргүүцсэн. Би аргаа бараад зугтаагаад буйдан дээр суутал хойноос ирээд ариун цэврийн өрөө орж секс хийе, миний бэлэг эрхтнийг хөхөж чадах уу, би чамд хүссэнийг чинь өгье гээд байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 140-142 дахь тал),

- Гэрч ***ын “...Цагаан сарын дараах юм уу даа 2024 оны 02 дугаар сарын үед ***, ***ийн дүү ***, ***, ***, *** бид 6 үйлчлүүлсэн.  Тэр өдөр уусан, жоохон зугаацсан дуулсан караоке орсон. Өрөөнд хоёр гурав охин бол байсан. Өөр юу ч болоогүй шүү дээ. Би бол тооцоо хийгээгүй. Тооцоог *** хийсэн байх. За нэг 12-13 сая төгрөгийн тооцоо гарсан байх гэж байсан. Ер нь бол тэр газар 13 сая төгрөг хүрэхээр юм захиалж уугаагүй. Би бол тасарч унатлаа уугаач үгүй. Тооцоо ингэж өндөр гарсныг нь би бол мэдэхгүй байна. Тал төгрөгийн тооцоог нь хийгээд үлдсэн тооцоог нь засварын бартер хийх юм байна гээд л гарсан юм гэсэн шүү дээ. Заналхийлсэн зүйл болоогүй. Би болон ***, ***, ***, *** нар бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Бэлгийн харилцаанд орохыг бүжигчин эмэгтэйчүүдэд санал болгосон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 153-154 дэх тал),

- Гэрч Ц.***ийн “...Яваад очиход ***, ***, ***, *** 4 үйлчлүүлж байсан. Тэр 4 дээр бүжигчин охин байсан. Бид хоёр ороод, дахиад 2 охин оруулж ирсэн. *** ах намайг дуудсан шалтгаан нь жоохон согтчихсон байсан. Тэгээд олон жил цуг ажилласан болохоор яах уу надад итгэдэг тооцоо мөнгөө надад даатгадаг. Тухайн үед ороход *** тооцоо нь 3 сая гараад явж байгаа шүү гэж хэлсэн. ...Тэр өдөр *** ах "та нар яагаад ингэж муудаад байгаа юм чи наад хэдээсээ уучлалт гуй гээд *** ахад хэлж байсан. Би бол зодолдож маргалдсаныг бол хараагүй. ...Тэр үед тэнд байсан охид нь манайд дабла экстра гэдэг үйлчилгээ байдаг гэж хэлээд *** ахыг эсрэг талын хаалгатай өрөө рүү аваад орсон. Өрөөнд бараг *** ах тэр хоёр охинтой 2-3 цаг болсон байхаа. Санаа зовоод хаалгыг нь нүдээд *** ахаас яаж байна гэж асуутал дугарахгүй байсан. Миний нүдэн дээр *** нь хутга гаргаж ирсэн зүйл байхгүй. Харин *** ах ***т хандаж уучлалт гуй, байнга орж үйлчлүүлдэг таньж мэддэг улсууд байж хутга шөвөг гаргаад яаж байгаа юм гэж хэлж байхыг нь сонссон. Би бас өрөөнөөс байнга орж гараад явж байсан болохоор болсон асуудлыг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1-хавтаст хэргийн 157-159 дэх хуудас),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн “...Хэргийн яллагдагч нар нь 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 03 сар хүртэлх хугацаанд нийт хэдэн удаа үйлчлүүлж байсныг тогтоох боломжгүй тодруулбал манай байгууллагаар өдөрт 20-50 хүмүүс үйлчлүүлдэг учраас хэдэн удаа үйлчлүүлж байсан тоог мэдэхгүй байна. Өмнө хэргийн яллагдагч нар нь үйлчлүүлж байхдаа үйлчилгээний төлбөрийг төлөхгүй гарч байсан удаа байхгүй.

Харин 2024 оны 02 сарын 18-19-ний өдрүүдэд үйлчлүүлээд үйлчилгээний төлбөрийг төлөхгүй явж байсан удаа байгаа. ***, ***, *** нар нь манай клубээр үйлчлүүлэхдээ төлбөр тооцоогоо хийгээгүй, хугацаа хэтрүүлж үйлчлүүлсэн, бүжигчин охидыг янз бүрийн хэл амаар доромжилж, хутга гаргаж айлган сүрдүүлж, ёс бус үйлдэл хийхийг шаардсан. Үүний улмаас манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах, манай байгууллагын ажилчид болон үйлчлүүлж байгаа бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж хохироосон.” гэсэн дахин мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 101-102 дахь тал),

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” үйлдлийг “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг гэж тодорхойлсон.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэн үзэхэд шүүгдэгч *** нь  2024 оны 02 дугаар сарын 18-19-нд өдөр “***” нэртэй клубээр үйлчлүүлж байхдаа байгууллагын ажилчидтай зүй бус харьцсан, хутга гаргаж ирсэн, үйлчилгээний шаардлага  тавихдаа ёс зүйгүй авирлаж, бусдын эрх чөлөөнд халдсан байх боловч тэрээр тухайн үйлдлийг ганцаараа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж...” гэх шинжийг хангахгүй байна.

Тухайн өдрийн болсон үйл баримтуудаас дүгнэхэд ***, *** нар нь ***ын хутга гаргаж зүй бус авирласан ямар үйлдэлд хэрхэн яаж бүлэглэн оролцсон нь тогтоогдохгүй байна. Энэ талаар яллах дүгнэлтэд ч мөн шүүгдэгч нар нь бүлэглэж тус клубын менежер, ажилчдад хутга тулган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ. 

Дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдэд шүүгдэгч ***, *** нар нь ***тай бүлэглэн ямар нэгэн үйлдэл хийсэн талаар авагдаагүй буюу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***, ***, *** нарын 2024 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй клубт “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлтэд тусгагдсан гэрч *** мэдүүлэгт 2024 оны 3 дугаар сарын сүүлээр болсон асуудлын талаар мэдүүлсэн энэ талаар шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан талаар баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Тухайн мэдүүлэгт шүүгдэгч ***, *** нар хутгатай явсан талаар дурдагдсан ба яллах дүгнэлтэд дурдагдсан үйл баримтуудад тэдгээр нь ямар нэгэн байдлаар зэвсэгтэй байсан талаар мэдүүлэг авагдаагүй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч ***, ***, *** нарыг бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй клубт 2024 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө үйлчлүүлэхдээ тус клубийн менежер, ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байх зорилгоор хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлж, тус клубийн менежер, ажилчдын бие махбодод халдсан, эрүүл мэндэд нь аюултай хохирол, хор уршиг учруулна, өмч хөрөнгийг устгана гэх зэргээр бие, сэтгэл зүйн шинж чанартай дарамт, хүчирхийлэл үзүүлж тус өдрийн үйлчилгээний төлбөр болох 12,945,000 төгрөгийг төлөөгүй гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжийг “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол” гэж заасан ба тус гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах зорилгоор хуульд заасан үйлдлийг хийснээр төгссөнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Тус гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхэнд халддагаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэргээс, хохирогчийг эсрэг довтолгоон хийгээгүй байдлаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргээс ялган зүйлчлэгддэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** “...сүүлийн тооцоог төлөхгүй гарсан. 18 сая төгрөг гэхээр нь төлөх боломжгүй байсан. Өмнөх өдөр нь би их ажилтай байсан учир ядраад тухайн өдөр жаахан согтсон. Тэгтэл тооцоо 10 сая гараад явсан. Сүүлд нь 18 сая төгрөгөө 12 сая төгрөг болгосон. Тооцоо эргэлзээтэй байсан учир тулгаж байж төлнө гээд хойшлуулсан л асуудал. Яг үнэндээ бол 6 сая төгрөгийн тооцоог хийгээд үлдсэн 6 саяд нь бартер хийнэ гэж тохирсон байсан. 2-рт, *** над дээр ирээд та тооцоогоо төл, таныг төлнө гэсэн гэдэг. Түүнээс хутга гаргаж барьсан зүйл байхгүй. Бас тэр охидуудыг хувцсыг нь тайлсан гээд байдаг. Угаасаа шалдан шахуу л байсан хүмүүс...” гэж,

шүүгдэгч *** “...Тооцоо төлөхгүй гэж айлган сүрдүүлж дарамтлаагүй. Би насаараа л ийм газраас хоолоо олж иддэг хүн. Тийм зүйл хийхгүй...” гэж,

шүүгдэгч *** “...2024 оны 02 сард үйлчлүүлж байхад өрөөндөө камертай байсан. Би 2 ахтай хамт явж байхдаа уудаггүй. Машин барина, тооцоог хянах зорилгоор. Тухайн үед *** ах надад 5 сая төгрөг байгаа гэж хэлсэн. Үүнийг би ***д хэлсэн. Учир нь охидууд дураараа юм захиалж уугаад, тооцоо нь бид нар дээр гардаг болохоор 5 сая төгрөгөөс их тооцоо гарах вий гэж хэлсэн. Тооцоо 3 сая болоход нь одоо нэмж захиалга хийхгүй гэхэд нөгөө охидууд нь дураараа юм захиалаад, дуулаад байдаг. 5 сая болоход нь бас больё гэсэн. Энэ охидууд намайг хутгатай байсан гэж мэдүүлдэг. Намайг тооцоо хянаад байдаг болохоор тэр охидууд их дургүй...” гэж тус тус мэдүүлсэн. 

Түүнчлэн хэрэгт авагдсан тооцооны баримтад үнийн дүн зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүгдэгч ***, ***, *** нарын 2024 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө “***” нэртэй клубээр үйлчлүүлж байхдаа тус клубийн бүжигчин, менежер нарыг хэл амаар  доромжлох, айлгах, зүй бус санал тавих, клубийн тарах цагаас хэтрүүлэн ажиллуулах, гарсан тооцоог хийхгүй байх зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангах болохоос үнийн дүнгийн зөрүүтэй тооцооны баримтаар тооцоо хийгээгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүхэлдээ хангахгүй юм.

Иймд шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд 12,945,000 төгрөгийн *** нэртэй клубуд үйлчлүүлсэн төлбөрөө төлсөн болохыг дурдав.

Шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах, бусад шүүгдэгч нартай уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах, хэргийн бусад оролцогч нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч ***д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах, хэргийн бусад оролцогч нартай уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сиди, мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан 1 ширхэг сидийг тус тус хэрэгт хавсаргаж, хар өнгийн хуйтай, цагаан, бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст устгахыг даалгаж, iphone-14 pro маркийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч ***д буцааж олгохоор шийдвэрлэв, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, ***, ***  нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч ***, ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
  3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сиди, мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан 1 ширхэг сидийг тус тус хэрэгт хавсаргаж, хар өнгийн хуйтай, цагаан, бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст устгахыг даалгаж, iphone-14 pro маркийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч ***д буцааж олгож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *** 38 хоног, шүүгдэгч *** 31 хоног, шүүгдэгч *** 17 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах, бусад шүүгдэгч нартай уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах, хэргийн бусад оролцогч нартай уулзахыг хориглох Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч ***д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах, хэргийн бусад оролцогч нартай уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР