| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00340/И |
| Дугаар | 138/ШШ2024/00425 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2024/00425
| 2024 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 13*******/ШШ2024/004 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.айгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* ******* ажилтай, **************047407 утасны дугаартай, *******010056******* регистрийн дугаартай, Харгана овогт
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, **************030413 утасны дугаартай, *******7102311 регистрийн дугаартай, овогт
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч ., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .аярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч . нь хариуцагч .д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:
1. Миний бие 1 хүүтэй байхдаа тай гэр бүл болсон. оны сарын -ны өдөр бидний дундаас хүү мэндэлсэн. Миний хүү төрөхдөө зүрхний төрөлхийн дөрвөлсөн гажигтай төрсөн. Анх 6 сартай байхдаа оношлогдож, Монгол Улсад хагалгаанд орох боломжгүй талаар эмчийн дүгнэлт гарсан. Уг үйл явдлын дараа нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ажил төрлөө хийхгүй хэрүүл маргаан үүсгэдэг болсон. Миний хүү онд АНУ-д зүрхний дөрвөлсөн гажгийн 4 удаагийн мэс засалд орсон. Тэр үеэс хойш “ийм өвчтэй хүүхэдтэй амьдрахгүй” гээд биднийг орхиод явсан. иднийг гэр бүл болоход манай аав 2 өрөө байраа зараад хүүхдүүддээ мөнгө хувааж өгсөн. и аавынхаа өгсөн 000 000 төгрөгийн 13 500 000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгсөн. Тухайн үед орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжтой байсан учраас аттулгын нэр дээр лизингээр байр худалдаж авсан. айрны зээлийг 2014 оны 0******* сараас хойш би төлж байгаа. Улмаар 2016 онд гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тай өнөөг хүртэл холбоо барих боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч . шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус шүүхэд .гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд гэрлэлт цуцлах, хүүхдийн нэр дээр тэтгэмж тогтоолгох, Дорнод аймгийн *******-р баг, *******-р байрны ******* тоотод м2 байрыг нэхэмжлэгч нь нэр дээрээ шилжүүлэх хүсэлтийг тус тус гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3.Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, орон сууцны зээлийн гэрээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч . нь хариуцагч .д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан
Шүүх нэхэмжлэгч . нь хариуцагч .д холбогдуулсан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Гэрлэгчид нь 200******* онд танилцан улмаар гэр бүл болж хамтран амьдарч байгаад оны 07 сарын 03-ны өдөр гэр бүл болсноо Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд 210100011******* дугаарт албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд хамт амьдрах хугацаанд оны 05 сарын -ны өдөр хүү . төрсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
3. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахаас гадна бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэсэн эрх үүргийг гэр бүлийн дотор адил тэгш хүлээдэг.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа бие биеэ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, гэрийн дотор таарамжгүй харьцаа бий болсон нь цаашид хамт амьдрах хүсэл сонирхолгүй, онтус тусдаа амьдарч байгаа, мөн тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.
Иймд тэдэнд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулах нь үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4. Нэхэмжлэгч . нь оны 05-р сарын -ны өдөр төрсөн хүү .ыг өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч . нь хүлээн зөвшөөрч байх тул хүү .ыг эхийнх нь асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж хүүхдийн эрхийг хамгаалсан байхаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай ба гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдол тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд зөв төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байх талаар хуулинд тус тус заажээ.
Дээрх хуулиар олгосон эрх үүргийн дагуу эцэг, эх хэн алин нь хүүхдүүдийнхээ цаашдын хүмүүжил, төлөвшилт, сурч боловсроход оролцох, анхаарах үүрэг нь хэвээр байгаа болно.
5. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан.
6. Хариуцагч .ас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан ******* сумын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хариуцагч овогт , нэхэмжлэгч овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар оны 05 сарын -ны өдөр төрсөн хүү .ыг эх .гийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч .ас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан ******* сумын төсвийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Дөлгөөнд даалгасугай.
6. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 11*******.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЙГАЛМАА