Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/01755

 

 

 

 

 

 

 

 

2024 04 22 182/ШШ2024/01755

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот өөрийн байранд байрлах ХХБ ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Х. Д /РД: /,

 

Хариуцагч: тоотод оршин суух Бовогт Х.Г /РД: / нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Дийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, тоот хаягт байршилтай 174 м.кв талбайтай орон сууц, мөн улсын бүртгэлийн **** дугаартай, тоот хаягт байршилтай 126 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

Х.Гын өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай, тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч ХХБ ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Зээлдэгч АМ ХХК нь ХХБ ХК ХК-тай 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ......тоот зээлийн гэрээг байгуулан 500,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч АМ ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ........ тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ........ тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ............ тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж, У.Эын өмчлөлийн  тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ....... дугаартай, ....... нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай газар, Төв аймаг, Баянчандмань сумын 3 дугаар баг, Есөн зургаа 18 дугаар гудамжны 18160-н тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ........... дугаартай, ......... нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай газар,  тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ........ дугаартай, ......... нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай газар, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн .... дугаартай, ..........нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай газар, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-1423004168 дугаартай, ......... нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай газар, Дэлэгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *** дугаартай,  тоот хаягт байршилтай 174 м.кв талбайтай орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн **** дугаартай, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 19 дүгээр байр, 21 тоот хаягт байршилтай 126 м.кв талбайтай 4 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Х.Гын өмчлөлийн, улсын бүртгэлийн **** дугаартай,  тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ХХБ ХК ХК-ийн зүгээс АМ ХХК, ЭФ ХХК, У.Э нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд АМ ХХК- ийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан З......тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ........ тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ............ тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар тусгайлан шүүхийн шийдвэрт тусгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** тоот шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсгийг үндэслэн Х.Дийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *** дугаартай,  тоот хаягт байршилтай 174 м.кв талбайтай орон сууц, Х.Дийн өмчлөлийн, улсын бүртгэлийн **** дугаартай,  тоот хаягт байршилтай 126 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Х.Гын өмчлөлийн, улсын бүртгэлийн **** дугаартай,  тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн No146 тоот магадлалаар ...барьцааны гэрээний тал болох Х.Д, Х.Г нарын энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаар нэхэмжлэл, хүсэлт гаргаагүй, Х.Д, Х.Г нар нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхтэй этгээдүүд байх тул тэдгээрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн хариуцагч нь АМ ХХК, Эмэральд файнанс ХХК, У.Э биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийн холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хариуцагчийг зөв тодорхойлж нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм гэж дүгнэж нэхэмжлэлээс Х.Дийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *** дугаартай, тоот хаягт байршилтай 174 м.кв талбайтай орон сууц, Х.Дийн өмчлөлийн, улсын бүртгэлийн **** дугаартай, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 19 дүгээр байр, 21 тоот хаягт байршилтай 126 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Х.Гын өмчлөлийн, улсын бүртгэлийн **** дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 157 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

ХХБ ХК ХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 146 тоот магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрээс хуулийг зөрүүтэйгээр, буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хяналтын журмаар гомдол гаргасан.

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2022/00513 тоот тогтоолоор Нэхэмжлэгч ХХБ ХК ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Х.Д, Х.Г нартай байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлагыг гаргахдаа тэднийг хариуцагчаар татаагүй, өмчлөгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа үндэслэлээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг зөрчөөгүй байна. ... Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах шаардлагыг барьцааны гэрээний оролцогчид холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж дүгнэн хяналтын журмаар гомдол гаргасан нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон.

Иймд, хариуцагч Х.Д, Х.Г нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг ХХБ ХК ХК-ийн зүгээс гаргаж байна.

ХХБ ХК, АМ ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/RСС180427013-1 дугаартай Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож барьцаалсан

- Х.Дийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *** дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатар гудамж, 11/1 байр, 24 тоот хаягт байршилтай 174 м.кв талбайтай орон сууц

- Х.Дийн өмчлөлийн, улсын бүртгэлийн **** дугаартай, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 19 дүгээр байр, 21 тоот хаягт байршилтай 126 м.кв талбайтай 4 өрөө орон сууц

- Х.Гын өмчлөлийн, улсын бүртгэлийн **** дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 157 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

АМ ХХК нь ХХБ ХК-аас 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/RСС180427013-1 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 500,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлж авсан байна.

Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож тус компанийн үүсгэн байгуулагч У.Э нь өөрийн эзэмшлийн 5 хэсэг байршилд бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар гэх зэргийг барьцаалсан байх бөгөөд Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс нэг талын санаачлагаар цуцалж, 3 шатны шүүхээр уг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон атал, давхар Х.Д, Х.Г нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, Х.Д, Х.Г нар нь тухайн зээлийг аваагүй атал хариуцагч нарын өмчлөлийн хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

АМ ХХК-ийн үүсгэн байгуулагч У.Э, ХХБ ХК нарын хооронд үүссэн зээлийн харилцаанд Х.Д, Х.Г нар нь оролцоогүй тул үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нар нь биелүүлэх үүрэггүй билээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ********* дугаартай шийдвэр, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэр, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 тоот магадлал, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00513 дугаар тогтоолоор хариуцагчаас нийт 572,860,056 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар У.Эын өмчлөлийн Төв аймаг, Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18159 тоотод байрлах, ....... нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004160 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар, Төв аймаг, Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18160 тоотод байрлах, ......... нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар, Төв аймаг, Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18161 тоотод байрлах, 18609327277990 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,  тоотод байрлах, ..........нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004163 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар, тоотод байрлах, ......... нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар, У.Э болон ЭФ ХХК-ийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж дурдсан атлаа, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бол үүргийн гүйцэтгэл хэрхэн хангагдсан, эсэх талаарх мэдээлэл байхгүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд, мөн хөрөнгөөс төлбөрт гаргуулахаар шийдвэрлэгдсэн үнийн дүн хангагдсан эсэх талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Мөн, тухайн шүүхийн шийдвэр ямар явцтай биелэгдэж байгаа, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон У.Э нарын барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар оруулж, худалдан борлуулсан эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад хариуцагч нарт холбогдуулан 572,860,056 төгрөгийн үүргийг хангуулахаар шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4/401 дугаартай Итгэмжлэл /хх-7/, 2022 оны 07 дугар сарын 27-ны өдрийн 3/6998 дугаартай Итгэмжлэл /хх-8/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-9/, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/RCC180427013-1 дугаартай Зээлийн гэрээ /хх-10-12/, 00281369 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-13/, 000604595 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-14/, 000210641 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-15/, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-16-17/, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-18-19/, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-20-21/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэр /хх-22-25/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 дугаар магадлал /хх-26-31/, Улсын дээд шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00513 дугаартай тогтоол /хх-32-35/

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0084 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-38/, хариу тайлбар /хх-46-47/, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16/24 дугаартай Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-54-56/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч ХХБ ХК нь хариуцагч Х.Д, Х.Г нарт холбогдуулан Х.Дийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, Сүхбаатар гудамж, 11/1 байр, 24 тоот хаягт байршилтай 174 м.кв талбайтай орон сууц, мөн улсын бүртгэлийн **** дугаартай, Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 19 байр, 21 тоот хаягт байршилтай 126 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Х.Гын өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 хороолол, 9 байр, 157 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Нэхэмжлэгч нь ...АМ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож хариуцагч Х.Д, Х.Г нар нь банктай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч АМ ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэрээр АМ ХХК-аас 572,860,056 төгрөг гаргуулж, банканд олгохоор шийдвэрлэсэн. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалуулсан хариуцагч Х.Д, Х.Г нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нар нь ... Х.Д, Х.Г нар нь тухайн зээлийг аваагүй учир өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээхгүй. Мөн тухайн зээлийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу барьцаалуулагч У.Эын 6 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байхад хариуцагч нарт холбогдуулан 572,860,056 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй хэмээн маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

 

3. ХХБ ХК болон АМ ХХК нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/RCC180427013-1 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, ХХБ ХК нь тус зээлийн гэрээгээр 500,000,000 төгрөгийг АМ ХХК-д зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

Хариуцагч Х.Дтэй 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж,  тоот хаягт байрлах 174 м.кв талбайтай орон сууцыг,

мөн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж,  тоот хаягт байрлах 126.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг,

Хариуцагч Х.Гтай 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж,  тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна.

 

Дээрх зээлийн гэрээг үндэслэн ХХБ ХК-аас АМ ХХК, ЭФ ХХК, У.Э нарт холбогдуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 696,119,002 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00513 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйл 227.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг тус тус баримтлан АМ ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 569,852,842 төгрөг гаргуулж, У.Эын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд барьцаалсан тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ....... дугаартай, ....... нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай газар, Төв аймаг, Баянчандмань сумын 3 дугаар баг, Есөн зургаа 18 дугаар гудамжны 18160-н тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ........... дугаартай, ......... нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай газар,  тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ........ дугаартай, 18609327277990 нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай газар, Төв аймаг, Баянчандмань сумын 3 дугаар баг, Есөн зургаа 18 дугаар гудамжны 18162-н тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн .... дугаартай, ..........нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай газар, Төв аймаг, Баянчандмань сумын 3 дугаар баг, Есөн зургаа 18 дугаар гудамжны 18163-н тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-1423004168 дугаартай, ......... нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж,

Нэхэмжлэлийн шаардлагаас 126,596,160 төгрөг болон Х.Дийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *** дугаар  тоот хаягт байршилтай 174 м.кв талбайтай орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн **** дугаартай,  тоот хаягт байршилтай 126 м.кв талбайтай 4 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Х.Гын өмчлөлийн, улсын бүртгэлийн **** дугаартай,  тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул ХХБ ХК болон АМ ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

 

5. Харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ХХБ ХК-аас АМ ХХК, ЭФ ХХК, У.Э нарт холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчээс хариуцагч Х.Д, Х.Г нарт холбогдуулан барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай энэ нэхэмжлэлийг гаргахад саад болохгүй.

 

6. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцаа нь хууль буюу гэрээнд үндэслэгдэн үүсэх бөгөөд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь үүрэг үүсэх үндэслэлд хамаардаг.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ХХБ ХК, хариуцагч Х_Дэлэг нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1 тоот, 3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр хариуцагч Х.Д нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ХХБ ХК, АМ ХХК нарын хооронд байгуулагдсан ЗБ/RCC180427013-1 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн тоот хаягт байрлах 174 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг, тоот хаягт байрлах 126.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг,

Мөн нэхэмжлэгч, хариуцагч Х.Г нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр хариуцагч Х.Г нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ХХБ ХК, АМ ХХК нарын хооронд байгуулагдсан ЗБ/RCC180427013-1 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн  тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний харилцаа үүссэн байх ба талууд гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Зохигчид барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

7. Хариуцагч нарын тухайн зээлийг огт аваагүй, бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн, бүрдүүлбэр хангаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Учир нь хариуцагч Х.Д, Х.Г нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан бөгөөд барьцаалуулагч нь зээлийн гэрээний зээлдэгч тал биш учир түүнд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэггүй юм.

 

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь хуульд нийцэж байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

8. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд хариуцагч Х.Д, Х.Г нар нь АМ ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлдэгч зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд өөрсдийн өмчлөлийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргийг нэхэмжлэгч ХХБ ХК-ийн өмнө хүлээсэн нь хуульд нийцжээ.

 

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасны дагуу нэхэмжлэгч ХХБ ХК нь барьцааны гэрээний дагуу гэрээний нэг тал болох барьцаалуулагч Х.Д, Х.Г нарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлтэй.

 

10. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХХБ ХК болон АМ ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн З......тоот зээлийн гэрээний үүрэг 569,852,842 төгрөгийг төлөх үүргээ АМ ХХК нь гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч ХХБ ХК, хариуцагч Х_Дэлэг нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 1 тоот, 3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийн дагуу хариуцагч Х.Дийн өмчлөлийн тоот хаягт байрлах 174 м.кв талбайтай орон сууцыг, тоот хаягт байрлах 126.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг,

Мөн нэхэмжлэгч ХХБ ХК, хариуцагч Х.Г нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу хариуцагч Х.Гын өмчлөлийн тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар ХХБ ХК болон АМ ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн З......тоот зээлийн гэрээний үүрэг 569,852,842 төгрөг төлөх үүргээ АМ ХХК нь гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Х.Дийн өмчлөлийн  тоот хаягт байрлах 174 м.кв талбайтай орон сууцыг, мөн  тоот хаягт байрлах 126.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг, хариуцагч Х.Гын өмчлөлийн тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Д, Х.Г нараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА