Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/01982

 

 

 

 

 

 

 

 

2024 05 01 182/ШШ2024/01982

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, Т овогт Б ы А /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, Х овогт Дын Б /РД:/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 24,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Амартүвшингийн санал болгосноор Д.Бд мөнгө зээлүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бгийн *** тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 28,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ТБ дахь дансанд нь 11,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ХБны данс руу нь 12,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ХБны данс руу 11,500,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Гэтэл Д.Б нь 4 удаагийн гүйлгээгээр нийт 38,800,000 төгрөгийг Д.Агийн ХБны **** тоот данс руу шилжүүлсэн. Үлдэх 24,200,000 төгрөгийг одоо хүртэл шилжүүлээгүй. Иймд Д.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 24,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Агаас 63,000,000 төгрөг шилжүүлж авсан болон Амартүвшингээр дамжуулж төлөх байсан үйл баримтад маргахгүй. Хариуцагч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр авсан 28,000,000 төгрөгийг буцааж төлсөн бөгөөд Д.Аий данс руу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3,100,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Мөн нэхэмжлэгч Агаас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл авсан 35,000,000 төгрөгийг бас төлж барагдуулсан. Д.Аий данс руу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20,000,000 болон 4,500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Одоо хариуцагч Д.Б нь төлөх төлбөргүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн баримтуудын тухайд,

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Б.Агаас Д.Ад олгосон итгэмжлэл /хх-4/, Орхон аймаг дахь цагдаагийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 40/04-6517 дугаартай албан бичир /хх-6/, ХБ ХК дахь Д.Аий эзэмшдэг **** тоот дансны хуулга /хх-7-31/, ТБны гүйлгээний мэдээлэл /хх-32/, ХБны шилжүүлгийн мэдээлэл /хх-33-35/, дугтуй /хх-36/, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 253 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-52/ зэрэг баримтуудыг,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 105 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /хх-42/, хариу тайлбар /хх-46/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 24,200,000 төгрөг шаардсан боловч, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тодруулж байна. Д.Аий саналын дагуу Д.Бд 4 удаагийн гүйлгээгээр нийт 63,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Д.Б нь 38,800,000 төгрөгийг төлсөн бөгөөд 24,200,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул шаардаж байна гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг тухайн мөнгийг төлөөд дууссан, бусдад төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байна гэж маргаж байна.

 

3. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.Бгийн ХБ ХК дахь *** тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 28,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 12,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11,500,000 төгрөг, ТБны **** тоот дансанд 2022 оны 04 сарын 25-ны өдөр 11,500,000 төгрөгийг Амараа, Амараад гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь ХБ, ТБны гүйлгээний баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.

 

Нэхэмжлэгч Б.Агаас Д.Бд 4 удаагийн гүйлгээгээр 63,000,000 төгрөг шилжүүлсэн /хх-32-35/ бөгөөд хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчээс 63,000,000 төгрөг авсан үйл баримтад маргахгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй байна.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 38,800,000 төгрөгийг төлсөн, харин үлдэгдэл 24,200,000 төгрөгийг төлөөгүй гэж, хариуцагч Д.Б нь бүх мөнгийг төлж дуусгасан гэж маргаж байна.

 

Хариуцагч Д.Б нь Д.Аий ХБ ХК дахь **** тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3,100,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20,000,000 болон 4,500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлээд, шилжүүлсэн мөнгийг Ад өгөөрэй гэж утсаар залгаж хэлдэг байсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд, Д.Б нь зээлийн үлдэгдлийг төлөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 24,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 278,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас 24,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас 278,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА