| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2021/0016/З |
| Дугаар | 117/ШШ2021/0022 |
| Огноо | 2021-02-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 117/ШШ2021/0022
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдуулан “2020 оны 9 сарын 7-ны өдрийн ... дугаартай Н.Тт холбогдох шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын ахлах байцаагч Т.С нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Тт шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт “...зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулж байгаа нь мэдүүлэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэсэн боловч мэдүүлгээр зөрчил нь хангалттай тогтоогдоогүй, холбогдогчийн харьяалах улс, хуулийн этгээдийн нэр хүний овог, нэр, регистрийг бичээгүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 50.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан, зөрчлийн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн эсэхийг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэг, 4.14 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн.
Улсын ахлах байцаагч Т.С нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Тт “...зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан...” зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн А хяналтын улсын байцаагч Н.Б 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр холбогдогч Н.Тт ... дугаартай шийтгэлийн хуудсаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Н.Т нь нэг үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёроос дээш зөрчил үйлдсэн байхад аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулахгүйгээр тус бүрт нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж шийтгэлийг давхардуулан оногдуулж хуулийг ноцтой зөрчжээ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Тт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
2021.02.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үби, 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг, материалыг шалгаж шийтгэлийн хууль зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдох “2020 оны 9 сарын 7-ны өдрийн ... дугаартай Н.Тт холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” холбогдох хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.С надад хариуцуулан 2020 оны 09 сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Тт шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлсний дагуу миний бие 2020 оны 12 сарын 28-ны өдөр прокурорын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөх хариу тайлбарыг хүргүүлж байсан.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү 2020 оны 09 сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Тт холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтээ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3 дахь заалтыг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэх бичгийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст хариуцуулан “Н.Тт холбогдох 2020 оны 09 сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг[2] /нэхэмжлэл/ гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ“, 2.2 дугаар зүйлийн 1.4-т “...прокурор бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасныг дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, прокурорын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1-т “баталсан удирдамжийн дагуу хянана” гэж заасанчлан удирдах албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу шалгаж тэмдэглэл[3] хөтөлж 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг, шүүхийн харьяаллыг зөрчөөгүй.
2. Зөрчилд холбогдогч нь уг зөрчлийн торгуулийг буюу 2020 оны 9 сарын 7-ны өдрийн... тоот актыг биелүүлж, мөн өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар[4] төлсөн үндэслэн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж бичгээр[5] ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчээс улсын байцаагч Н.Б.ын гаргасан 2020.09.08-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудаст[6] маргаагүй /давхардуулсан гэх/ болно.
4. Хариуцагч Т.С.ээс 2021.01.05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт[7] Н.Т.т “зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж, хөрсийг элэгдэл эвдрэлд оруулсан[8] гэж үзэн зөрчилд холбогдогчийн мэдүүлсэн мэдүүлэг[9], эрх үүрэг тайлбарласан баримт зэргийг үндэслэн зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар 50,000 төгрөгөөр торгосон. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох хууль журмыг баримталж ажилласан. 2020.09.09-ний өдөр дээрх зөрчлийн материалыг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэх зорилгоор авч үлдсэн боловч ямар нэгэн дүгнэлт даалгавар өгөөгүй мөртлөө 3 сарын дараа шүүхэд дүгнэлт бичсэн нь ойлгомжгүй иймд хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэжээ.
5. Прокуророос 2021 оны 2 сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэнд хуульд заасан холбогдох ажиллагааг шүүх хэрэгжүүлж[10] хариуцагчаас авсан тайлбарт[11] “нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хамгийн гол нь прокурор хяналтыг хуулийн хугацаанд хийхгүй гэнэт энэ мэт байдлаар хандаж байгаад гомдолтой, зөрчил бол үйлдэгдсэн, гагцхүү нотлох баримтын болон хууль хэрэглээний зөрчил гаргасанд л буруудаж байна. Гэхдээ бид өрөөндөө суугаад ажиллах, хөдөө хээр газар дээр нь очиж ажиллах нөхцөл байдал өөр өөр гэдгийг холбогдох албан тушаалтнууд анхаарах байх, өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэх болон шийтгэлийн хуудаст хуулийн нэрийг бүрэн гүйцэд бичээгүй, торгуулийг нэгжээр заагаагүй зэрэг зөрчлийг хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлсэн тул гуравдагч этгээд таталгүйгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй.
Улмаар зөрчилд холбогдогч төлбөрийг төлж барагдуулсан, холбогдогчоос хуулиар тогтоосон хугацаанд акт шийдвэрт хариуцагчид холбогдуулан маргаагүй гэх хариуцагчийн тайлбар[12] зэрэгт үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг батлахад зөрчилд холбогдогчийн болон өөр бусад этгээдийн эрхийг зөрчихгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгчид танилцуулсан тул хуульд харшлахгүй гэж үзэв.
6. Хариуцагч Сээс “хэрэг материалын эх хувийг прокурор хянаад манай байгууллагад буцаан хүргүүлэх ёстой, бид архивтаа авч хадгалах, энэ нь тухайн байгууллагаас огноологдсон актын эх материал тул ямар нэгэн байдлаар архивлагдаж үлдэх учиртай” гэж, харин прокурор М.Үээс “шүүхэд хүргүүлж буй баримт материал тухайн байгууллагад эхээр хадгалагдах шаардлагагүй, шүүхийн шийдвэрийг л архивлах боломжтой, би нотариат болон бусад зардлыг хариуцахгүй” гэж тус тус тайлбарладаг хийгээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө”, 38.5-т “шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын шаардлагатай материалыг хэргээс хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ, прокурорын аргачилсан зааврын 5.1 дүгээр зүйлийн 1.6-т “эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг материалыг дугаарлан, үдэж хавтаслан, товьёоглож ирүүлсэн эсэх, 3-т “эрх бүхий байгууллага нь архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг материалыг архивын нэгж болгож, хадгалсан эсэхийг прокурор хяналт шалгалтын явцад танилцсан байвал зохино”, 5.3 дугаар зүйлийн 4-т прокурор шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн материалыг хянаад, эрх бүхий байгууллагад хадгалуулахаар даруй буцаана” гэж тус тус заасныг хэрэгжүүлж ажиллахыг нэхэмжлэгч хариуцагч нарт анхааруулав.
7.Прокуророос нэг үйлдлээр үйлдэгдсэн зөрчилд давтан хариуцлага тооцсон гэх боловч энэ талаарх буюу Н.Тт холбогдох 2020 оны 9 сарын 8-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудаст шүүхэд маргаагүй тул нэг үйлдэлд давтан хариуцлага тооцсон уу гэдгийг нарийвчлан дүгнэх боломжгүй юм.
8.Мөн аргачилсан зааврын 6.1 дүгээр зүйлд заасан хамтарсан зөвлөгөөнийг тухай бүрт зохион байгуулж 6.1 дүгээр зүйлийн 2-т жагсаасан холбогдох ажиллагааг хэрэгжүүлж хэвших нь энэ мэт алдаа зөрчлийг арилгахад цаашлаад холбогдох байгууллага албан тушаалтнуудын харилцаа хандлагад эерэг нөлөөлөл үзүүлж, зөрчилд холбогдогч, оролцогчдын хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг зөрчилгүйгээр газар, нутаг орноо хамгаалахад, хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй оролцох юм. Ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, хууль хэрэглээний хувьд зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг үндэслэн хариуцагчийг улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжийг чөлөөлөв.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021.01.05-ны 01 тоот хүсэлтийг шүүх хангасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69дүгээр зүйлийн 69.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.С
[1] Хэргийн 8 талд
[2] Хэргийн 1-2 талд
[3] Хэргийн 18-20 талд
[4] Хэргийн 9 талд
[5] Хэргийн 37 талд
[6] Хэргийн 14 талд,
[7] Хэргийн 27-28 талд
[8] Хэргийн 8 тал 0152273 дугаар шийтгэлийн хуудасны үндэслэх хэсэгт
[9] Хэргийн 5 тал арын нүүрэнд
[10] Хэргийн 38 талд
[11] Хэргийн 39-40 талд
[12] Хэргийн 40 талд