Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 294

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, А.Төмөрчулуун, О.Сарантуул, Д.Оюунчимэг

Хохирогч Я.Одбаяр

Шүүгдэгч Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат Ш.Энхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат Ш.Энхбаатар нарт холбогдох 201714000351 тоот эрүүгийн хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 1.Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Орхон аймаг Баян- Өндөр сум Яргуйт баг Толгодын 18-33 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаагчууд овгийн Өлзийгийн Гэжээ, регистрийн дугаар/ОА90010817/,

2.Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамтаар, Орхон аймаг Баян- Өндөр сум Яргуйт баг Толгодын 35-20 оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Их Мэргэд овгийн Бат-Очирын Эрдэнэбат, регистрийн дугаар /РЛ92081612/,

3.Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун задгайн 2-8 тоотод оршин суудаг, урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жил хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Шаравсамбуугийн Энхбаатар, регистрийн дугаар /ФД81041514/

Яллагдагч Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат нарыг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 13-21а тоотод оршин суух хохирогч Я.Одбаярыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бүлэглэн хүчиндэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Ш.Энхбаатарыг Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат нарыг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 13-21а тоотод оршин суух хохирогч Я.Одбаярыг хүчиндэх гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчим Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат нар уулзаж, Ө.Гэжээ нь Ш.Энхбаатар руу утсаар “хүүхэн байна уу” гэж, Энхбаатар нь “болно, асуудалгүй” гэж ярилцаад уулзаж 14 цаг 30 минутын орчим Эрдэнэ багийн 13-21а тоотод 4-10 насны 4 хүүхдийн хамт амьдардаг эмэгтэй Я.Одбаярын гэрт 0.5 л Монгол стандарт нэртэй архи 1ш,1.5 л Сэнгүр нэртэй пиво 1ш-ийг авч очсон ба Я.Одбаяр нь 6 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд архи уусан согтуу байсан.Тэнд архи пивоо хувааж уусан ба Я.Одбаяр согтож унтсан. Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат нар хүүхдүүдэд “дэлгүүр орж дуртай юмаа авч идээрэй” гэж мөнгө өгч явуулсан ба Б.Эрдэнэбат, Ш.Энхбаатар нар дэлгүүр рүү дахин архинд явах үед гэрт Ө.Гэжээ үлдэж Я.Одбаярын өмд дотоожийг шувтлан дээр нь гарч бэлэг эрхтэн рүү нь өөрийн бэлэг эрхтнээ хийж, улмаар гараа хийж цус гаргасан. Б.Эрдэнэбат, Ш.Энхбаатар нар дэлгүүрээс архи авч ирж Ш.Энхбаатар нь гэрийн гадаа үүдэнд сууж уусан ба Ө.Гэжээг гэрээс гарч ирмэгц Б.Эрдэнэбат гэр рүү орж бэлэг эрхтэндээ бэлгэвч хийж Я.Одбаярын дээр гарч бэлэг эрхтэн рүү нь өөрийн бэлэг эрхтнээ хийсэн. Улмаар Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат нар явж Ш.Энхбаатар гэрт үлдэж хүүхдүүдтэй хамт байж байгаад явсан.Я.Одбаяр үтрээнээс цус алдан эмнэлэгт 21:00 цагт хүргэгдэж, үтрээний гүнзгий урагдалын шалтгаанаар хагалгаанд орсон байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

      -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-8-р хуудас/,

       -Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 22-р хуудас/,

       -Хохирогч Я.Одбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 6 сарын 20-ны өдөр Эрдэнэдалайгийнд очсон. Архи уугаад их муудсан. Таксигаар гэр рүүгээ явсан. Энэ 3-ыг ирсэнийг мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэгт хагалгаанд орж байсан. Одоо сонсож байхад энэ  залууг Энхбаатар дагуулж ирсэн байна. Биеийн байдал гайгүй байгаа. Эмнэлгээс гарсаны дараа Эрдэнэбат их тус болсон. Мөнгө төгрөг өгсөн. Энхбаатар, Гэжээ 2 алга болсон. Гэжээ харин сүүлд ирж уучлал гуйсан. Соната-5 машин, хоол ундны 100 000 төгрөг, Эрдэнэбат 2 сая төгрөг өгсөн. Мөн ор хоногийн мөнгийг төлсөн. Үтрээ урагдсан байсан гэсэн. 7 оёдол тавьсан.Би том охиноосоо асуухад надад “Энхээ ах, Эрдэнэбат нартай бид дэлгүүр яваад ирэхэд нүдний шилтэй ахын гар цус болсон байсан. Таны орны доороос цус гоожоод байсан” гэж хэлсэн. Энэ хүмүүс яасныг мэдэхгүй. Эрдэнэбат, Гэжээ нарт гомдолгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Отгонсувдын мөрдөн байцаалтад өгсөн "... маргааш нь буюу 06 сарын 20-ны өдөр хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан өдрийн цагаар, Одбаяр манайд халамцуу шартаж байна гэсээр орж ирсэн, тэр үед нөхөр бид 2 амарч байсан учраас бид гурав 2 шил 0,75 литрын архийг гурвуулаа хувааж уусан, би ч согтсон Одбаяр ч бас нилээн согтож харилаа гээд гарсан. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй, уулзалгүй сар гаран болсон гэр оронд нь очихоор байхгүй байдаг. Тэгж байтал 07 сарын сүүлээр нэг таарч уулзахад согтуу унтаж байхдаа хүмүүст хүчиндүүлсэн гэж ярьсан”гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

-Гэрч Б.Эрдэнэдалайн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн"...Тэр өдрийн орой 21 цаг 15 минутын орчим манай багын найз Ягааны Одбаярын хүүхдүүд манай гэрт орж ирсэнээ "ээж маань доогуураа цус алдчихсан эмнэлэг аваад явчихлаа" гээд орж ирсэн яасан юу болсон талаар асуухад хүүхдүүд нь мэдэхгүй гэж хэлсэн, Я.Одбаяр нь ер нь архи их уудаг…гэсэн мэдүүлэг / хх-ийн 34-р хуудас/,

-Гэрч Ж.Удвалын мөрдөн байцаалтад өгсөн"... 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед ажлаа тараад гэртээ байж байхад манай хойд талын хашааны айлын хүүхдүүд чулуу шидээд намайг дуудсан юу болов гээд гараад очтол “ээж элгээрээ цус алдаад байна” гээд байхаар нь би гэрт нь яваад ороход хүүхдүүдийн ээж нь орон дээрээ цус алдчихсан хэвтэж байсан. Тэгээд би хүүхдүүдээс нь нөхөр болон аавых нь утасны дугаарыг аваад болсон асуудлын талаар хэлэхэд тоосон шинжгүй Улаанбаатар хотод байна гэж хэлээд утсаа салгачихаар нь түргэн тусламж 103 дугаарын утсанд дуудлага өгсөн,... гэсэн мэдүүлэг/хх-ийн 35-р хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Н.Анужингийн мөрдөн байцаалтад өгсөн " ...: Тэр өдөр ээж маань өглөө гарч яваад өдөр нилээн согтуу гэртээ ирсэн. Ээжийг ирээд удаагүй байхад ээжийн найз Энхээ ах гаднаас орж ирсэн, тэгсэнээ доор манай 2 дүү байгаа аваад ирье гээд гарсан, Энхээ ах удалгүй эргэж ирэхдээ танихгүй 2 ахтай хамт ирсэн, Энхээ ахыг явсан хойгуур ээж маань архиндаа согтоод унтсан байсан. Тэгтэл нүдний шилтэй ах дүү бид нарт мянга мянган төгрөг өгөөд дэлгүүр орж гоё юм авч ид гээд гэрээс гаргасан, би дүү нараа дагуулж явсан. Дэлгүүр орж гоё юм авч идчихээд эргээд гэртээ иртэл Энхээ ахтай хамт ирсэн нэг ахын гар нь цус болчихсон байсан.Тэгсэнээ архиа задалж ууж хэсэг байж байснаа нөгөө танихгүй 2 ах явлаа гээд явсан. Энэ үед ээж маань бас л унтаж байсан. Энхээ ах ээжийн хажуугаар орж хэсэг хэвтэж байснаа үлдсэн тал шил архиа аваад явсан. Энхээ ахыг явсаны дараа ээжийн биений шээдэг хэсгээс их цус гарахаар нь би дүү нараа дагуулаад урд талын айлд орж хэлсэн. Айлын эгч гэрт орж ирж ээжийг харчихаад аавын дугаарыг авч залгасан. Дараа нь эмч дуудсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 581 дугаартай ... Одбаярын биед үтрээний урагдал бүхий гэмтэл үүсчээ, Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусдад хүчиндүүлсний улмаас үтрээний урагдал үүссэн байна ..." гэсэн дүгнэлт/ хх-ийн 38-р хуудас/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Гэжээгийн өгсөн: 2017 оны 6 сарын 20-нд Энхээ ахтай яриад уулзаад Одбаярынд очсон. Архи уусан. Одбаярын бэлэг эрхтэнд гараа хийсэн. Цус гарсан. Бэлэг эрхтэн хөвчрөөгүй. Би гарч ирэхэд Эрдэнэбат орсон. Энхбаатар ах намайг хар гэхээр нь цонхоор харахад Эрдэнэбат бэлэг эрхтэндээ бэлгэвчээ углаж байсан. Дараа нь дахин харахад дээр нь гараад хөдөлж байсан. Хүүхдүүдэд нь би 2000 төгрөг, Эрдэнэбат 2000 төгрөг өгсөн. Шүлэг уншиж дуу дуулж өгсөн. Би бэлэг эрхтэнд нь гараа хийсэндээ их харамсаж байна. Уучлал гуйсан. Би эхнэр хүүхэдтэй. Хөнгөн ял оногдуулна уу гэсэн мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэбатын өгсөн: 6 сарын 20-нд Гэжээ бид 2 пиво уусан. Гэжээ Энхбаатар ахтай “хүүхэн байна уу” гэж яриад уулзаад Пинк дэлгүүрийн тэнд очсон. Энхбаатар ах “Одбаяртай уулзаад болчлоо” гэсэн. Тэгээд архи пиво аваад Одбаярынд очсон. Архийг Энхээ ах, хохирогч 2 уусан. Бид 2 пиво уусан. Охин Анужин дуулж өгсөн тул 1000 төгрөг, 2 дүүд нь 500 төгрөг өгсөн. Архиа уугаад дуусаад Энхбаатар ах бид 2 дэлгүүр явсан. 15 минут орчим болоод ирэхэд Гэжээ гэрээс гараад ирсэн, яасан гэхэд “биенийх нь юм ирчихсэн байна чадаагүй” гэсэн. Би зөрөөд ортол хохирогч эмэгтэй орон дээр согтуу унтаж байсан бөгөөд хөнжлийг нь сөхөөд хартал цус болсон байсан. Миний бэлэг эрхтэн буусан тул би гараад явсан. Хөнгөн ял оногдуулна уу гэх мэдүүлэг,

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Энхбаатарын өгсөн: 6 сарын 20-нд энэ 2 ярьсан. Дэнж орж найз дээр чинь очих уу гэсэн. Тэгээд архи пиво аваад очсон. Одбаяр согтуу байсан. Архи уугаад дууссан. Би ихэнх архийг уусан. Энэ 2 ер нь архи уудаггүй. Энэ 2 унтаагүй байх. Гэжээ хуруугаа хийсэн гэдэг. Эрдэнэбат “болохгүй байна” гэж байсан. Би Одбаяртай бэлгийн харьцаанд ороогүй. Үүдэнд нь суугаад архи ууж байсан. Эхлээд архи пиво уугаад дуусаад Эрдэнэбат бид 2 дэлгүүр явсан. Ирэхэд Гэжээ “биений юм нь ирсэн байна” гэсэн, гар нь цус болсон байсан. Одбаяр бид хоёр 2 сар шахам ирж очин байсан. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагааны хуудас, -өвчний түүхийн хуулбар зэрэг болно.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай,шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

         Шүүх шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудаар, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчим Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат нар уулзаж, Ө.Гэжээ нь Ш.Энхбаатар руу утсаар “хүүхэн байна уу”гэж, Энхбаатар нь “болно, асуудалгүй” гэж ярилцаад уулзаж 14 цаг 30 минутын орчим Эрдэнэ багийн 13-21а тоотод 4-10 насны 4 хүүхдийн хамт амьдардаг эмэгтэй Я.Одбаярын гэрт 0.5 л Монгол стандарт нэртэй архи 1ш,1.5 л Сэнгүр нэртэй пиво 1ш-ийг авч очсон ба архи пивоо хувааж уугаад Я.Одбаяр согтож унтсан. Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат нар хүүхдүүдэд “дэлгүүр орж дуртай юмаа авч идээрэй” гэж мөнгө өгч явуулсан ба Б.Эрдэнэбат, Ш.Энхбаатар нар дэлгүүр рүү дахин архинд явах үед гэрт Ө.Гэжээ үлдэж Я.Одбаярын өмд дотоожийг шувтлан дээр нь гарч бэлэг эрхтэнд нь өөрийн бэлэг эрхтнээ хийсэн, улмаар гараа хийж цус гаргасан. Б.Эрдэнэбат, Ш.Энхбаатар нар дэлгүүрээс архи авч ирж Ш.Энхбаатар нь гэрийн гадаа үүдэнд сууж уусан ба Ө.Гэжээг гэрээс гарч ирмэгц Б.Эрдэнэбат гэр рүү орж бэлэг эрхтэндээ бэлгэвч хийж Я.Одбаярын дээр гарч бэлэг эрхтэн рүү нь өөрийн бэлэг эрхтнээ хийсэн. Улмаар Я.Одбаяр үтрээнээс цус алдан эмнэлэгт 21:00 цагт хүргэгдэж, үтрээний урагдалын шалтгаанаар хагалгаанд орсон болох нь нотлогдож тогтоогдож байна.

     Шүүгдэгч нарын энэ үйлдэл нь, хохирогчийг согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан бүлэглэн хүчиндэх гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй.

        Шүүгдэгч Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат, Ш.Энхбаатар нар хохирогчийг бүлэглэн хүчиндэхдээ санаа зорилго үйлдлээрээ нэгдэж, Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат нар өөрөө үйлдэн гүйцэтгэж, Ш.Энхбаатар нь хохирогчийн гэрт дагуулан очиж гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэн зориуд хүргэсэн ба гэмт хэргийн хатгагчаар оролцсон байна.

       Шүүгдэгч Ө.Гэжээгийн өмгөөлөгч О.Сарантуул шүүхийн хэлэлцүүлэгт “Гэжээ нь хохирогчийн эрхтэн рүү нь гараа хийсэн нь тогтоогдлоо. Харин бүлэглэн хүчиндсэн нь тогтоогдоогүй” гэж, Б.Эрдэнэбатын өмгөөлөгч М.Ганзориг “Эрдэнэбат хүчиндсэн гэх нотлох баримтгүй, тогтоогдоогүй. Шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Архинд явсан хойгуур нь Гэжээ хохирогч дээр орсон байдаг. Нөгөө 2 нь мэдээгүй. Бүлэглэсэн шинжгүй. Шинжээчийн дүгнэлтээр хүчиндсэн болохыг, үтрээ яагаад урагдав гэдгийг тогтоогоогүй”гэж, Ш.Энхбаатарын өмгөөлөгч Д.Оюунчимэг “Энхбаатар нь хатгагч биш. Зориуд хүргэсэн гэх нотолгоогүй. Гэжээгийн үйлдэл ёс бус. 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэгдэхгүй. Энхбаатар гэм буруугүй” гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

        ”Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн “хүчиндэх” гэмт хэргээс ялгарах онцлог нь “хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орсон байдаг боловч хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг аргаар үйлдсэн байхыг ойлгоно.Түүнчлэн бэлгийн дур хүслээ хангаж байгаа арга нь хүчирхийлэгчийн бэлгийн чиг баримжаа, мэдрэмж зэргээс шалтгаалан ямар ч байж болох тул хохирогчийн бэлэг эрхтэнд хүчирхийлэгч зөвхөн бэлэг эрхтнээ оруулсныг “хүчиндэх” гэж ойлгох нь өрөөсгөл болно.

   Шүүгдэгч Ө.Гэжээ “хохирогчийн дээр гартал миний бэлэг эрхтэн босохгүй байхаар нь.../хх52/ гэж,”хөвчрөхгүй байхаар нь ...бэлэг эрхтэн рүү нь сонирхож 2 хуруугаа хийж байгаад сүүл рүүгээ 4 хуруугаа хийтэл...”гэж мэдүүлсэн, шүүгдэгч Б.Эрдэнэбат “...дээр нь гарч хэвтээд бэлэг эрхтэн рүү нь дөнгөж өөрийн бэлэг эрхтэнг хийх үед...”гэж /хх 44/,”...бэлэг эрхтэндээ бэлгэвч хйигээд эмэгтэйн дээр гарах үед бэлэг эрхтэн суларчихаар нь өмдөө татаад...”гэж / хх49/ мэдүүлсэн тул шүүгдэгч Ө.Гэжээгийн үйлдлийг “ёс бус” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бүлэглэж хүчиндээгүй гэх өмгөөлөгч нарын тайлбар үндэслэл муутай байна.      

        Шүүгдэгч Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат нарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Анужингийн “...Энхээ ахыг явсаны дараа ээжийн биений шээдэг хэсгээс их цус гарахаар нь би дүү нараа дагуулаад урд талын айлд орж хэлсэн. Айлын эгч гэрт орж ирж ээжийг харчихаад аавын дугаарыг авч залгасан. Дараа нь эмч дуудсан” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд”....Уг гудасны дээр 49х40 хэмжээний цус мэт зүйлээр бохирлогдсон доош нэвтэрсэн хэсэг байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав...уг хөнжлийг задалж үзэхэд дотор нь бүхэл цус мэт зүйл байх ба хөнжилний дээр бүхэл цус мэт зүйлээр бохирлогдсон дотуур хувцас байх ...”гэж тэмдэглэсэн, хэргийн 06-08 дугаар хуудаст авагдсан гэрэл зургийн үзүүлэлт,хэргийн 117-132 дугаар хуудаст байгаа өвчний түүх,хэргийн 38 дугаар хуудаст байгаа шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хохирогчийн бэлэг эрхтэн рүү Ө.Гэжээ гараа хийж хүчиндсэний улмаас хохирогчийн үтрээнд нь урагдал гэмтэл үүсэж цус алдсан болох нь тогтоогдсон тул “Шинжээчийн дүгнэлтээр хүчиндсэн болохыг,үтрээ яагаад урагдав гэдгийг тогтоогоогүй”гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар мөн үндэслэлгүй.

                      Шүүгдэгч нар хохирогчийг уусан архиндаа согтоод биеэ хамгаалж,эсэргүүцэл үзүүлж чадахгүй болсоныг далимдуулан бүлэглэн хүчиндсэн болох нь анх утсаар яриад санаа нэгдээд хохирогчийн гэрт нь очиж хохирогчид архи өгч,хүүхдүүдэд нь мөнгө өгч дэлгүүр явуулсан,Б.Эрдэнэбат,Ш.Энхбаатар нарыг архинд явахад Ө.Гэжээ үлдээд хохирогчийг хүчиндсэн, Б.Эрдэнэбат,Ш.Энхбаатар нарыг ирэхээр Ө.Гэжээ гарч ирээд “биений юм нь ирсэн байна” гэхэд зөрөөд Б.Эрдэнэбат орж бэлэг эрхтэндээ бэлгэвч хийгээд хохирогчийн дээр нь гарсан”, Ш.Энхбаатар нь гадаа үүдэнд нь суугаад архи уугаад Гэжээг гарч ирэхээр “яасан” гэж асуугаад Эрдэнэбатыг зөрөөд ороход Гэжээг “яаж байна хар” гэж цонхоор харуулсан зэрэг үг, үйлдлээр нь бүрэн нотлогдсон. Шүүгдэгч нар санаа зорилго үйлдлээрээ нэгдэж хохирогчийн бэлгийн халдашгүй байдалд халдаж, гэмтэл хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын өөрсдийнх нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь харилцан бие биенийхээ үйлдэл оролцоог нотолсон байдлаар, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн өвчний түүх, гэрчийн мэдүүлэг зэрэг  баримтаар тогтоогдсон болно.

                     Энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн тухайд, шүүгдэгч нарын хүнлэг бус чанар, ёс суртахууны доройтол, архидан согтуурал, хохирогчийн хэдэн өдөр дараалан архидан согтуурч бие хамгаалах чадваргүй болсон байдлаас шалтгаантай байна.

                         Шүүгдэгч Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат нарын үйлдэлд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох 2015 оны Эрүүгийн хуулиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэстэй.

                      Шүүгдэгч Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат нар хохирогчид учруулсан хохиролыг сайн дураар төлсөн байх ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдлаа.

                     Шүүгдэгч нарт хорих ял оногдуулахдаа хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэгт оролцсон оролцоо, нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохиролын шинж байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзаж үзсэн бөгөөд хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Саарал өнгийн өмд, улаан хүрэн өнгийн дотоож,  0.75 литрийн Ерөөл архины шил, 1.4 литрийн Сэнгүр пивоны хуванцар сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж шийдвэрлэв.

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

                     1.Шүүгдэгч Цагаагчууд овгийн Өлзийгийн Гэжээ, Их Мэргэд овгийн Бат-Очирын Эрдэнэбат, Боржигон Шаравсамбуугийн Энхбаатар нарыг хохирогчийг согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бүлэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                     2. Шүүгдэгч Ө.Гэжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

                       -шүүгдэгч Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгайн ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

                      -шүүгдэгч Ш.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

                      3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат, Ш.Энхбаатар нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

                     4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат, Ш.Энхбаатар нарын цагдан хоригдсон тус бүрийн 13 /арван гурван/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.       

                     5.Тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Гэжээ, Б.Эрдэнэбат, Ш.Энхбаатар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,  эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

                       6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн өмд, улаан хүрэн өнгийн дотоож, 0,75 гр ерөөл архины шил, 1,4 л сэнгүр пивоны сав зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

                     7.Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүйг дурдсугай.    

                     8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ