Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/143

 

 

2026      03          13                                          2026/ШЦТ/143

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,     

улсын яллагч З.Х, Ч.Т, 

гэрч П.Т,

шүүгдэгч П.Т, өмгөөлөгч Г.О, Р.Н, 

шүүгдэгч С.А, өмгөөлөгч Р.Ц, Б.Э, Б.Б,

шүүгдэгч Л.Г, өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч Г.Ж, өмгөөлөгч Н.Б, Б.Б,

шүүгдэгч Л.Э, өмгөөлөгч Б.Д,

шүүгдэгч М.О, өмгөөлөгч Б.Ц,

шүүгдэгч Э.Л, өмгөөлөгч Ю.С,

шүүгдэгч Ц.Т, өмгөөлөгч Э.Т,

шүүгдэгч Д.М, өмгөөлөгч С.Б,

шүүгдэгч “******** ***********” ХХК-ийн төлөөлөгч Ц.Ч, өмгөөлөгч Э.Т,

шүүгдэгч “******** ***********” ХХК-ийн төлөөлөгч Х.Б, өмгөөлөгч О.Б,

шүүгдэгч “********” ХХК-ийн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч С.Б,

шүүгдэгч “********” ХХК-ийн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Ч.Т, З.Х нарын

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.М-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “******** ***********” ХХК-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “******** ***********” ХХК-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “********” ХХК-д,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “********” ХХК-д тус тус яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2201000020070 дугаартай хэргийг тус шүүх 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ****** аймаг ********* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “***** ****** ****” ТӨҮГ-ын Ил уурхайн ерөнхий инженерээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ****** ******** ******* ***** тоотод оршин суух бүртгэлтэй, ****** ***** ***** **** ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Ш овогт П-ийн Т /РД; ТЯ********/,

Монгол Улсын иргэн, 1978 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ******** аймаг ******** суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “***** ****** ****” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтэст худалдан авах хангамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** хот ********дүүрэг ******** дүгээр хороо “********” хотхон ******** дүгээр байр ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

С овогт С-ын А /РД; ФА********/,                                                            

Монгол Улсын иргэн, 1981 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ******** аймаг ******** суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “***** ****** ****” ТӨҮГ-ын Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Уул тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** аймаг ******** сум ******** баг ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Л-ийн Г /РД; ОЮ********/,

Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ******** аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроник мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “***** ****** ****” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** аймаг ******** сум ******** баг ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Г-ийн Ж /РД; ВЮ********/,

Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ******** аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “***** ****** ****” ТӨҮГ-ын Стратеги, хөгжлийн газрын Стратеги хөгжлийн албаны даргаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** аймаг ******** сум ******** баг ******** дүгээр хороолол ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

М овогт Л-ын Э /РД; МЮ********/,

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******** Холбооны Улсын ******** хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “***** ****** ****” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтэст худалдан авах хангамжийн 1 дүгээр зэрэглэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** аймаг ******** сум ******** баг ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Т нар овогт М-ийн О /РД; ФМ********/,

Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ******** аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, “******** ***********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** хот ******** дүүрэг ** дугаар хороо “********” хотхон ******** дугаар байр ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Э-ы Л /РД; ТЯ********/,

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******** хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, “******** ***********” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт ******** хот ******** дүүрэг ******** дугаар хороо ******** АОС ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Ц-ы Т /РД; ШЗ********/,

Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр С аймагт  төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** хот ******** дүүрэг ******** дугаар хороо ******** байр ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

З овогт Д-ийн М /РД; ЛЖ********/,

Монгол Улсын Бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот ******** дүүрэг ** дугаар хороо ******** **/** дугаар байр “********” оффис 8 дугаар давхар ******** тоот, “******** ***********” ХХК /РД; ********/, 

Монгол Улсын Бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот ******** дүүрэг 5 дугаар хороо ******** төвийн ******** тоот, “******** ***********” ХХК /РД; ********/, 

Монгол Улсын Бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот ******** дүүрэг 1 дүгээр хороо ****************” Таур 13 дугаар давхар, “********” ХХК /РД; ********/, 

Монгол Улсын Бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, ******** аймаг ******** сум ****************” төв  ******** тоот, “********” ХХК /РД; ********/, 

          Нийтийн албан тушаалтан буюу “***** ****** ****” ТӨҮГ-ын Ил уурхайн ерөнхий инженерээр ажиллаж байсан шүүгдэгч П.Т нь “******** ***********” ХХК-ийн захирал Ц.Т-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж;

          Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.”, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “...Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1  дэх хэсгийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах.”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх.” гэснийг,

2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан “Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно.” гэснийг,

Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын зааварчилгаа”-ны 3.1-д заасан “Захиалагч тендерт оролцогч болон худалдан авах ажиллагаанд оролцогч аливаа этгээд холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.”, 3.2-д заасан “ТШЗ-ны 3.1-д заасан этгээдийн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад хууль тогтоомжийн дагуу нэн даруй мэдэгдэнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендерийг хянан үзэх, тодруулах, үнэлэх болон үнэлгээний дүгнэлттэй холбогдсон мэдээллийг тендер шалгаруулалтын үр дүн гарах хүртэлх хугацаанд тухайн тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай албан ёсоор холбогдолгүй этгээд болон тендерт оролцогчдод задруулахгүй.” гэснийг тус тус зөрчиж,

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарласан “Ил уурхайн программ хангамж”-ийн лиценз сунгах /********/202201407/ дугаартай, 1,330,579,500 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа,

тендер сонгон шалгаруулалтын талаарх нөхцөл, шаардлага, мэдээллийн талаар оролцогч “******** ***********” ХХК-ийн захирал Ц.Т-т урьдчилан зөвлөгөө өгч тендерийн баримт бичгийн нууцлалыг задруулж, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэгчийг сонгох үнэлгээний хорооны хуралдаанаар “******** ***********” ХХК-иас ирүүлсэн төслийн материалыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэж, албан үүргээ гүйцэтгэхээс татгалзалгүйгээр дэмжиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашигласны улмаас захиалагчаас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/09-25-256 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 1,102,579,500 төгрөг олгох боломж бүрдүүлж Ц.Т-т давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

          “***** ****** ****” ТӨҮГ-аас 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зарласан “Өрмийн штанг” нийлүүлэх /********/202201494/ дугаартай, 1,100,829,600 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа,

хахууль өгөгч Э.Л-ийн тендерт сонгон шалгарах гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс сонгон шалгаруулалтын шаардлагын талаарх мэдээллийг үнэлгээний хорооны нарийн бичиг С.А-аас урьдчилан авч Э.Л-д задруулан тендерийн баримт бичгийн нууцлалыг зөрчиж, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хуралдаанаар “******** ***********” ХХК-иас ирүүлсэн төслийн материалыг хэлэлцүүлэн дэмжиж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний улмаас захиалагчаас 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/06-10-438 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 955,266,000 төгрөг олгох боломж бий болгосны хариуд 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр П.Т-ийн эзэмшлийн Хаан банкны ... дансаар дамжуулан Э.Л-оос 75,500,000 төгрөг хахуульд авсан гэмт хэрэгт,

Нийтийн албан тушаалтан буюу ***** ****** ****” ТӨҮГ-ын Худалдан авах хангамжийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан шүүгдэгч С.А нь;

          Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.”, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “...Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1  дэх хэсгийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах.”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх.” гэснийг,

2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан “Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно.” гэснийг,

Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын зааварчилгаа”-ны 3.1-д заасан “Захиалагч тендерт оролцогч болон худалдан авах ажиллагаанд оролцогч аливаа этгээд холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.”, 3.2-д заасан “ТШЗ-ны 3.1-д заасан этгээдийн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад хууль тогтоомжийн дагуу нэн даруй мэдэгдэнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендерийг хянан үзэх, тодруулах, үнэлэх болон үнэлгээний дүгнэлттэй холбогдсон мэдээллийг тендер шалгаруулалтын үр дүн гарах хүртэлх хугацаанд тухайн тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай албан ёсоор холбогдолгүй этгээд болон тендерт оролцогчдод задруулахгүй.” гэснийг тус тус зөрчиж,

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зарласан “Өрмийн штанг” нийлүүлэх /********/202201494/ дугаартай, 1,100,829,600 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа,

тендерт ирүүлсэн материал хэлэлцэх хуралдаанаас өмнө “******** ***********” ХХК-ийн материал тендер сонгон шалгаруулалтын шаардлагыг хэрхэн хангах талаар үнэлгээний хорооны дарга П.Т-д зөвлөгөө өгч тендерийн баримт бичгийн нууцлалыг задруулж, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гүйцэтгэгчийг сонгох үнэлгээний хорооны хуралдаанаар “******** ***********” ХХК-иас ирүүлсэн төслийн материалыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэж, албан үүргээ гүйцэтгэхээс татгалзалгүйгээр дэмжиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашигласны улмаас захиалагчаас 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/06-10-438 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 955,266,000 төгрөг олгох боломж бүрдүүлж Э.Л-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

          Нийтийн албан тушаалтан буюу “***** ****** ****” ТӨҮГ-ын Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Уул тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Л.Г нь тус үйлдвэрийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.Ж, Худалдан авах ажиллагааны хэлтэст худалдан авах хангамжийн 1 дүгээр зэрэглэлийн мэргэжилтэн М.О, “******** ***********” ХХК-ийн захирал Ц.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж;

          Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.”, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “...Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1  дэх хэсгийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах.”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх.” гэснийг,

2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан “Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно.” гэснийг,

Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын зааварчилгаа”-ны 3.1-д заасан “Захиалагч тендерт оролцогч болон худалдан авах ажиллагаанд оролцогч аливаа этгээд холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.”, 3.2-д заасан “ТШЗ-ны 3.1-д заасан этгээдийн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад хууль тогтоомжийн дагуу нэн даруй мэдэгдэнэ.”, 4.2-д заасан “Дараах тохиолдолд тендерт оролцогч /түншлэлийн гишүүн бүрд нэгэн адил хамаарна/-ийг эрх бүхий бус гэж үзнэ. Үүнд: 4.2.2 Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй.”, 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендерийг хянан үзэх, тодруулах, үнэлэх болон үнэлгээний дүгнэлттэй холбогдсон мэдээллийг тендер шалгаруулалтын үр дүн гарах хүртэлх хугацаанд тухайн тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай албан ёсоор холбогдолгүй этгээд болон тендерт оролцогчдод задруулахгүй.31.1-д заасан “Аливаа тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө уг тендер нь дараах шаардлагыг хангаж буй эсэхийг хянан үзнэ. Үүнд: (а) ТОӨЗ-ны 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий тендерт оролцогч байх шаардлагыг хангасан эсэх”, 31.2-д заасан “ТОӨЗ-ны 31.1 дэх заалтын (а)-(д)-д заасан заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэснийг тус тус зөрчиж,

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зарласан “Бортовой компьютер” нийлүүлэх /********/202101709/ дугаартай, 631,056,975 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа,

тендер сонгон шалгаруулалтын талаарх нөхцөл, шаардлага, мэдээллийн талаар тендерт оролцогч “******** ***********” ХХК-ийн захирал Ц.Т-т урьдчилан зөвлөгөө өгч тендерийн баримт бичгийн нууцлалыг задруулж, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн гүйцэтгэгчийг сонгох үнэлгээний хорооны хуралдаанаар “******** ***********” ХХК-иас ирүүлсэн төслийн материалыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэж, албан үүргээ гүйцэтгэхээс татгалзалгүйгээр, татварын 4,350,000.03 төгрөгийн дутуу үлдэгдэлтэйг мэдсээр байж дэмжиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашигласны улмаас захиалагчаас 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/18-20-036 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 270.587.550 төгрөг олгох боломж бүрдүүлж Ц.Т-т давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарласан “Ил уурхайн программ хангамж”-ийн лиценз сунгах /********/202201407/ дугаартай, 1,330,579,500 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа,

хахууль өгөгч Ц.Т-ийн тендерт сонгон шалгарах гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс тендер сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлага, мэдээллийн талаар урьдчилан задруулж Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын зааварчилгаа”-ны 28 дугаар зүйлийн 28.1-д заасан нууцлалыг зөрчиж, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хуралдаанаар “******** ***********” ХХК-иас ирүүлсэн төслийн материалыг хэлэлцүүлэн дэмжиж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний улмаас захиалагчаас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/09-25-256 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 1,102,579,500 төгрөг олгох боломж бий болгосны хариуд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Т.А-ын эзэмшлийн “********” ХХК-ийн Голомт банкны ... дансаар дамжуулан Ц.Т-өөс 70,000,000 төгрөг хахуульд авсан гэмт хэрэгт,

          Нийтийн албан тушаалтан буюу “***** ****** ****” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Г.Ж нь тус үйлдвэрийн газрын Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Уул тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн дарга Л.Г, Худалдан авах ажиллагааны хэлтэст худалдан авах хангамжийн 1 дүгээр зэрэглэлийн мэргэжилтэн М.О, “******** ***********” ХХК-ийн захирал Ц.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж;

          Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1  дэх хэсгийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах.”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх.” гэснийг,

2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэснийг,

Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын зааварчилгаа”-ны 3.1-д заасан “Захиалагч тендерт оролцогч болон худалдан авах ажиллагаанд оролцогч аливаа этгээд холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.”, 4.2-д заасан “Дараах тохиолдолд тендерт оролцогч /түншлэлийн гишүүн бүрд нэгэн адил хамаарна/-ийг эрх бүхий бус гэж үзнэ. Үүнд: 4.2.2 Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй.”, 31.1-д заасан “Аливаа тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө уг тендер нь дараах шаардлагыг хангаж буй эсэхийг хянан үзнэ. Үүнд: (а) ТОӨЗ-ны 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий тендерт оролцогч байх шаардлагыг хангасан эсэх”, 31.2-д заасан “ТОӨЗ-ны 31.1 дэх заалтын (а)-(д)-д заасан заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэснийг тус тус зөрчиж,

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зарласан “Бортовой компьютер” нийлүүлэх /********/202101709/ дугаартай, 631,056,975 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа,

“******** ***********” ХХК нь 4,350,000.03 төгрөгийн татварын дутуу үлдэгдэлтэйг мэдсээр байж 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн гүйцэтгэгчийг сонгох үнэлгээний хорооны хуралдаанаар “******** ***********” ХХК-иас ирүүлсэн төслийн материалыг хэлэлцэхэд дэмжиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашигласны улмаас захиалагчаас 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/18-20-036 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 270,587,550 төгрөг олгох боломж бүрдүүлж Ц.Т-т давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зарласан “Металлын хатуулаг, бат бөхийн тооцоог компьютерын орчинд хийх ANSYS программ хангамж” худалдан авах 193,500,000 төгрөгийн төсөвт, мөн тус газраас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зарласан “Сервер Check point программ хангамж” худалдан авах 102,438,500 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээнүүдэд оролцогч “********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ы тендерт сонгон шалгарах гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс захиалагчаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 5/414-19 дугаартай гэрээг байгуулуулан, ажлын гүйцэтгэлийг хүлээлцэж 190,888,500 төгрөг олгох, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2020/09-25-82 дугаартай гэрээг байгуулуулан, ажлын гүйцэтгэлийг хүлээлцэж 99,990,000 төгрөг олгох боломж тус тус бүрдүүлсний хариуд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Л.Сүнжидмаагийн эзэмшлийн Хаан банкны ... дансаар дамжуулан Д.М-аас 5,000,000 төгрөг хахуульд авсан гэмт хэрэгт,

          “***** ****** ****” ТӨҮГ-аас 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зарласан “Щенк фирмийн жингүүдийн засвар, үйлчилгээний ажил” ЭҮТӨҮГ/202101791/  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 341,330,000 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээнд оролцогч “********” ХХК-ийг үүсгэн байгуулагч Л.Э-ын тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт боловсруулалтад нөлөөлөн захиалагчаас 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 5/044-21 дугаартай гэрээг “********” ХХК-тай байгуулуулан 319,836,000 төгрөг олгох боломж бүрдүүлж, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийг хүлээлцэж 79,959,000 төгрөг олгуулсны хариуд 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Б.О-аар дамжуулан Л.Э-аас 3,000,000 төгрөг хахуульд авсан гэмт хэрэгт,

Нийтийн албан тушаалтан буюу ***** ****** ****” ТӨҮГ-ын Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын орлогч даргаар ажиллаж байсан шүүгдэгч Л.Э нь;

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зарласан “Щенк фирмийн жингүүдийн засвар, үйлчилгээний ажил” ********/202101791/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 341,330,000 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээнд өөрийн хамаарал бүхий “********” ХХК-ийг сонгон шалгаруулах зорилгоор тус үйлдвэрийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Жд нөлөөлөн оролцсоны улмаас захиалагчаас 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 5/044-21 дугаартай гэрээг “********” ХХК-тай байгуулан 319,836,000 төгрөг олгох боломж бүрдүүлж, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн 79,959,000 төгрөг олгуулсны хариуд 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Б.Отгонтунгалагаар дамжуулан албан тушаалын байдалтай нь холбогдуулан Г.Ж-д 3,000,000 төгрөг хахуульд өгсөн гэмт хэрэгт,

Нийтийн албан тушаалтан буюу “***** ****** ****” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтэст худалдан авах хангамжийн 1 дүгээр зэрэглэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан шүүгдэгч М.О нь тус үйлдвэрийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.Ж, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Уул тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн дарга Л.Г, “******** ***********” ХХК-ийн захирал Ц.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж;

          Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1  дэх хэсгийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах.”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх.” гэснийг,

2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэснийг,

Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын зааварчилгаа”-ны 3.1-д заасан “Захиалагч тендерт оролцогч болон худалдан авах ажиллагаанд оролцогч аливаа этгээд холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.”, 4.2-д заасан “Дараах тохиолдолд тендерт оролцогч /түншлэлийн гишүүн бүрд нэгэн адил хамаарна/-ийг эрх бүхий бус гэж үзнэ. Үүнд: 4.2.2 Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй.”, 31.1-д заасан “Аливаа тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө уг тендер нь дараах шаардлагыг хангаж буй эсэхийг хянан үзнэ. Үүнд: (а) ТОӨЗ-ны 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий тендерт оролцогч байх шаардлагыг хангасан эсэх”, 31.2-д заасан “ТОӨЗ-ны 31.1 дэх заалтын (а)-(д)-д заасан заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэснийг тус тус зөрчиж,

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зарласан “Бортовой компьютер” нийлүүлэх /********/202101709/ дугаартай, 631,056,975 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа,

“******** ***********” ХХК нь 4,350,000.03 төгрөгийн татварын дутуу үлдэгдэлтэйг мэдсээр байж 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн гүйцэтгэгчийг сонгох үнэлгээний хорооны хуралдаанаар “******** ***********” ХХК-аас ирүүлсэн төслийн материалыг хэлэлцэхэд дэмжиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашигласны улмаас захиалагчаас 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/18-20-036 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 270,587,550 төгрөг олгох боломж бүрдүүлж Ц.Т-т давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

“******** ***********” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүгдэгч Э.Л нь;

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зарласан “Өрмийн штанг” нийлүүлэх /********/202201494/ дугаартай, 1,100,829,600 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээнд шалгарах зорилгоор үнэлгээний хорооны даргаар ажилласан П.Т-д нөлөөлөн оролцсоны улмаас захиалагчаас 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/06-10-438 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 955,266,000 төгрөг олгох боломж бий болгосны хариуд 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “******** ***********” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ..., Хаан банкны ... данснуудаас П.Т-ийн эзэмшлийн Хаан банкны ... дансаар дамжуулан “***** ****** ****” ТӨҮГ-ын Ил уурхайн ерөнхий инженерийн болон үнэлгээний хорооны даргын албан тушаалын байдалтай нь холбогдуулан П.Т-д 75,500,000 төгрөг хахуульд өгсөн гэмт хэрэгт,

“******** ***********” ХХК-ийн захирал шүүгдэгч Ц.Т нь;

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зарласан “Бортовой компьютер” нийлүүлэх /********/202101709/ дугаартай, 631,056,975 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан Л.Г-т нөлөөлөн тендер сонгон шалгаруулалтын талаарх нөхцөл, шаардлага, мэдээллийн талаар урьдчилан мэдээлэл авч оролцож, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн гүйцэтгэгчийг сонгох үнэлгээний хорооны хуралдаанаар “******** ***********” ХХК-иас ирүүлсэн төслийн материалыг хэлэлцэхэд Л.Г нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байхад мэдэгдэж, албан үүргээ гүйцэтгэхээс татгалзалгүйгээр, үнэлгээний хорооны дарга Г.Ж, нарийн бичгийн дарга М.О нарын хамтаар “******** ***********” ХХК нь 4,350,000.03 төгрөгийн татварын дутуу үлдэгдэлтэйг мэдсээр байж дэмжсэний улмаас захиалагчаас 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/18-20-036 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 270,587,550 төгрөг олгуулах боломж бүрдүүлж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

          “***** ****** ****” ТӨҮГ-аас 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарласан “Ил уурхайн программ хангамж”-ийн лиценз сунгах /********/202201407/ дугаартай,  1,330,579,500 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээнд үнэлгээний хорооны даргаар ажилласан П.Тд нөлөөлөн тендер сонгон шалгаруулалтын талаарх нөхцөл, шаардлага, мэдээллийн талаар урьдчилан мэдээлэл авч оролцож, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хуралдаанаар “******** ***********” ХХК-иас ирүүлсэн төслийн материалыг хэлэлцэхэд П.Т нь  ашиг сонирхлын зөрчил үүссэн байхад мэдэгдэж, албан үүргээ гүйцэтгэхээс татгалзалгүйгээр дэмжсэний улмаас захиалагчаас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/09-25-256 дугаартай гэрээг  “******** ***********” ХХК-тай байгуулан 1,102,579,500 төгрөг олгуулах боломж бүрдүүлж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарласан “Ил уурхайн программ хангамж”-ийн лиценз сунгах /ЭҮТӨҮГ/202201407/ дугаартай,  1,330,579,500 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээнд үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан Л.Гт нөлөөлөн оролцсоны улмаас захиалагчаас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/09-25-256 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 1.102.579.500 төгрөг олгох боломж бий болгосны хариуд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “******** ***********” ХХК-ийн Голомт банкны ... данснаас Т.Амгаланбаатарын эзэмшдэг “Өсөх Плюс Технологи” ХХК-ийн Голомт банкны ... дансаар дамжуулан “***** ****** ****” ТӨҮГ-ын Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Уул тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн даргын болон үнэлгээний хорооны гишүүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан Л.Гт 70,000,000 төгрөг хахуульд өгсөн гэмт хэрэгт,

“********” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүгдэгч Д.М нь;

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зарласан “Металлын хатуулаг, бат бөхийн тооцоог компьютерын орчинд хийх ANSYS программ хангамж” худалдан авах 193,500,000 төгрөгийн төсөвт, мөн тус газраас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зарласан “Сервер Check point программ хангамж” худалдаж авах 102,438,500 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээнүүдэд шалгарах зорилгоор үнэлгээний хорооны дарга Г.Ж-д нөлөөлөн оролцсоны улмаас захиалагчаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 5/414-19 дугаартай гэрээг байгуулуулан, ажлын гүйцэтгэлийг хүлээлцэж 190,888,500 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2020/09-25-82 дугаартай гэрээг байгуулуулан, ажлын гүйцэтгэлийг хүлээлцэж 99,990,000 төгрөг олгуулж авахын тулд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Хаан банкны ... данснаас Л.С-ийн эзэмшлийн Хаан банкны ... дансаар дамжуулан “***** ****** ****” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан тушаалын байдалтай нь холбогдуулан Г.Ж-д 5,000,000 төгрөг хахуульд өгсөн гэмт хэрэгт,

          шүүгдэгч “******** ***********” ХХК нь;

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарласан “Ил уурхайн программ хангамж”-ийн лиценз сунгах ********/202201407/ дугаартай, 1,330,579,500 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээнд шалгарах ашиг сонирхлын үүднээс уг төслийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан Л.Гт тус хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч Ц.Т нөлөөлөн оролцсоны улмаас захиалагчаас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2022/09-25-256 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 1,102,579,500 төгрөг олгох боломж бий болгосны хариуд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “******** ***********” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ... данснаас Т.А-ын эзэмшдэг “********” ХХК-ийн Голомт банкны ... дансаар дамжуулан “***** ****** ****” ТӨҮГ-ын Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Уул тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн даргын болон үнэлгээний хорооны гишүүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан Л.Г-т 70,000,000 төгрөг хахуульд өгсөн гэмт хэрэгт,

          шүүгдэгч********” ХХК нь;

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зарласан “Өрмийн штанг” нийлүүлэх /********/202201494/ дугаартай, 1,100,829,600 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээнд шалгарах ашиг сонирхлын үүднээс үнэлгээний хорооны даргаар ажилласан П.Тд тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Э.Л нөлөөлөн оролцсоны улмаас захиалагчаас “Худалдах, худалдан авах тухай” 2022/06-10-438 дугаартай гэрээг “******** ***********” ХХК-тай байгуулан 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 955,266,000 төгрөг олгох боломж бий болгосны хариуд 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “******** ***********” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ... , Хаан банкны ... данснуудаас П.Т-ийн эзэмшлийн Хаан банкны ... дансаар дамжуулан “***** ****** ****” ТӨҮГ-ын Ил уурхайн ерөнхий инженерийн болон үнэлгээний хорооны даргын албан тушаалын байдалтай нь холбогдуулан П.Т-д 75,500,000 төгрөг хахуульд өгсөн гэмт хэрэгт,

          шүүгдэгч “********” ХХК нь;

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зарласан “Металлын хатуулаг, бат бөхийн тооцоог компьютерын орчинд хийх ANSYS программ хангамж” худалдан авах 193,500,000 төгрөгийн төсөвт, мөн тус газраас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зарласан “Сервер Check point программ хангамж” худалдаж авах 102,438,500 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээнүүдэд шалгарах  ашиг сонирхлын үүднээс үнэлгээний хорооны дарга Г.Жд тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Д.М нөлөөлөн оролцсоны улмаас захиалагчаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 5/414-19 дугаартай гэрээг байгуулуулан, ажлын гүйцэтгэлийг хүлээлцэж 190,888,500 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 2020/09-25-82 дугаартай гэрээг байгуулуулан, ажлын гүйцэтгэлийг хүлээлцэж 99,990,000 төгрөг олгуулж авахын тулд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Хаан банкны ... данснаас Л.С-ийн эзэмшлийн Хаан банкны ... дансаар дамжуулан “***** ****** ****” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан тушаалын байдалтай нь холбогдуулан Г.Ж-д 5,000,000 төгрөг хахуульд өгсөн гэмт хэрэгт,

          шүүгдэгч “********” ХХК нь;

“***** ****** ****” ТӨҮГ-аас 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зарласан “Щенк фирмийн жингүүдийн засвар, үйлчилгээний ажил” ********/202101791/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 341,330,000 төгрөгийн төсөвт төсөл арга хэмжээнд сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс тус компанийн үүсгэн байгуулагч Л.Э-аар тус үйлдвэрийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Ж-д нөлөөлөн оролцсоны улмаас захиалагчаас 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Худалдах, худалдан авах тухай” 5/044-21 дугаартай гэрээг “********” ХХК-тай байгуулан 319,836,000 төгрөг олгох боломж бүрдүүлж, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн 79,959,000 төгрөг олгуулсны хариуд 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Б.О-аар дамжуулан албан тушаалын байдалтай нь холбогдуулан Г.Ж-д 3,000,000 төгрөг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокуроруудын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч “******** ***********” ХХК, “******** ***********” ХХК, “********” ХХК, “********” ХХКомпаниудад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2.Шүүгдэгч Ш овогт П-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан буюу хахууль авах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

шүүгдэгч С овогт С-ын А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Л-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан буюу хахууль авах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

шүүгдэгч Б овогт Г-гийн Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан буюу хахууль авах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

шүүгдэгч Т овогт М-ийн О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Ц-ы Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, хатгагчаар хамтран оролцсонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М овогт Л-ын Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Э-ы Л-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч З овогт Д-ийн М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч П.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,    

шүүгдэгч  С.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Л.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,    

шүүгдэгч Г.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,    

шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ц.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,    

шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Э.Лийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 /найман сая/төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтэн,

түүний эдлэх ялаас 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /37 хоног x 15,000 төгрөг/ тооцон 555,000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 17,445,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.А-ын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /15 хоног x 15,000 төгрөг/ тооцон эдлэх ялаас 225,000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5,775,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтэн,

түүний эдлэх ялаас 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл, 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /60 хоног x 15,000 төгрөг/ тооцон 900,000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасаж, 15,100,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн,

түүний эдлэх ялаас 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /33 хоног x 15,000 төгрөг/ тооцон 495,000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасаж, 15,505,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ц.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн,

түүний эдлэх ялаас 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /1 хоног x 15.000 төгрөг/ тооцон 15,000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасаж, 24,985,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч М.О-ы 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /1 хоног x 15,000 төгрөг/ тооцон 15,000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5,985,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Л.Э-ын 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /1 хоног x 15,000 төгрөг/ тооцон 15,000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6,985,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Э.Л-ийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /1 хоног x 15,000 төгрөг/ тооцон 15,000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7,985,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.М-ыг 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /1 хоног x 15,000 төгрөг/ тооцон 15,000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7,985,000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Ц.Т 6 /зургаа/ сарын хугацаанд,

          шүүгдэгч С.А, Л.Э, М.О, Э.Л, Д.М нар 9 /ес/ сарын хугацаанд,

          шүүгдэгч П.Т, Л.Г, Г.Ж нар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Т болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс тоолсугай.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарт нийтийн албанд томилогдох эрх хасах ял, торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай. 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Авлигатай тэмцэх газрын эзэмшлийн Төрийн сангийн 2201000020070 дугаартай дансанд шүүгдэгч П.Т-ын байршуулсан 30,000,000 төгрөг, Л.Г-ын байршуулсан 19,000,000 төгрөг, Г.Ж-ы байршуулсан 3,261,000 төгрөг дээр нэмж шүүгдэгч П.Т-аас 45,500,000 төгрөг, шүүгдэгч Л.Г-аас 51,000,000 төгрөг, Г.Ж-аас 4,739,000 төгрөг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцон албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээ 3 хуудас, гэрээ дүгнэсэн акт 1 хуудас, Голомт банкны ********* дугаартай дансны хуулга 5 хуудас, төлбөрийн баримт 1 хуудас, нэхэмжлэх 1 хуудас, DVD 27 ширхэг, Си Ди 4 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж,

I Phone 13 mini маркийн гар утсыг шүүгдэгч Ц.Т-т,

I phone 13 promax маркийн гар утсыг П.Т-д буцаан олгож,

шүүгдэгч П.Т-ын нэр дээрх Орхон аймаг Баян-Өндөр сум 5 дугаар баг Уртбулаг Албан бус боловсролын төв гудамж, баруун талд хаягт байрлалтай, *********  бүртгэлийн дугаартай, амины орон сууцны зориулалттай, 417м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, “Lexus570” маркийн, **-**ОРА улсын дугаартай, *********  арлын дугаартай, тээврийн хэрэгсэл,

шүүгдэгч Г.Ж-ы нэр дээрх *********  аймаг *********  сум ** дүгээр баг *********  ** хороолол ** дугаар байрны **** тоот хаягт байрлалтай, бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай, 80м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

шүүгдэгч Л.Г-ын нэр дээрх *********  дүүрэг ** дугаар хороо ** дугаар хороолол **/* байрны ** тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай, 45.67м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

10.Шүүгдэгч П.Т, С.А, Л.Г, Г.Ж нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өөрчилсөнтэй холбоотойгоор шийтгэх тогтоолын хувийг зохих байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.С-д даалгасугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч нар, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э