Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2024/00190

 

 

 

 

 

 

 

2024 04 11 156/ШШ2024/00190

  

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

156/2024/00161/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Т Б ХХК,

Хариуцагч: О Г

Нэхэмжлэлийн шаардлага: 3 593 061,08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... О.Г нь Т Б ны Хэнтий салбараас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16/01 тоот барьцаат цалингийн зээлийн гэрээ байгуулан 8 100 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээлийг зээлдэгчийн 252300000173 тоот дансанд олгосон. 250 толгой мал, 5 ханатай гэр барьцаалсан. Зээлдэгч нь зээлийг өөрийн хэрэгцээнд зориулсан бөгөөд зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул О.Г аас нийт 3 593 061,08 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би Т Б наас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 3 593 061,08 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т Б ХХК нь хариуцагч О.Г т холбогдуулан 3 593 061,08 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3 593 061,08 төгрөгийг төлөхийг хариуцагч О.Г нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Хариуцагч О.Г нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Т Б ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 3 593 061,08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Г нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 439 төгрөгөөс 36 219,5 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, улсын орлогоос 36 219,5 төгрөгийг, хариуцагч нараас 36 219,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Г  нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ