Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2024/00191

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 11 156/ШШ2024/00191

  

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00166/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: М К ХХК,

Хариуцагч: Т.М ,

Нэхэмжлэлийн шаардлага: 318 545 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.М нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 43825455 тоот гэрээ байгуулан 99489348 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Харилагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 6 дугаар сард анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 318 545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Т.М нь 318 545 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч М К ХХК нь хариуцагч Т.М д холбогдуулан 318 545 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М К ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 318 545 төгрөгийг хариуцагч Т.М нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбар хүсэлтээр тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар М К ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.М д холбогдох, 318 545 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 207 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 5 103 төгрөг, төрийн сангаас 5 103 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.    

 

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ