| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0290/э |
| Дугаар | 293 |
| Огноо | 2017-10-02 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч А.Б- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-өд холбогдох эрүүгийн 1725001220097 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аиугийн Мөрөн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Орхон аймаг, Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн А-гийн Б-, рөгистрийн дугаар /хх*********/
Яллагдагч А.Б-ийг 2017 оны 08 сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** **ийн * тоотод нагац эгч Л.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: А.Б- нь 2017 оны 08 сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** **ийн * тоотод гэртээ хамт амьдардаг нагац эгч Л.О-ийг “зурагтаа унтраа унтмаар байна” гэснээс маргалдан зодож биед нь хоёр нүдний алимны салстад цус хуралт, ** нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Л.О-ийн... “би төрсөн эгчийнхээ хүүхэд Апимаагийн Б-ийнд ** багийн ** **ийн 4-6 тоотод амьдардаг юм. Тэгтэл 2017 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 01:00 цагийн үед Б-ийн гэрт унтах гээд хэвтэж байтал Б- зурагтаа унтраахгүй зурагт үзээд байхаар нь би унтмаар байна, дандаа шөнөжингөө зурагтаа унтраахгүй зурагт үзэх юм гэж хэлээд Б- бид 2 маргалдаж эхэлсэн юм. Тэгсэн чинь Б- босч ирээд миний нүдрүү цохиод намайг гэрээсээ хөөж гаргасан”... гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/
-Гэрч Л.М-ын... “зурагтаа унтраа гээд хэрүүл маргаан хийж байгаад миний нөхөр О- эгчийн нүүр лүү нь алгадсан. Тэгээд О- эгчийг хөөгөөд явуулсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
-Гэрч Ц.О-ийн... “намайг гэртээ нөхөр хүүхдийн хамт унтаж байсан чинь миний ээж О- уйлсан байдалтай хөл нүцгэн орж ирсэн. “Тэгэхээр нь яасан юм бэ гэсэн чинь Б- намайг зодоод гэрээсээ хөөсөн гэж ярьсан. Энэ хэргийн улмаас манай ээжийн нүд нь хөхөрч цус хурсан байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
-Гэрч Ц.Д-н... “энэ хэргийн улмаас миний ээжийн ** талын нүд нь хөхөрч улайсан байсан"... гэх мэдүүлэг ХХ-ийн 14,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 04-ний өдрийн 672 дугаартай:-Л.О-ийн биед хоёр нүдний алимны салстад цус хуралт, ** нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.-Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. -Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1,-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ямар хохирол учирсан тухай дүгнэлт гаргах талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс шийдвэр гараагүй байгаа болно.-Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт /хх-ийн /16-рхуудас/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21-22-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан,хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч А.Б- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэжээ.
Шүүгдэгч А.Б- 2017 оны 08 сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** **ийн * тоотод нагац эгч Л.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Б-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ш овогт А-гийн Б-ийг хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-өд урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ