| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00139/И |
| Дугаар | 156/ШШ2024/00195 |
| Огноо | 2024-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 156/ШШ2024/00195
2024 04 16 156/ШШ2024/00195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00139/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Ш.Ж Я-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан. 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн тул ажилласан жил баталгаажих боломжгүй байна. Хэнтий аймгийн архивын тасгаас ажилд орсон тушаал, ээлжийн амралтын тушаалууд гарсан. Иймд намайг 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар саарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж.Я нь 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд саальчин, малчнаар ажилласан. 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсний улмаас ажилласан жил баталгаажих боломжгүй болсон. Хэнтий аймгийн архиваас 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгдэлд саальчнаар орсон тушаал, 1989, 1990 онуудын ээлжийн амралтын тушаалуудын хуулбарууд болон 1987 оны 7 сараас 1991 оны 9 сарыг дуусталх хугацаанд цалингийн түүврийг ирүүлсэн тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд Ж.Я гийн 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд саальчин, малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Я нь 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар саарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Ш.Ж Я-г /РД:.../-гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/,
2. Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай албан бичиг /хх-ийн 5-р тал/,
3. 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 0061 дугаартай Ж.Я гаас Г.М д олгосон итгэмжлэл /хх-ийн 6-р тал/,
4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8/63 дугаартай албан бичиг /хх-ийн 7-р тал/,
5. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8/41 дугаартай Ж.Я гийн нэр дээрх Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,
6. Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-р тал/,
7. Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-р тал/,
8. Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-р тал/,
9. Хэнтий аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-1 (A) маягтын хуулбар /хх-ийн 14-р тал/,
10. Гэрч Г.Г-ийн шүүхэд өгсөн ... Би 1989-1992 оныг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн сүү тосны заводад лаборантаар ажиллаж байсан. Я-гийн аав Ж гэж хүн байсан, ээжийг нь сайн санахгүй байна. Я- нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд 1987-1991 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан. Намайг нэгдэлд 1989 онд ажилд ороход Я- нь саальчнаар ажиллаж байсан. Надаас түрүүлээд 1991 онд ажлаасаа гарч би сүү тосны заводад ажиллаад үлдэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
11. Гэрч Б.О-ын шүүхэд өгсөн ... Би 1972-1991 оныг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд тракторчин, туслах ажилтан, мужаанаар ажиллаж байсан. Я- нь Хэнтий аймгийн Батширээт сумын сургуулийг төгсөөд 1987 оны зунаас 1991 оныг дуустал хугацаанд Батширээт сумын Батжил нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Ж.Я нь 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар саарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Ж Я- /РД:.../-г 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар саарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ