Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2024/00197

 

 

 

 

 

 

 

2024 04 16 156/ШШ2024/00197

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 156/2024/00168/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, Х.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох м.Ж-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Ж.И-гийн эцэг болох М.Ж-тай 2017 онд танилцаж дундаасаа нэг хүүтэй болсон. 2018 оноос хойш холбоогүй байгаа, ямар хаяг дээр байгаа болон ямар утастай талаар нь мэдэхгүй байна. Хүүдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагатай байх тул М.Ж /РД:.../-ыг хаана байгаа хаягийг тогтоож түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,       

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Т нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох м.Ж-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Т М.Ж нарын дундаас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүү Ж И-г төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 1119000090 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба хариуцагчаар оролцвол зохих этгээд болох м.Ж-ыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Ж /РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.Ж ыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Хатантуулын Тожилсүрэнд мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ