Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 156/шШ2024/00198

 

 

 

 

 

 

 

2024 04 16 156/ШШ2024/00198

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 156/2024/00041/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Боржигон овогт Г.А-ийн нэхэмжлэлтэй, үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч:Г.А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдөр охин М-ыг төрүүлсэн бөгөөд манай хойд эцэг болох Л.Г нь хүүхэдтэй болмоор байна охиноо үрчлүүлчих гээд гуйгаад байхаар нь 2010 оны 8 дугаар сарын 11-ны өдөр хойд эцэг Л.Г болон өөрийн төрсөн эх Б.Г нарт үрчлүүлсэн. Үүнээс хойш ээж Л.Г гэх хүнээс салаад З.Б гэх хүнтэй танилцаж Хэнтий аймагт цуг амьдарч байгаад Норовлин суманд хэдэн жил амьдарсан. Ээж маань Л.Г гэх хүнтэй гэрлэлтээ цуцлуулж охинМ-ыг Г овогтой болгож, З.Б тай гэрлэлтээ батлуулж Б-ын М- болгож өөрчилсөн. З.Б нь хамт амьдарч байх хугацаанд манай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн учраас эцэг байх эрхээ давуулан ашигласан гэж үзэж байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Б  нь шүүхэд гаргасан тайлбартааМиний бие 443-р хаалттай хорих байгууллагад хүмүүжиж байгаа. Охин Г.М-ыг үрчилж авсан үрчлэлтийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлаас нь шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь охин Б.М-ыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2008 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.М-ыг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б.Г , З.Б нарт үрчлүүлсэн болох нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн CVL2423000001000100 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, охин Б.М-ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Б.М-д хэдийгээр үрчлэлт хийгдсэн боловч үрчилж авсан эцэг З.Б нь охин Б.М-д бэлгийн хүчирхийлэл үйлдэж ял шийтгүүлж байгаа нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 08-ны өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хэргийн материалын 10-15-р тал/

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д ... Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан гэх үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан ба охин Б.М-ыг З.Б т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д шүүх үрчлэлтийг хүчингүй тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид буцаах асуудлыг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан ба охин Б.М- нь 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Г ийн А-ээс төрсөн болох нь Улсын бүртгэлийн газраас олгосон төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д үрчлэлтийг хүчингүйд тооцсоноор хүүхдийн асрамжийг шийдвэрлэхээр байх тул эх Г.А-ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Тангууд овогт Б-ын М- /.../-ыг Загдын Б-, Б-гийн Г нарт үрчлүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар охин Б.М-ыг эх Г.А ийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Х.ОТГОНЖАРГАЛ