| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00160/И |
| Дугаар | 156/ШШ2024/00220 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 156/ШШ2024/00220
2024 05 03 156/ШШ2024/00220
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00160/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч:Б.М
Хариуцагч: П.О
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 6 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ж.Ц би Дорнодоос Улаанбаатар чиглэл рүү Б.М ийн өмчлөлийн ...УНТ улсын дугаартай тоёота аква маркийн машиныг жолоодож явж байгаад Хэнтий аймгийн Жаргалхаан суманд зам дагуу замын хөвөөнд зогсож байхад ...УБО улсын - дугаартай прусс-30 маркын машин жолоодож явсан П.О нь араас нь мөргөж нэхэмжлэгч М-ийн өмчлөлийн ...УНТ улсын дугаартай тоёота аква маркийн машиныг гэмтээсэн ...УБО улсын дугаартай прусс-30 маркын машин жолоодож явсан П.О нь машинд гэмтэл, хохирол учруулсан ЗХД-ийг зөрчсөн буруутай үйлдэл хийсэн болохыг замын цагдаагийн газрын ослын актаар тогтоогдсон, мөн энэ ослын хохирлын үнэлгээг Хас үнэлгээ хийж 6 200 000 төгрөгний хохирол учруулсныг тогтоосон боловч О нь одоог хүртэл хохирлоо огт төлөхгүй байгаа тул М-ийн өмчлөлийн ...УНТ улсын дугаартай тоёота аква маркийн машины хохирол болох 6 200 000 төгрөгийг П.О аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.М-ийн нэхэмжлэлтэй, П.О т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг татгалзаж, 5 000 000 төгрөгийг П.О аас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгч М-ээс ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 5 000 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч П.О т холбогдуулан гэм хорын хохирол 6 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц нь 1 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч П.О нь 5 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 150 төгрөгийн 57 075 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 57 075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1 200 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч П.О нь 5 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 150 төгрөгийн 57 075 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 57 075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ