| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00162/И |
| Дугаар | 156/шШ2024/00221 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 156/шШ2024/00221
2024 05 03 156/ШШ2024/00221
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00162/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Г.Э
Хариуцагч: Ж.Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: 5 270 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2022 он 9 дүгээр сарын 04-ний өдөр ногоон FT250 маркийн пад трактороо Хэнтий аймгийн харьяат Ж.Б-д хэрэглээний өвсөөр тохиролцон 2022.11.01-ний өдрийг хүртэл хугацаагаар трактороо түрээслүүлсэн. Ж.Б нь 700 боодол өвс өгнө гэж тохирооноос 185 боодол өвс авчирч өгсөн. Үлдэгдэл өвсөө авчирч өгнө гэж байсан боловч өгөөгүй. Өвс ирээгүй учир ойр хавийн хөрш айлуудаас өвч зээлж авсаар малаа онд оруулсан. Б-тэй холбогдохоор хавар аваачиж өгнө түр хүлээж бай гэсээр сүүлдээ утсаа авахаа болсон. Трактороо өгөхдөө 30 л дизель түлштэй, 120 000 төгрөг мөн нэг боодол өвс хүргэлттэйгээ 10 000 төгрөгөөр тохирсон учир үлдэгдэл 515 боодол өвс болон 5 150 000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ж.Б өөс түлш, өвсний нийт 5 270 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би Г.Э аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 5 270 000 төгрөгт нийт 527 боодол өвсийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн хүлээлгэж өгнө гэжээ.
Нэхэмжлэгч Г.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж.Б д холбогдуулан 515 боодол өвсний үнэ 5 150 000 төгрөг, түлшний үнэ 120 000 төгрөгийг нэхэмжилсэн. Одоо Ж.Б өөс нэхэмжилсэн түлшний үнэ 120 000 төгрөгтөө 12 боодол өвс бодож, нийт 527 боодол өвсийг 2024.10.15-ны өдрийн дотор авахаар тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Ж.Б д холбогдуулан 5 270 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь 5 270 000 төгрөгт нийт 527 боодол өвсийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 270 төгрөгийн 49 635 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч нараас 49 635 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Ж.Б нь 5 270 000 төгрөгт нийт 527 боодол өвсийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч Г.Энхбаттай эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 270 төгрөгийн 49 635 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 49 635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ