Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/205

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

      Орчуулагч Т.Х,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Е.А-,

      Шүүгдэгч Е.Е-ын өмгөөлөгч Т.Б-,

      Шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч С.Т-,

      Шүүгдэгч Е.Е-, Н.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.А-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Х овогт Е-н Е-, Ш овогт Н-ын А- нарт холбогдох эрүүгийн 2613000000192 дугаар хэргийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

    1. Монгол Улсын иргэн, 20... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Булган сумын .. дугаар /Булган/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Е-н Е-, регистрийн дугаар: БД..........

     2. Монгол Улсын иргэн, 20... оны .. дугаар сарын ..-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баян-Өлгий аймгийн Толбо сумын сумын ... дүгээр /Дөрөө нуур/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Н-ын А-, регистрийн дугаар: БЙ..............

 

     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е.Е-, Н.А- нар бүлэглэж, 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэр, “АЗ-25” нэртэй дэлгүүрийн урд зогсоолд байрлуулсан байсан хохирогч Н.М-ийн эзэмшлийн “Ноnda Аria” загварын ... БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокуророос шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Н.А-, Е.Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно. Мөн эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд тохиролцсон болно. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүрийг 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

            2. Шүүгдэгч Е.Е- шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

            3. Шүүгдэгч Н.А- шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

     4. Шүүгдэгч Е.Е-ын өмгөөлөгч Т.Б- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн санал болгож байгаа эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг дэмжиж байгаа” гэв.

     5. Шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч С.Т- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ба улсын яллагчийн санал болгож байгаа саналыг дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

            6. Шүүгдэгч Е.Е-, Н.А- нар бүлэглэж, 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэр, “АЗ-25” нэртэй дэлгүүрийн урд зогсоолд байрлуулсан байсан хохирогч Н.М-ийн эзэмшлийн “Ноnda Аria” загварын ... БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэн Ш.М-ээс 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ш.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2026 оны 4 дүгээр 09-ний өдрийн 21 дугаартай, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаартай дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад цолтой Р.Е-ы гаргасан 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Е.Е-, Н.А- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            7. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            8. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            9. Шүүгдэгч Е.Е-, Н.А- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            10. Хохирогч Ш.М- нь “...хохирлоо төлүүлж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул  тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

11. Прокурорын санал болгож, шүүгдэгч Е.Е-, Н.А- нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

12. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Е-, Н.А- нарын тус бүрт 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

13. Шүүгдэгч Е.Е-, Н.А- нар нь торгох ялыг хуульд заасан буюу 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD диск /1 ширхэг/-ийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

15. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Е.Е-, Н.А- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

16. Шүүгдэгч Е.Е-, Н.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч  Ш овогт Н-ын А-, Х овогт Е-н Е- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-, Е.Е- нарын тус бүрт нь 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-, Е.Е- нар нь торгох ялыг хуульд заасан буюу 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD диск /1 ширхэг/-ийг хэргийн хамт хадгалсугай.

 

5. Шүүгдэгч Н.А-, Е.Е- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Н.А-, Е.Е- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-, Е.Е- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК