| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00190/И |
| Дугаар | 156/ШШ2024/00222 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 156/ШШ2024/00222
2024 05 03 156/ШШ2024/00222
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2022/00190/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал,
Нэхэмжлэгч:Ж Т ХХК,
Хариуцагч: Д.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: 9 078 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Д.Ц Ж Т ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №ХГ/062 бүхий туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ, мөн өдрийн №ЭГ/22 дугаар бүхий эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус байгуулан худалдааны төлөөлөгч ажлын байранд ажиллаж байх хугацаандаа нэр бүхий 15 харилцагч байгууллагын барааны төлбөр болох 8 494 900 төгрөгийг өөрийн хувийн дансаараа авч байгууллагад хохирол учруулсан. Дээрх төлбөр тооцоо гаргаснаа хүлээн зөвшөөрч төлбөрийг төлж барагдуулахаар Хэнтий салбарын нягтлан бодогчтой 2023 оны 12 сарын 10 өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж, Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Талуудын дунд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний хувиар ёсоор 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн сар бүр 800 000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах, мөн гэрээний 2.41 тохирсон хугацаандаа төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болно. Хариуцагчийн эхний төлөлт болох 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 800 000 төгрөгийн төлөлтөд 2024 оны 1 сарын 02-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 78 хоногийн хугацаанд 312 000 төгрөгийн алданги, 2 дахь удаагийн төлөлтөд 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 48 хоногийн хугацаанд 192 000 төгрөгийн алданги, 3 дахь төлөлтөд 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд 80 000 төгрөгийн алданги тус тус үүсээд байна. Иймд Д.Ц оос тооцоо нийлсэн актаар баталгаажсан. Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөгдөх 8 494 900 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 3 удаагийн төлөлт тус бүрт үүссэн алдангийн нийлбэр болох 584 000 төгрөг, нийт 9 078 900 төгрөгийг гаргуулж байгууллагын хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ц нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч миний бие нэхэмжлэгчЖ Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 9 078 900 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж Т ХХК нь хариуцагч Д.Ц т холбогдуулан 9 078 900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлага 9 078 900 төгрөгийг төлж барагдуулах тайлбар гаргасан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 212 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 80 106 төгрөг, төрийн сангаас 80 106 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгчЖ Т ХХК-аас нэхэмжилсэн 9 078 900 төгрөгийг хариуцагч Д.Ц нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 212 төгрөгөөс 80 106 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, улсын орлогоос 80 106 төгрөгийг, хариуцагчаас 80 106 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчЖ Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ