| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2026/0168/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/207 |
| Огноо | 2026-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Е.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/207
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Орчуулагч Т.Х,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.А-,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Т-,
Шүүгдэгч Н.Е-, Е.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.А-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.т овогт Н-ы Е-, Н овогт Е-ы А- нарт холбогдох эрүүгийн 2613001040118 дугаар хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 15 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр /Хаг/ багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш.т овогт Н-ы Е-, регистрийн дугаар:БИ...........
2. Монгол Улсын иргэн, 20..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр /Хаг/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Е-ы А-, регистрийн дугаар: БИ.........
Шүүгдэгч Е.А-, Н.Е- нар бүлэглэж, 2026 оны 01 дүгээр сарын 29- ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор “.................” арлын дугаартай, ногоон өнгийн мотоциклийг ашиглан, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар /Уужим/ багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын эд зүйл хадгалах, хамгаалах зориулалттай ашиглаж байсан контейнер буюу агуулахын цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, 21 шуудай хорголжин хивэг тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын тамгын газарт 882,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Е.А-, Н.Е- нар бүлэглэж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар /Уужим/ багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын эд зүйл хадгалах, хамгаалах зориулалттай ашиглаж байсан контейнер буюу агуулахын цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, 21 шуудай хорголжин хивэг тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын тамгын газарт 882,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Н.Е-, Е.А- нар бүлэглэж 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө ................. арлын дугаартай, ногоон өнгийн мотоциклийг ашиглан, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар /Уужим/ багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын эд зүйл хадгалах, хамгаалах зориулалттай ашиглаж байсан контейнер буюу агуулахын цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, 21 шуудай хорголжин хивэг тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын тамгын газарт 882,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн;” гэж тус тус тодорхойлсон. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь гаднын хүн нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан гэмт хэргийн энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоосон. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар /Уужим/ багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын эд зүйл хадгалах, хамгаалах зориулалттай ашиглаж байсан контейнер нь тусгайлан хамгаалсан агуулахад хамаарч байх ба шүүгдэгч Н.Е-, Е.А- нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, уг агуулахын цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрсэн байна. Мөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Е.А-, Н.Е- нар хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ................. арлын дугаартай, ногоон өнгийн мотоциклийг ашиглаж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж , мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж тус тус заасан. Иймд яллагдагч Н.Е-, Е.А- нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэж, үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн гэж хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлтэй байна. Яллагдагч Н.Е-, Е.А- нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд агуулахад байсан 21 шуудай хорголжин хивэг тэжээлийг хууль бусаар авахаар агуулахын гадна зөөж гаргаснаар дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Н.Е-, Е.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.Е-, Е.А- нарын буруутай үйлдлийн улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын тамгын газарт 882,000 төгрөгийн хохирол учирсан ба хулгайд алдагдсан 21 шуудай хорголжин хивэг тэжээлийг биет байдлаар бүрэн бүтэн хүлээн авсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.” гэв.
2. Шүүгдэгч Е.А- мэдүүлэхдээ: “Согтуугаар ийм зүйл хийсэн. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгч Н.Е- мэдүүлэхдээ: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Согтуудаа ийм зүйл хийсэн байна. Хөгшин эцэг, хүүхдүүд маань байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ дэлгэрэнгүй өгсөн” гэв.
4. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Т- гаргасан дүгнэлтдээ: “Тус аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт оршин суудаг Ш ургийн Н-ы Е-, Н- ургийн Е-ы А- нарын өмгөөлөгчөөр 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Яллагдагч Н.Е-, Е.А- нарт Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2613000000118 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгагдсан байна. Шүүгдэгч Н.Е-, Е.А- нар нь 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө Сагсай сумын 5 багийн нутаг дэвсгэрт байрлах ЗДТГ-ын эд зүйл хадгалах, хамгаалах зориулалттай ашиглаж байсан контейнерийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, 21 шуудай хорголжин хивэг тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр өөр газарт зөөвөрлөн тавьсан ба хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэгт бид 21 шуудай хорголжин тэжээлийг буцаан агуулахад оруулан авсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын тамгын газарт учирсан хохирол байхгүй гэж өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.” гэв.
Эрүүгийн 2613001040118 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
5. Иргэн С.Х-аас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03 дахь тал/,
7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,
8. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-26 дахь тал/,
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дахь тал/,
15. Гэрч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
16. Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
17. Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,
18. Гэрч Б.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,
19. Гэрч Ж.Ш-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,
20. Гэрч Т.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
21. Гэрч К.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
22. Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 128 дахь тал/,
23. Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
24. Мөрдөгчийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр явуулсан гэрч С.Х-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 113-116 дахь тал/,
25. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн гаргасан 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3140 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 70-74 дэх тал/,
26. Шүүгдэгч Н.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 158 дахь тал/,
27. Шүүгдэгч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 169 дэх тал/,
28. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /нэмэлтийн 7 дахь тал/,
29. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3376 дугаартай дүгнэлт /нэмэлтийн 11-15 дахь тал/,
30. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /нэмэлтийн 20-22 дахь тал/,
31. Шүүгдэгч Н.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /нэмэлтийн 39 дэх тал/,
32. Шүүгдэгч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /нэмэлтийн 43 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
33. Шүүгдэгч Н.Е-, Е.А-, тэдний өмгөөлөгч Х.Т- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
34. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
35. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Е-, Е.А- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
36. Шүүгдэгч Е.А-, Н.Е- нар бүлэглэж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор “.................” арлын дугаартай, ногоон өнгийн мотоциклийг ашиглан, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар /Уужим/ багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын эд зүйл хадгалах, хамгаалах зориулалттай ашиглаж байсан контейнер буюу агуулахын цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, 21 шуудай хорголжин хивэг тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын тамгын газарт 882,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
37. Иргэн С.Х-аас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
38. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03 дахь тал/,
39. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,
40. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-26 дахь тал/,
41. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Миний бие Сагсай сумын Засаг даргын тамгын газарт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Сагсай сумын энэ оны аюулгүй нөөцийн тэжээл бүрдүүлэхээр тендер зарлагдаад, уг тендерийг “Таван богд найсек” гэх компани хариуцаж аваад уг хүмүүс тэжээлийг 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээлгэж өгөхөөр ирсэн бөгөөд Сагсай сумын Засаг даргын тамгын газрын хойд талд байдаг агуулах байдаг бөгөөд контейнерт нийт 1232 /мянга хоёр зуун гучин хоёр/ шуудай хорголжин хивэг Сумын засаг даргын тамгын газар хүлээж авсан. ...Тэгээд 2026 оны 01 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө агуулахад хулгай орж хивэг алдагдсан гэж манай Засаг даргын тамгын газрын ажилтан С.Бердимурат бидэнд мэдэгдэж тэгээд манайх гомдол гаргаад миний бие Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгчөөр энэ хэрэгт оролцож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
42. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Тухайн үед манай тамгын газрын нягтлан С.Х- болон харуул К.А- нар гадаа гаргаад тавьсан байсан 21 шуудай хивгийг буцаагаад оруулсан гэсэн, ...Манай байгууллагын зүгээс хивгээ буцаагаад авсан болохоор ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, хохирол байхгүй, харин сумын иргэдийн нийтийн эрх ашгийн төлөө орон нутгийн хөрөнгө мөнгөөр авсан зуднаар малчдад тараах тэжээлийг хулгайлсан этгээдүүдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн санал, хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дахь тал/,
43. Гэрч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай гэр Сагсай сумын Засаг даргын тамгын газрын зүүн талд хамар хашаа бөгөөд тухайн өдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 05 цагийн үед бид унтаж байхдаа манай гэрийн ойролцоо нэг мотоцикл ирэхээр нь би дуунаас нь сэрчихсэн. Тэгээд тэр мотоцикл манай гэрийн ойролцоо буюу Засаг даргын тамгын газрын ойролцоо ирээд зогссон. Тэгээд би тоогоогүй хэвтэж байсан ба удалгүй контейнерын хаалга тачигнаад дуугараад байхаар нь босоод хартал манай хашаатай залгаа байрлуулсан Засаг даргын тамгын газрын малын тэжээл /хивэг/ хадгалсан контейнерын хаалгыг онгойлгоод 2 залуу дотроос нь шуудаатай хивгүүдийг контейнероос гаргаж зөөгөөд байсныг хараад би Засаг даргын тамгын газрын манаачид хэлэх гэхэд дугаар нь надад байхгүй байсан учир манай гэрийн ойролцоо байдаг Засаг даргын тамгын газарт ажилладаг Х-ын эхнэр луу залгаад контейнероос хоёр хүн хивэг хулгайлаад байна, нөхрөө хурдан явуулаарай гэж хэлсэн. Ийм л зүйл болсон, ... шөнө харанхуй байсан болохоор тэр хоёр залуугийн царай зүс, хувцсыг нь би харж чадаагүй, ерөөсөө харанхуйд хоёр хүний бараа л харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
44. Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би гэрт унтаж байхдаа Засаг даргын тамгын газрын байрны хажууд байдаг Төлеу гэх хүний эхнэр Г.М- манай эхнэр лүү үүрээр 05 цагийн үед залгаад “тамгын газрын агуулахаас хоёр хүн хивэг хулгайлаад байна” гэж хэлхээр нь би хулгайлсан хүн явчих вий гэж бодоод хурдан гараад тухайн газар луу дөхөж очиход хоёр залуу контейнероос шуудайтай хивэг гаргаж байсан ба намайг хараад тэр хоёр залуу зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би тамгын газрын манаач Айболыг дуудаад тэгээд бид хоёр нөгөө хүмүүсийн гаргаад тавьсан байсан 21 шуудай хорголжин хивгийг буцааж контейнер лүү оруулаад хаалгыг нь цоожилсон. Тухайн контейнерын хаалганд байсан жижиг цоож байхгүй болчихсон байсан. Оронд нь өөр том цоож авч ирж хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
45. Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Тухайн өдөр би гаргаад тавьсан байсан тэжээлүүдээ манаач К.А-ын хамт буцаагаад байсан контейнерт нь зөөж оруулчхаад тухайн шөнө газарт хяруу их буусан байсан болохоор мотоциклийн ирсэн мөр нь тод харагдаж байсан. Тэгээд би мотоциклийн мөрийг тухайн ирж зогссон газраас нь эхэлж ирсэн зүг рүү нь хөөхөд баруун тийшээ яваад сумын халуун усны хойд талаар яваад, цэцэрлэгийн хажуугаар яваад, иргэн З.Р-ы “Эрика” нэртэй хүнсний дэлгүүрийн урдуураа яваад Ш-ы эзэмшлийн “Соffее shор”-ын гадаа очиж төгссөн. Тэгэхээр би тухайн хүмүүсийг “Соffее shор”-ын үүднээс хөдлөөд зүүн тийшээ Р-ы дэлгүүрийн урдуур яваад, нэгдүгээр цэцэрлэгийн хажуугаар яваад, халуун усны хойгуур яваад тухайн газарт очиж зогссон гэж харж байна. Маргааш нь би Ш-ы “Соffее shор”-д Ш-, Н-ы Е-, Е- /Е-ыг хүмүүс А- гэж дууддаг/-ны хүү нэрийг нь мэдэхгүй, болон бас нэг гаднын залуутай дөрвүүлээ шөнөжин тухайн “Соffее shор” дотор архи уусан гэж сонссон. Тэгэхээр тэндээс гарсан хүмүүс байж магадгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,
46. Гэрч Б.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2026 оны 01 дүгээр сарын 29-ны орой нь би ажлаасаа буугаад орой гэрт толгойгоо угааж байхдаа манай эхнэр 22 цагийн орчим “гурван залуу гадаа ирчихсэн байна, сэлбэг авах гэж байгаа байхдаа, би гарч чадахгүй, чи гарах уу?” гэхээр нь би толгойгоо угааж байгаа юм хэрэггүй гэж хэлсэн. Дараа нь 22:22 цагийн үед дахиж ирэхээр нь би цонхоо онгойлгоод уулзтал Н-ы Е- болон Б-н Е- гэх хүний хүүхэд нь /нэрийг нь мэдэхгүй, ойролцоогоор 20 орчим настай/ тэр хоёр байсан. Тэгээд тэр хоёр надад борлонгийн арьс авах уу? гэж хэлсэн. Хуучин би арьс, шир авдаг байсан одоо авахгүй байгаа гэж би тэр хоёрт хэлсэн. Тэгэхэд та хуучин авдаг байсан биз дээ гэхээр нь би хуучин авдаг байсан, одоо авахгүй байгаа, энэ хүн авч магадгүй гээд Депудат /95422008/ гэх хүний дугаарыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,
47. Гэрч Ж.Ш-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хувиараа Сагсай сумын төвд “Соffее shор” /хоолны газар/ ажиллуулдаг ба тухайн өдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед би хоолны газартаа гал түлчхээд гарах гэж байтал гаднаас Н.Е- гэх залуу хоёр залуугийн хамт ирсэн ба нэгийг нь Е.А- гэдэг, нөгөөдхийг нь харин танихгүй юм байна, Улаанхус сумынх гэсэн, 30 орчим насны 165-170 орчим өндөртэй шар царайтай залуу байсан. Тэгээд тэр хэд надаас бэлэн хоол худалдаж аваад халаагаад идсэн. Дараа нь бэлэн хоолоо идчихээд надаас ганц шил архи уучхаад гаръя гээд манай ойролцоо байдаг Р- гэх хүний дэлгүүрт очиход архи өгөхгүй гээд өгөөгүй. Тэр хэд хоорондоо ямааны арьс гэж юм яриад байхаар нь би ямар учиртай арьс вэ? гэхэд тэр гурав “нэг үхсэн ямааны арьсыг зарах гэсэн чинь хүмүүс авахгүй байна” гэж хэлсэн...Тэгээд архи дуусаад нөгөө хоёрыг сэрээгээд ойролцоогоор үүрийн 05 цагийн үед би гэр лүүгээ яваад Е-, А- хоёр нэг мотоциклтэй зүүн тийшээ яваад, харин нөгөө залуу ганцаараа нэг мотоциклтэй баруун тийшээ засмал руу яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,
48. Гэрч Т.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг тээврийн хэрэгслийг харлаа. Уг тээврийн хэрэгсэл яг хэнийх гэдгийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан нэг удаа Е- унаж байхыг нь харсан. Хамгийн сүүлд одоогоос 10-аад хоногийн өмнө уг мотоциклийг Е-ы А- унаад ардаа Н-ы Е-ыг суулгаж явж сумын төв рүү явж байхыг нь харсан, ...Е.А- казах үнэгэн /2 чихтэй/ малгайтай, бараан хувцастай, харин Е- хар /2 чихтэй/ малгайтай, ногоон эрээн хүрэмтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
49. Гэрч К.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Сагсай сумын засаг даргын тамгын газрын манаачаар ажилладаг ба манай гэр засаг даргын тамгын газрын зүүн хойд талд ойрхон байдаг. Тухайн өдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны 05 цагийн үед би унтаж байхдаа засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Х- над руу утасдаад агуулахаас хивэг хулгайлж байсан хүмүүс зугтчихлаа гэхээр нь би гараад очиход тамгын газрын агуулахаас хивгүүдийг гаргаад хажуу талын айлын блокон хашааны булан тойруулаад овоолчихсон байдалтай байсан ба хажууд нь нэг ногоон өнгийн мотоцикл байсан. Тухайн мотоциклийг тойроод үзэхэд баруунаас зүүн чиглэлд ирээд тэр чигтээ зогссон байдалтай, түлхүүр нь зоолттой байсан ба баруун ард цагаан өнгийн шуудай уяатай байсныг задлаад үзэхэд жижиг ямааны борлон гэмээр хар зүсмийн, хөлдөөгүй гэсгэлэн арьс байсан. Тэгээд Х- бид хоёр гаргаж тавьсан байсан шуудайтай хивгийг буцаагаад тоолоод оруулахад 21 шуудайг гаргачихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
50. Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр орой харанхуй болсон байсан, цагийг нь санахгүй байна, Сагсай сумын төв орж Р- гэх хүний дэлгүүр ороход тэнд миний араас Н.Е- болон Е.А- хоёр орж ирээд тэгээд тухайн дэлгүүрээс пиво аваад Ш-ы хоолны газарт орж тэнд уучхаад тэндээсээ гараад гэр лүү ганцаараа мотоциклтой ирсэн. Манай гэр Сагсай сумын төвөөс 20 орчим км байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128 дахь тал/,
51. Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
52. Мөрдөгчийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр явуулсан гэрч С.Х-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 113-116 дахь тал/,
53. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн гаргасан 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3140 дугаартай “...2026 оны 01-р сарын байдлаар ижил төсөөтэй байдлаар зах зээлийн үнэ цэнийг 882,000 / Найман зуун наян хоёр мянган төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-74 дэх тал/,
54. Шүүгдэгч Н.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, ...Манайх Сагсай сумын 4 дүгээр баг буюу Битүү гэх газарт Сагсай сумын төвөөс 10 орчим км зайтай өвөлждөг ба тухайн өдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай нэг ямаа үхчихсэн байсан. Тэгээд манай зэргэлдээ суух Е-ы А- бүргэд тэжээдэг бөгөөд тухайн ямааны махыг авна гээд манайд ирээд тэгээд тухайн ямааны арьсыг нь өвчөөд махыг нь бүргэддээ өгнө гэж авсан. Арьсыг нь сумын төв орж зарах гээд А- бид хоёр А-ын ногоон өнгийн мотоциклтой орой 21 цагийн үед сумын төв орж Жархын гэх хүнтэй уулзаж ямааны арьс авах уу гэхэд Жархын авахгүй гэсэн. Тэгээд тэндээсээ Р- гэх хүний дэлгүүр орж тамхи авчхаад тэнд Т- гэх залуутай таараад бүгдээрээ дэлгүүр дотор пиво уучхаад тэндээсээ гараад Ш- гэх залуугийн ажиллуулдаг хоолны газар онгорхой байхаар нь А-, Т- бид гурав тэнд очиж нэг нэг гоймон дэвтээж идчихээд дараа нь тэнд А, Т, Ш- бид дөрөв архи уучхаад шөнө 05 цагийн үед гараад Т- өөр тийшээ яваад А- бид хоёр А-ын мотоциклтой тэндээсээ хөдлөөд А- шууд зүүн тийшээ яваад байхаар нь би хаашаа яваад байна гэхэд юм ярилгүй явсаар байгаад засаг даргын хажууд контейнерын хажууд зогсоод энэ дотор хивэг байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн контейнерын цоожийг чулуугаар цохиж онгойлгоод дотор нь байсан шуудайтай хивгийг бид хоёр хажуу талын блокон хашааны булан тойруулаад зөөгөөд эхэлсэн. Зөөж байхдаа доороос нэг хүн ирж байхаар нь би А-ад “зугтаарай хүн ирж байна” гэж хэлээд тэгээд бид хоёр хашаа даваад зүүн тийшээ зугтаж явсаар байгаад голын эрэг дээр очиж тэнд хэсэг унтаж байгаад өглөө гэгээ орохоор нь гэр лүүгээ явган харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 158 дахь тал/,
55. Шүүгдэгч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, ... Манайх Сагсай сумын 4 дүгээр баг буюу Битүү гэх газарт Сагсай сумын төвөөс 10 орчим км зайтай өвөлждөг ба тухайн өдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай хөрш Е- надад манай нэг ямаа үхчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд бүргэд тэжээдэг бөгөөд тухайн ямааны махыг авах гээд Е-ы гэрт нь очоод тухайн ямааны арьсыг нь өвчөөд махыг нь бүргэддээ өгнө гэж аваад, арьсыг нь сумын төв орж зарах гээд Е- бид хоёр миний эзэмшлийн ногоон өнгийн мотоциклтой орой 21 цагийн үед сумын төв орж Жархын гэх хүн дээр очиж ямааны арьс авах уу гэхэд Жархын авахгүй гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ Р- гэх хүний дэлгүүрт нь очиход тэнд Т- гэх залуутай таараад бүгдээрээ дэлгүүр дотор пиво уучхаад тэндээсээ гараад Ш- гэх хүний ажиллуулдаг хоолны газар онгорхой байхаар нь Е-, Т- бид гурав тэнд очиж нэг нэг гоймон дэвтээж идчихээд дараа нь тэнд Е-, Т-, Ш- бид дөрөв архи уучхаад шөнө 05 цагийн үед гараад Т- өөр тийшээ яваад Е- бид хоёр миний мотоциклтой тэндээсээ хөдлөөд шууд зүүн тийшээ яваад засаг даргын хажууд контейнерын хажууд зогсоод тэгээд Е- тухайн контейнерын цоожийг чулуугаар цохиж онгойлгоод дотор нь байсан шуудайтай хивгийг бид хоёр хажуу талын блокон хашааны булан тойруулаад зөөгөөд эхэлсэн. Зөөж байхдаа Е- “зугтаарай хүн ирж байна” гэж хэлээд бид хоёр хашаа даваад зүүн тийшээ зугтаж явсаар байгаад голын эрэг дээр очиж тэнд хэсэг унтаж байгаад өглөө гэгээ орохоор нь гэр лүүгээ явган харьцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 169 дэх тал/,
56. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Манай байгууллагын зүгээс тухайн эд зүйл хадгалах, хамгаалах зориулалтаар ашиглаж байсан контейнер буюу агуулахын цоожийг эвдсэн асуудалд ямар нэгэн гомдол санал байхгүй, цоожны үнийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /нэмэлтийн 7 дахь тал/,
57. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3376 дугаартай “...2026 оны 01-05 сарын ижил төсөөтэй байдлаар зах зээлийн үнэ цэнийг 2,200,000 /Хоёр сая хоёр зуун мянган/ төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт /нэмэлтийн 11-15 дахь тал/,
58. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /нэмэлтийн 20-22 дахь тал/,
59. Шүүгдэгч Н.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /нэмэлтийн 39 дэх тал/,
60. Шүүгдэгч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /нэмэлтийн 43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
61. Шүүгдэгч Н.Е-, Е.А- нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь тэдэнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулахаар завдсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар тогтоогджээ.
62. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.
63. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж тодорхойлжээ.
64. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Тухайн үед манай тамгын газрын нягтлан С.Х- болон харуул К.А- нар гадаа гаргаад тавьсан байсан 21 шуудай хивгийг буцаагаад оруулсан гэсэн, ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дахь тал/, гэрч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Засаг даргын тамгын газарт ажилладаг Х-ын эхнэр луу залгаад контейнероос хоёр хүн хивэг хулгайлаад байна, нөхрөө хурдан явуулаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хулгайлсан хүн явчих вий гэж бодоод хурдан гараад тухайн газар луу дөхөж очиход хоёр залуу контейнероос шуудайтай хивэг гаргаж байсан ба намайг хараад тэр хоёр залуу зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/, гэрч К.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тухайн өдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны 05 цагийн үед би унтаж байхдаа засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Х- над руу утасдаад агуулахаас хивэг хулгайлж байсан хүмүүс зугтчихлаа гэхээр нь би гараад очиход тамгын газрын агуулахаас хивгүүдийг гаргаад хажуу талын айлын блокон хашааны булан тойруулаад овоолчихсон байдалтай байсан ба хажууд нь нэг ногоон өнгийн мотоцикл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/, шүүгдэгч Н.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Зөөж байхдаа доороос нэг хүн ирж байхаар нь би А-ад “зугтаарай хүн ирж байна” гэж хэлээд тэгээд бид хоёр хашаа даваад зүүн тийшээ зугтаж явсаар байгаад голын эрэг дээр очиж тэнд хэсэг унтаж байгаад өглөө гэгээ орохоор нь гэр лүүгээ явган харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 158 дахь тал/, шүүгдэгч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зөөж байхдаа Е- “зугтаарай хүн ирж байна” гэж хэлээд бид хоёр хашаа даваад зүүн тийшээ зугтаж явсаар байгаад голын эрэг дээр очиж тэнд хэсэг унтаж байгаад өглөө гэгээ орохоор нь гэр лүүгээ явган харьцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 169 дэх тал/ зэрэг мэдүүлгээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар /Уужим/ багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын эд зүйл хадгалах, хамгаалах зориулалттай ашиглаж байсан контейнероос хорголжин хивэг тэжээлийг авч чадаагүй нөхцөл байдлууд тогтоогджээ.
65. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцох ба тэрхүү хохирол учраагүй бол завдалт гэж үзэх нь хууль хэрэглээнд тогтсон ойлголт юм.
66. Нөгөө талаар, шүүгдэгч Н.Е-, Е.А- нар нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар /Уужим/ багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын эд зүйл хадгалах, хамгаалах зориулалттай ашиглаж байсан контейнероос хорголжин хивэг тэжээлийг зөөж байхад гэрч Г.М- харж, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын тамгын газрын нягтлан С.Х-т хэлснээр тухайн үйлдэл нь таслан зогсоогдож, шүүгдэгч нар зугтаж явснаар гэмт санаа нь туйлдаа хүрээгүй байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
67. Тодруулбал, шүүгдэгч Н.Е-, Е.А- нар нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар /Уужим/ багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын эд зүйл хадгалах, хамгаалах зориулалттай ашиглаж байсан контейнероос хорголжин хивэг тэжээл хулгайлахаар шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна.
68. Шүүгдэгч Н.Е-, Е.А- нар нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар /Уужим/ багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын эд зүйл хадгалах, хамгаалах зориулалттай ашиглаж байсан контейнерийн цоожийг чулуугаар цохиж эвдэн, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж, “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг контейнер нь тусгайлан хамгаалсан агуулахад хамаарч байна.
69. Шүүгдэгч Е.А-, Н.Е- нар бүлэглэж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор “.................” арлын дугаартай, ногоон өнгийн мотоциклийг ашиглаж, хулгайлахыг завдсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
70. Шүүгдэгч Е.А-, Н.Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
71. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.
72. Иймд шүүгдэгч Е.А-, Н.Е- нарын үйлдэл нь бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд завдсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
73. Гэмт хэрэг гарахад хохирогч байгууллагын эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлт зэрэг нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
74. Шүүгдэгч Е.А-, Н.Е- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын тамгын газарт 882,000 төгрөгийн хохирол учирсан гэх бөгөөд уг хохирлыг тухайн үед биет байдлаар 21 шуудай хорголжин тэжээлийг буцааж агуулах саванд нь оруулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Мөн хаалганы цоожийг хохирогч байгууллагаас нэхэмжлээгүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
75. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Шүүгдэгч нарын хувьд хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэд нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Н.Е-ы урьд удаа дараа гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан, шүүгдэгч Е.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн зорилтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Е-д 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Е.А-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг тус тус гаргаж байна. Мөн шүүгдэгч нарт урьд авагдсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих нь зүйтэй. Харин шүүгдэгч нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, мөн түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, нэгтгэсэн хэрэг, энэ хэргээс тусгаарласан хэрэг, хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн иргэний болон бусад баримт бичиг байхгүй, хэрэгт битүүмжилсэн Е.А-ын ................. арлын дугаартай, "Go pro Super" загварын улсын дугааргүй, ногоон өнгийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан улсын орлогод оруулах, эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийн хамт хадгалах, тус тус шийтгэх тогтоолд дурдах саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
75. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Н.Е- нь ам бүл-6 өндөр настай эцэг, эх болон жирэмсэн эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлээс нь хэн нь ч ямар нэгэн ажил эрхэлдэггүй мал маллаж амьдардаг байна. Е.А- нь ам бүл-4 Эцэг, эх, эгч, дүүгийн хамт мал маллаж амьдардаг. Боловсролгүй ба сургуульд суралцаж байгаагүй байна. Шүүгдэгч Е.А- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн "Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын 6.5 дугаар зүйлийн 1.1-д " тохиолдлын шижтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д "гэмт хэрэг үйлдэгдсэн боловч хохирол, хор уршиг учраагүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлтэй гэж үзэж байна. Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д "шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" 2-д" эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж заасан тул шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д" гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д" энэ хулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, анги хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчлагдсан тул шүүгдэгч нарт 1 жилийн хорих ял оногдуулж өгөхийг эрхэм шүүгчээс хүсье” гэх дүгнэлтийг,
76. Шүүгдэгч нараас “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
77. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Е.А-, Н.Е- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
78. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Е.А-, Н.Е- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.
79. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
80. Шүүгдэгч Е.А- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 101 дэх тал/-аар тогтоогдож ба шүүгдэгч Н.Е- нь урьд 2 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 92 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 94-100 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
81. Шүүхээс шүүгдэгч Е.А-, Н.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн зэрэг”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
82. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2. “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж зааснаар шүүгдэгч Е.А-, Н.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзаж үзлээ.
83. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Е.А-, Н.Е- нар нь гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул тэднийг дээрх гэмт хэргийг хамтран оролцож үйлдсэн байна гэж үзлээ.
84. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е.А-, Н.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Е-д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Е.А-ад 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
85. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Е.А-, Н.Е- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
86. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
87. Шүүгдэгч Н.Е-, Е.А- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,200,000 төгрөгийн үнэтэй, улсын дугааргүй, 2014 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, ногоон өнгийн “.................” арлын дугаартай, “Go pro Super” загварын мотоцикл нь “Хотол үндэс” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл болох нь “Хотол үндэс” ХХК-ний гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байна.
88. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар уг улсын дугааргүй, 2014 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, ногоон өнгийн “.................” арлын дугаартай, “Go pro Super” загварын мотоциклийг хураах боломжгүй тул түүний зах зээлийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.Е-, Е.А- нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
89. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
90. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.А-гийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай “2014 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, ногоон өнгийн “.................” арлын дугаартай, “Go pro Super” загварын мотоцикл”-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
91. Шүүгдэгч Н.Е-, Е.А- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.
92. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Н.Е-, Е.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.т овогт Н-ы Е-, Н овогт Е-ы А- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Е-д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Е.А-ад 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е-, Е.А- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Е-, Е.А- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар улсын дугааргүй, 2014 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, ногоон өнгийн “.................” арлын дугаартай, “Go pro Super” загварын мотоциклийг хураах боломжгүй тул түүний зах зээлийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.Е-, Е.А- нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.А-гийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай “2014 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, ногоон өнгийн “.................” арлын дугаартай, “Go pro Super” загварын мотоцикл”-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Н.Е-, Е.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК