2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/949

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б******, Х**-***, ************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Э.Билгүүн, хохирогч Ш.Ж******, шүүгдэгч Л.Б************, түүний өмгөөлөгч Т.С**********, Э.Б********* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

Б****** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд Д****** ****** овогт Л********** Б************* холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Ш********** биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын **-** өдөр У********** хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Н**** супер маркет ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, Ч******** дүүргийн ** дугаар хороо, хувьсгалчдын *-*** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д****** овогт Л********** Б************ /**:**********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б************ нь иргэн В.Ц************ зээлсэн мөнгө төлөх зорилгоор 2025 оны 02 дугаар сарын **-*** өдөр Б****** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** тоотод хохирогч Ш.Ж******* манай хүргэн ах 2 машин Х****** хил дээр оруулж ирсэн чинь гаалийн төлбөр төлөх хэрэгтэй байна, 10 хоногийн дотор мөнгийг нь би буцаагаад өгнө, хэдэн ч хувийн хүүтэй хамаагүй өгнө гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Ж********** 11.000.000 төгрөгийн эд хөрөнгийг өөрийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ********** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсангэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарын өгсөн мэдүүлэгтээ:

Шүүгдэгч Л.Б************: “...2019 оноос эхлэн таньдаг болсон. Өмнө олон удаа зээл авч, зээлийн харилцаатай байж ирсэн. Өмнө зээл авахдаа 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийг авдаг байсан. Тохиролцож чадаагүй зүйл нь зээлийн хүү байсан. 2025 оны 02 дугаар сарын **-*** өдрөөс 3 сарын **-** өдрүүдийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 12.500.000 төгрөгийг авсан. Би тухайн үедээ 3 сард цалингийн зээл авч зээлээ төлөх гэсэн боловч байгууллага нийгмийн даатгалын өртэй байсан тул зээл авах боломжгүй болж Ш.Ж****** эгч энэ мөнгийг өөр хүнээс олж өгөөд, тэр мөнгийг Ш.Ж****** эгч өөрийнхөө ээмэг бөгжийг ломбардад тавиад өгчихнө гэж тохирсон. 7 хоногийн дараа Ш.Ж****** би ээмэг бөгжөө тавихаа болилоо, чи өөрөө энэ хүний мөнгийг өгөөрэй гэж тухайн үед хэлж байсан. Би эгчээсээ Ш.Ж****** эгчид зээлтэй байгаа юм та зээл аваад өгөөч гэсэн чинь өөрөө зээл авсан байсан тул зээл авах боломжгүй болж 5 дугаар сарын **-** өдрөөс эхлээд өөрийн цалингаасаа бага багаар өрөө төлж ирсэн. 2025 оны 07 дугаар сарын **-*** өдөр манай ээж хөлөө хугалж, 4 сарын хугацаатай хэвтрийн дэглэм барих болж би энэ хугацаанд ээжийгээ асрах болсон. Соруулаар хоол иддэг, памперс өмсгөх гээд заавал 2 хүн харахгүй бол болохгүй болсон. Тэгээд энэ талаар Ш.Ж****** эгчид асуудал гараад таны мөнгийг өгч чадахгүй байна гэдгээ хэлж байсан. Тэгээд ээжийгээ 4 сар асарч байсан тул ажлаа хийж чадаагүй. Би өнөөдрийн байдлаар өрөө 100 хувь төлж барагдуулсан. М****** нь ээж маань тэргэнцэр дээр суугаад эрүүл мэндийн байдал нь дээрдэж ажлаа хийх боломжтой болсон тул он гаргаад төлж эхэлсэн. Би цагдаа дээр шалгагдаж эхлэхэд 6.500.000 төгрөгийг нөхөн төлсөн байсан чинь тус мөнгийг зээлийн хүүд авна гээд маргалдаж надаас 17.800.000 төгрөгийг нэхэмжилсэн тул маргах болсон...” гэв.

Хохирогч Ш.Ж******: “...би маш их гомдолтой байна. Надад та мөнгө олоод өгөөч гэхээр нь эгчид нь юу байх вэ дээ, дүүгээсээ аваад өгье гээд би хажууд нь утсаар яриад авч өгсөн. М**** бэр дүү хүүхэд нь эмчилгээнд явах гээд тэтгэврийн зээл авсан байсан ба өглөө нь 9.500.000 төгрөгийг хийгээд маргааш нь 1.500.000 төгрөгийг хийсэн байсан. Би Б******* чи дансаараа авах уу гэсэн чинь таны дансаар авчихъя гэсэн. М****** нь дахиад эгчээ яаралтай 7.000.000 төгрөг олоод өгөөч гаалийн мөнгө дутчихлаа гэхээр нь би надад 7.000.000 төгрөг олдохгүй байна,

1.500.000 төгрөг байна, тэрийг авах уу гэсэн чинь авъя гэсэн. Би мөн өөрийнхөө дансаар өгсөн. Б****** хүүгээ төлөхгүй байхаар нь О******** хүүхэд эмчилгээнд явах гээд байна өөрийнхөө ээмэг бөгжийг тавиад мөнгийг нь өгчихье чи надад миний зүйлийг аваад өгөөрэй гэж тохирсон. Гэтэл би өөрөө бараандаа явах болоод би мөнгө өгч чадахгүй болсон талаар Б******* хэлээд чи О******** мөнгийг өөрөө өгөөрэй гэж хэлсэн. Тэгтэл түүнээс хойш 2-3 сар ямар ч сураггүй алга болсон. Ажил дээр нь очихоор ажил дээрээ байхгүй, утсаар холбогдохоор энэ тэнд тооллоготой гээд явчихдаг байсан. О**** намайг дагуулаад хүүхэд нь С******* улсад очоод хагалгаанд орох гээд байна гээд энэ хүний ажил дээр хамт очдог байсан боловч энэ хүн ажил дээрээ огт байдаггүй байсан. С********** хагалгааны төлбөр

20.000.000 төгрөг болоод байн, мөнгөө авмаар байна гээд над руу сүүлдээ зургаа явуулсан. Нэг удаа ажил дээр нь О**** бид хоёр очиж уулзаад бид нарын хооронд маргаан болсон. Тэгээд энэ хүнээс мөнгө зээллээ гээд 1.100.000 төгрөгөөр 2 удаа,

500.000 төгрөгөөр 1 удаа, 300.000 төгрөгөөр 1 удаа авч өгсөн. Өөрөө ярихдаа

3.300.000 төгрөгийг нь хүүд нь бодоод 1.000.000 төгрөгийг нь үндсэн мөнгөнөөсөө хасуулж цэвэр 10.000.000 төгрөгийн өртэй болъё гэж тохироод байж байтал О******** хүүхэд мөнгөө залгахаар нь би өөрөө харуулж байгаад би чиний өмнөөс хүнээс 10.000.000 төгрөг аваад энэ хүний эмчилгээнд өгье гээд утас дээрээ

 

харуулсан чинь би эгчийнхээ байрыг барьцаанд тавиад хурдан мөнгийг нь өгье гэж хэлсэн. Энэ хүн мөнгөө төлж дууссан гэж ярьж байна. Анх энэ хүн хэдэн ч хувийн хүүтэй хамаагүй олоод өгөөч гэсэн. Би тэгээд энэ хүнд итгэдэг байсан тул хүнээс аваад өгсөн. Өмнө нь хамт ажилладаг байсан тул бие биеэ мэддэг байсан. Одоо надад бодит авсан мөнгөө төл мөн дээрээс нь сэтгэцэд учирсан хохирлыг маань төлж өг гэсэн шаардлагыг тавьж байгаа...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Б****** дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

Хохирогч Ш.Ж********** эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай депозит дансны дэлгэрэхгүй хуулга (хавтаст хэргийн 8 дах тал),

Хохирогч Ш.Ж****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие ажлын хамтрагч болох Б************ гэх эмэгтэйд 2025 оны 02 дугаар сарын **-*** өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 11.000.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр зээлээд одоог болтол авч чадалгүй. Тэнэг мангар хөгшин авгай гэх зэргээр хэлүүлээд явж байгаа иргэн. Энэ мөнгө зээлэх болсон шалтгаан нь болохоор надад хэлэхдээ ах 2 машин Х****** хил дээр оруулж ирсэн. Гаалийн төлбөр төлөөд өгөөч 10 хоногийн дотор мөнгийг би буцаагаад өгнө. Гаалийн төлбөр л төлөөд өгвөл 10 хоногийн хугацаатай хэдэн ч хувийн хүүтэй хамаагүй мөнгө олоод өг гэж миний гэрт тухайн өдрийн 21 цагт ирсэн. Ингээд гуйж шалаад байхаар нь би уг эмэгтэй нь хажууд хүн рүү яриад гүйлгээгээр 9.500.0000 төгрөгийг Б*************** хаан банкны ********** аваад өгсөн юм. Тэр мөнгөө өөрийн хаан банкны ********** гэх данснаас эхний дансанд шилжүүлсэн. Д******** өдөр нь энэхүү данс руу дахин 1.500.000 мянган төгрөг шилжүүлсэн. Үүний дараа дахин 7.000.000 төгрөгийг олоод өг гээд байхаар нь олж өгч чадаагүй. Тэгээд тухайн машинууд зарагдсан болон хятадын хил дээрээс орж ирсэн үү ирээгүй юу гээд тухайн машинууд сураггүй болсон. Б************ энэ машин ярихгүйгээр өөрийн байраа эгчийнхээ байртай банканд тавиад зээл авч өгнө гэж хэлсэн боловч байраа эгчийнхээ нэр дээр болгосон байсан. Энэ мэтчилэн худлаа хэлж итгэл эвдсээр өдийг хүрсэн тул би цагдаагийн байгууллагад хандсан. О********** дүү ажилладаг гэж хэлээд намайг бас хэсэг явуулсан. Хамгийн сүүлд нь манай ахын дүү жижиг дунд үйлдвэрийн зээл авсан та хүлээж бай гэж хэлээд намайг залилаад байгаа.

1.000.000 төгрөгөөр 3 удаа өгсөн. Мөн 500.000 төгрөгөөр 2 удаа, 300.000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийсэн. Энэ мөнгөө надад хэлэхдээ зээлээсээ 1.000.000 төгрөгийг бодож аваарай, үлдсэн нь 3 сарын хүү болгоод хүү зогсоож өгөөрэй гэж гуйсан тул би зээлийн хүүг зогсоосон. Нийтдээ одоо 10.000.000 төгрөгийн авлага байгаа.  ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Сэжигтнээр Л.Б************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “. Би

2025 оны 02 дугаар сарын **-*** өдөр 9.500.000 төгрөгийг сарын хугацаатай Ж****** гэх хүнээс зээлсэн. Гүйлгээний утга дээр нь О******** Ж******* 10 гэж ирсэн. Тухайн зээлийн хүү нь 10 хувь юм байлгүй. Зээлэхдээ хүргэн ах миксер авах гэж байгаа тэрэнд туслаад сарын дараа өгнө гэж авсан. Д******** нь 2025 оны 02 дугаар сарын

**-** өдөр 1.500.000 төгрөгийг Б****** үлдэгдэл байна нэмж авах уу гэхээр нь би зээлнэ гээд авсан. Энэ хүнээс нийтдээ би 11.000.000 сая төгрөг зээлсэн байгаа.

...Би ахаасаа цалингийн зээл хийлгүүлээд зээл авсан байсан. Ах энэ үед миксер машин авна мөнгөө өг гээд нэхээд байхаар нь Ж****** гэх хүнээс мөнгө

 

зээлээд ахын данс болох ********** гэх данс руу шилжүүлж өгсөн. Сүүлийн

1.500.000 төгрөгийг мөн адил ахын данс руу шилжүүлсэн.

..тухайн мөнгийг 1 сарын хугацаатай авсан. Тухайн мөнгө хүүтэй гэсэн ба 10 хувь шүү гэхэд нь аан за болно гэж хэлээд би зээлсэн. Нийт 11.000.000 төгрөгийн зээлээс 5.100.000 төгрөгийг 7-8 удаагийн гүйлгээгээр төлсөн байгаа. 2025 оны 05 дугаар сарын **-** өдөр 500.000 төгрөг, 05 дугаар сарын **-** өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. 05 дугаар сарын **-**

500.000 төгрөг болон 300.000 төгрөг шилжүүлсэн байн. 2025 оны 06 дугаар сарын

**-*** өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2025 оны 07 дугаар сарын **-*** өдөр

500.000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 4.800.000 төгрөг болоод байна. Өөр мөнгө шилжүүлсэн боловч хаанаас шилжүүлснээ мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Гэрч В.Ц******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Л.Б************ нь өмнө нь махны лангуу ажиллуулдаг байсан. Би түрээслэгч байсан учир нэг нэгнээ таньж мэддэг болсон. М***** нягтлангаар ажилладаг байсан.. Б************ гэх хүн надаас нийт 20.000.000 төгрөг зээлсэн байсан. Энэ төлбөрөө би увуулж, цувуулж авч байгаа л мөнгө.

...Тийм зүйл байхгүй. Би энэ хүнд 20.000.000 төгрөг зээлсэн байсан учир тэр мөнгөө увуулж авч байсан. Хилээр машин оруулж ирсэн нь үнэн. Гэхдээ тэр машиныг зарна гэх зэргээр хэлж байгаагүй. Би одоо болтол тэр машиныг өөрөө ашигладаг. Б************* өглөг байхгүй. Зээлсэн мөнгөө авах л авлагатай байж байгаад тухайн 9.500.000 төгрөгийг авсан. Гэхдээ 20.000.000 төгрөгийг увуулж цувуулж авсан. Одоо бидний өр шир бүрэн барагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 он 10 дугаар сарын **-*** өдрийн ******/**** дугаартай: “...Ш.Ж********** сэтгэцэд 2025 оны 02 дугаар сарын **-

*** өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Ялагдагчаар Л.Б************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны **-* сарын **-*** өдөр Ж****** гэх хүнээс хүнд өрөө төлөхийн тулд зээл авч байсан. тэр хүн нь машин зарах гээд байна гээд надаас мөнгөө нэхсэн. Энэ болгоныг учирлаж хэлээд 9.500.000 төгрөг зээлсэн. 2-3 хоногийн даарraap нь

1.500.000 төгрөг зээлсэн. Д******** 1.500.000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын

**-** өдөр авсан байхаа. Тухайн үедээ хүүтэй авч байсан. Гэхдээ тэр үед нь авч байсан мөнгөө дор нь шилжүүлж байсан. Хүү болох мөнгийг бага багаар өгнө гэхээр хохирогч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхнаасаа бид 2 зээлийн хүүгээ тохиролцож чадаагүй. Ингээд гомдол санал гаргаад байгаа байх.

...Нийтдээ миний бие энэ хүнээс 13.000.000 төгрөг авсан. Би зээлсэн мөнгөний буцаалт гээд Б****** зээлсэн мөнгөө төлөв гэх утгатай нийт 9 гүйлгээгээр

6.585.000 төгрөг шилжүүлж байсан. Одоо 5.700.000 төгрөгийн үлдэгдэлтэй боловч надаас 10.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа.

...9.500.000 төгрөгийг хүнд өртэй байсан өрөө өгөх гээд машин түр авах гэж байгаа гэж хэлж байсан. Сүүлийн 2 удаагийн гүйлгээний 1.500.000 төгрөгийг зээл дарахаар авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

 

Шүүгдэгч Л.Б*************** гаргаж өгсөн Хаан банкны ********** дугаартай, депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 52-55 дахь тал),

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

Иргэн В.Ц************ эзэмшлийн Хаан банкны ********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 60-68 дах тал),

Шүүгдэгч Л.Б*************** Х** банкны ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 70-82 дах тал),

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 82-83 дахь тал),

Яллагдагч Л.Б*************** хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 37-50 дах тал),

 

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал) болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.Б************* холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Шүүгдэгч Л.Б************ нь иргэн В.Ц************ зээлсэн мөнгө төлөх зорилгоор 2025 оны 02 дугаар сарын **-*** өдөр Б****** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** тоотод хохирогч Ш.Ж******* манай хүргэн ах 2 машин Х****** хил дээр оруулж ирсэн чинь гаалийн төлбөр төлөх хэрэгтэй байна, 10 хоногийн дотор мөнгийг нь би буцаагаад өгнө, хэдэн ч хувийн хүүтэй хамаагүй өгнө гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Ж********** 11.000.000 төгрөгийн эд хөрөнгийг өөрийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ********** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн хуралдаанд улсын яллагч: “...шүүгдэгч Л.Б************ нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 11.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс

 

хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэл гэж тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлж 6.600.000 төгрөгийг гаргуулах саналыг гаргаж байна...” гэж,

Ш********** өмгөөлөгч Т.С**********: “...талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар хохирогч болон шүүгдэгчийн зүгээс хэн аль нь маргахгүй байгаа. Зээлийн гэрээгээрхугацаа тогтоосон боловч тухайн хугацаанд төлж чадаагүй тул хугацаа сунгах асуудлыг тавьж хугацааг сунгасан. Өөрийн ээмэг бөгжөө ломбардад тавиад зээлийн төлж өгье гээд зээлийг төлөх боломжгүй болсон талаар нь мэдээд хамтдаа зээлийг хэрхэн барагдуулах арга хэмжээг аваад яваад байгаа. Гэтэл энэ үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хоёр хүний хооронд өмнө ч бас мөнгө төгрөг зээлдэг байсан хэлдэг. Зээлийн гэрээний хугацаа болон хүүгийн талаар маргаж байгаа. 2024 оны 4 дүгээр сарын **-*** өдөр мөнгө зээлэх талаар анх ярилцсан. Хохирогч мэдүүлэгтээ мөнгө зээлэх талаар тухайн өдөр манайд гэрт ирсэн гэж мэдүүлсэн байдаг боловч өнөөдрийн хуралдаанд өмнөх өдөр нь ирсэн, утсаар ярьсан гэж яриад байгаа. Гэтэл тухайн өдөр утсаар яриад уулзсан зүйл байдаггүй. Шүүгдэгч нь хохирогчийн хууран мэхэлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. В.Ц******** нь Л.Б*************** хүргэн ах мөн эсэх асуудал яригдана. Хүргэн ах нь биш гэдэг нь Л.Б*************** мэдүүлгээр нотлогдоно. М**** зээлэхдээ танил ах маань гааль дээр машин ирсэн гээд зээлсэн мөнгөө нэхээд байна мөнгө зээлээч гэж зээлсэн авсан үйл баримтыг хүргэн ах нь гааль дээр машин авчирсан, мөнгө зээлээч гэсэн мэтээр тайлбарлаж байгаа. В.Ц********* мөнгө төлөх байсан тул зээл авсан гэдгээ мэдүүлдэг ба дансны хуулгаар нотлогддог. Буцаагаад Ш.Ж******* буцаагаад төлөх зорилгогүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь энэ хүнийг цагдаагийн байгууллагад хандах хүртэлх хугацаанд мөнгө төлөөд явж байсан. Төлөхгүй байх субьектив санаа зорилго байгаагүй. Зээлийн гэрээний дагуу 2 дугаар сарын 24, **-** өдрүүдэд нийт 11.000.000 төгрөг орж ирсэн байдаг. Энэ мөнгөө төлнө гээд 3 сард өөрийн үеэл дүү болох том ахынхаа хүүхэд Ц************* зээл авхуулахаар судлуулсан боловч зээл нь гараагүй бөгөөд энэ талаар зээлдэгчээ мэдэгдэж байсан. 4 дүгээр сард зээлдэгч Ш.Ж****** нь тэгвэл өөрийнхөө ээмэг бөгжийг барьцаалж ломбардаас зээл аваад өгье үлдэгдэл төлбөрийг надад хувааж төлнө шүү гэх санал тавьж тохиролцсон байдаг. Тэгээд хувааж төлөх юм байна гэж бодож байтал зээлдэгч нь тавьсан саналаасаа татгалзсан тул шүүгдэгчийн зүгээс эгч С*************** байрыг барьцаанд тавиулж зээл гаргуулахаар ярьсан ба энэ талаар зээлдүүлэгчид мөн мэдэгдсэн. Энэ асуудлын талаар хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэгт авагдсан байдаг. Гэтэл 4 дүгээр сард зээл нь гараагүй учир энэ хүн 5 дугаар сараас эхлэн мөнгөө төлж эхэлсэн. Хамгийн сүүлд 7 дугаар сарын **-*** өдөр төлөлт хийж тухайн өдрөөс хойш 7 дугаар сарын **-** өдөр шүүгдэгчийн өндөр настай ээж нь хөлөө хугалж хэвтэрт орж, байнгын асаргаа шаардлагатай байсан тул зээлийн гэрээний төлбөрийг төлөх боломжгүй гэнэтийн нөхцөл байдал үүссэн ба ээж нь гэмтсэн талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Ар гэрт асуудал гарсан талаар шүүгдэгчийн зүгээс мөн л хохирогчид сануулж хэлж байсан. Үүнээс үзэхэд талуудаас үл шалтгаалах урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал өөрчлөгдөж гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөл байдал үүссэн. 07 дугаар сарын **-** өдөр ээж нь хөлөө хугалж эмнэлэгт асаргаанд орсон хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байхад нь гомдол гаргасан байдаг. Үүнийг шүүгдэгчийг анхнаасаа төлөх зорилгогүй гэж дүгнэж болохгүй. О**** суугаа хаягаа өөрчилсөн, холбогдох дугаараа барихаа больсон, хуурамч бичиг баримт ашигласан залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаагүй. Х******* уулзаж, мессежээр холбогдсоор ирсэн байдаг ба хамгийн сүүлд 07 дугаар сарын **-** өдөр уулзсан гэж хэлдэг. Түүнээс хойш

 

ээжийнх нь бие өвдөж асарч байсан тул уулзах боломжгүй болсон байдаг. Талуудын хооронд иргэний хуулийн дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийн гэрээг дүгнэсний эцэст эрсдэлд орсон маргааныг залилах гэмт хэрэг гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Дүүгийнхээ зээлийг гаргахаар нь төлнө гэж бодсон боловч шүүгдэгч тэр зээлийг урьдчилан таамаглаж гарах эсэхийг нь мэдэх боломжгүй. Мөн эгч нь мөнгө зээлнэ гээд төлөх боломжгүй болсныг мөн урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал байна. Үүнээс дүгнэхэд Иргэний эрхзүйн маргааныг залилах гэмт хэрэг үзэж байгаа дүгнэлт нь үндэслэлгүй. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг биелүүлээгүй асуудлыг иргэний хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Ш********* төлөхгүй байх гэнэт санаа зорилго анхнаасаа байгаагүй. Ц****** гомдол өгснөөс хойш мөнгө төлөөгүй нөхцөл байдал нь ээжийгээ асарч мөнгөний боломжгүй байсан. Мөрдөгч нь та хоёр наа асуудлаа тооцоогоо нийлүүлж мөнгөө өгч аваад асуудлаа дуусга гээд хохирогчтой харилцахад би тийм бага мөнгө авахгүй гэсэн асуудал яригддаг. Үүнийг мөнгө төлөх зорилгогүй байсан гэж тайлбарлах нь буруу юм. Хуулиар тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдоогүй бол гэм буруугүйгээр эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Санаатайгаар зээл төлөөгүй нөхцөл байдал байгаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Х***** хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч В.Ц******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б************ гэх хүн надаас нийт

20.000.000 төгрөг зээлсэн байсан. Би энэ хүнд 20.000.000 төгрөг зээлсэн байсан учир тэр мөнгөө цувуулж авч байсан. Хилээр машин оруулж ирсэн нь үнэн. Гэхдээ тэр машиныг зарна гэх зэргээр хэлж байгаагүй. Би одоо болтол тэр машиныг өөрөө ашигладаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

яллагдагч Л.Б*************** “...9.500.000 төгрөгийг хүнд өртэй байсан өрөө өгөх гээд машин түр авах гэж байгаа гэж хэлж байсан. Сүүлийн 2 удаагийн гүйлгээний 1.500.000 төгрөгийг зээл дарахаар авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

хохирогч Ш.Ж********** “...мөнгө зээлэх болсон шалтгаан нь болохоор надад хэлэхдээ ах 2 машин Х****** хил дээр оруулж ирсэн. Гаалийн төлбөр төлөөд өгөөч 10 хоногийн дотор мөнгийг би буцаагаад өгнө. Гаалийн төлбөр л төлөөд өгвөл 10 хоногийн хугацаатай хэдэн ч хувийн хүүтэй хамаагүй мөнгө олоод өг гэж миний гэрт тухайн өдрийн 21 цагт ирсэн. Ингээд гуйж шалаад байхаар нь би уг эмэгтэй нь хажууд хүн рүү яриад гүйлгээгээр 9.500.0000 төгрөгийг Б************* шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал) гэсэн мэдлэгүүд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээс хохирогч болон шүүгдэгч нар нь урьдын харилцаа хамааралтай хүмүүс байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилан мэхэлж авах нь уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй, тухайлбал, барьцааны хөрөнгөгүй, хөрөнгө нь байлаа ч гэсэн эрхийн зөрчилтэй, тухайн эд хөрөнгийг барьцаалах бүрэн эрхгүй этгээд барьцаалсан, түүнчлэн Иргэний хуульд заасан барьцааны гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн байдаг зэргээр иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс ялгагдана.

Мөн итгэл эвдэх арга нь гол төлөв хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж, эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх авах, худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрнэ.

Шүүгдэгч Л.Б*************** үйлдэл нь Иргэний эрх зүйн гэрээгээр халхавчилсан буюу өөрийн бусдаас авсан зээлийн өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэхийн тулд хохирогчийн итгэлийг олж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүний өмчлөх эрхийг өөртөө олж авчээ.

Эдгээр үйл баримтаар гэрээ байгуулсан, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргаж буй тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлсэн байна.

Х***** шүүгдэгч болон хохирогч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ байхгүй ба шүүгдэгчийн зүгээс амаар тохиролцон зээлийн гэрээ байгуулсан гэх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тооцохоор тохиролцсон зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахаар заасан байх тул тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Л.Б*************** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...урьдын харилцааны явцад бий болсон                 итгэлийг    урвуулан    ашиглаж,    ...эзэмшигч,    өмчлөгчийн    эд    хөрөнгийг

...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Ш********** энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Б************, хохирогч Ш.Ж******* 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ... хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг... шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд Б****** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Л.Б************* холбогдох хэргийг гэм буруугийн хуралдаанаар хянан хэлэлцэж түүнийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ш********** үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй түүний хувийн байдал, хохирол, хор уршиг зэргийг тус тус харгалзан үзэж 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно...” гэсэн саналыг,

Ш********** өмгөөлөгч Э.Б*********: “...хувийн байдлын хувьдам бүл 2, 80 настай ээжийгээ харж ханддаг, өнгөрөх жил хугарсан байгаа тул эрүүл мэндийн хувьд зайлшгүй асаргаа хийх шаардлагатай байна. Мөн хохирогчоос авсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хохирол төлбөргүй гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй байх. Мөн миний үйлчлүүлэгч нь тогтсон цалин хөлстэй, ажил хөдөлмөр эрхэлдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Л.Б************ нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2.*-* зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Л.Б************* 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б************ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн

510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ж******* 11.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.Б************ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлсөн дансны хуулга зэрэг холбогдох баримт хэрэгт авагдсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын **-*** өдрийн

*/*** дугаар тушаалын С******* учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож болох зохицуулсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Ж********** сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон /хх-ийн 22-23/ шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байх тул хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлалын 3 дугаар зүйлийн 3.*-* заасныг үндэслэн хохирогч Ш.Ж******* тухайн гэмт хэргийн гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан хохирол, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хорь дахин нэмэгдүүлэн тооцож /660.******=6.600.000/ нийт 6.600.000 (зургаансая зургаан зуун мянга) төгрөгөөр хохирлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д****** ****** овогт Л********** Б*************** хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б************* 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б************ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд
 

хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд тайлбарласугай.

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн

497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

 

  1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн

497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б*************** гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 6.600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Ж******* олгосугай.

  1. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Б************* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
  3. Т******* давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  4. Т******* давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ******.******