Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2024/00224

 

 

 

 

 

 

 

2024 05 03 156/ШШ2024/00224

  

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

156/2024/00173/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч:П Б ХХК,

Хариуцагч: М.Б

Нэхэмжлэлийн шаардлага: 2 307 740.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М.Б нь манай банк бус санхүүгийн байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 28-ны в 311000220067 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,299,000 /гурван сая хоёр зуун ерэн есөн мянга төгрөгийг сарын 2.8%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдүүлж зээлийг шилжүүлсэн. Зээл авснаас хойш зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа хугацаа хэт байгаа. Бид М.Б од зээлээ төлөхийг шаардаж ажлын байр болон гэрт нь очиж удаа дараа мэдэгдсэн боловч зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсээр байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 221 дүгээр зүйлийн 221.3-т заасны дагуу гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд зээл олгох гэрээгээр ба зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт "Гэрээний нэг үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй" гэж заасан байдаг. Иймд М.Б оос нийт 2 307 740.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие П Б ХХК-ийн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 2 307 740.18 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

НэхэмжлэгчП Б ХХК нь хариуцагч М.Б од холбогдуулан 2 307 740.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2 307 740.18 төгрөгийг төлөхийг хариуцагч М.Б нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган өгсөн байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Хариуцагч М.Б нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П Б ХХК-ийн нэхэмжилсэн 2 307 740.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 880 төгрөгөөс 25 940 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, улсын орлогоос 25 940 төгрөгийг, хариуцагч нараас 25 940 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчП Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Б  нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ