| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/2468/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/992 |
| Огноо | 2026-04-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/992
2026 04 13 2026/ШЦТ/992
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******, Х**-***, ************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Т.Төгөлдөр /томилолтоор/, шүүгдэгч Г.М****, түүний өмгөөлөгч Э.Э*********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
********** ********** газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б******* овогт Г********* М***** холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын **-*** өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Ш********** биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын **-** өдөр У********** хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Б****** дүүргийн ** дүгээр хороо, **-
** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б******* овогт Г********* М***** (**:**********).
Холбогдсон хэргийн талаар яллах дү гнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.М**** нь 2025 оны 9 дүгээр сарын **-*** **-** шилжих шөнө С****** а****** М***** сумын нутаг дэвсгэрээс нийт 4,280.7 (дөрвөн мянга хоёр зуун ная аравны долоон) грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу ***-ын 1971 оны "С******* нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг ******-* тетрагидроканнабинол (*****-* tetrahydrocannabinol)-н агууламжтай олсны ургамал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн,
Улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр иргэн Д.О************ эзэмшлийн Тоёота Приус Иксви 50 (Toyota Prius ****) маркийн тээврийн хэрэгсэл дотор 2 хэсэг уутанд хийж хадгалан ************** дүүргийн ** дугаар хороо Б***** турууны пост хүртэл буюу 2025 оны 9 дүгээр сарын **-** өдрийн шөнийн 02:00 цаг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэрэг холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.М****: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэн нэмж гаргахгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
******* газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (*-* хавтаст хэргийн 18-20 дах тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (*-* хавтаст хэргийн 21-24 дэх тал),
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (*-* хавтаст хэргийн 27-28, 49-51 дэх тал),
Гэрч Д.О******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Их сургуулийнх нь 2, 3 дугаар курсийн зуны амралтаар нь *** руу явуулсан. Эхний жил нь хөөрхөн яваад ирсэн, 2 дахь жил нь ***-**** хот руу явж ирсэн. Тэнд л энэ өвс гэх зүйлээ хэрэглэж үзсэн гэж надад сая хэлсэн. М****** гадуур дотуур тэнээд байдаггүй. Өнгөрсөн жилийн 10 сараас найз охин М***** нь манайд ирж хамт амьдарч байгаа. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож хэл ам таталж байгаагүй.
...сар болгоны **-*** өдөр манай ажил амардаг юм, тэгээд М****, М***** хоёр ажил нь амарсан учраас гарчхаад ирье гээд надаас зөвшөөрөл аваад машин унаж гарсан. Тэгээд шөнө 04 цагийн үед цагдаагаас залгаад тэр хоёр өвс ургамал түүгээд цагдаад баригдсан талаар мэдсэн. Би бол өвс ургамлынх нь талаар мэдэхгүй. А****** М**** надад Америкт байхдаа хэрэглэж үзсэн гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (*-* хавтаст хэргийн 64-65 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын **-** өдрийн
******/**** дугаартай “...ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. **-
***** 1.2075 гр *****-* гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, **-***** 2.2520 гр *****-* гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс ******-* тетрагидроканнабинолын (*****-* tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь ***-ын 1971 оны “С******* нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. **-*****
1.****** *****-* гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2016,8 г, цэвэр жин 1967,6 грамм, **-***** 2.2520 гр *****-* гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2456,2 грамм, цэвэр жин 2313,1 грамм байна...” гэсэн дүгнэлт (*-* хавтаст хэргийн 72-73 дахь тал),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 969 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн ***-*** дах тал),
***** ******* ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын **-** өдрийн ***-** дугаартай: “...зах зээлийн үнэлгээ 21.315.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (*-*
хавтаст хэргийн ***-*** дах тал),
Яллагдагчаар Г.М**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би найз М****** бид 2025 оны **-* сарын **-*** өдөр ажил амарсан учраас манай ээж О************ эзэмшлийн машинаар агаарт гарахаар орой 20-21 цагийн үед У********** хотоос ертөнцийн зүгээр зүүн тийш гарч С****** аймаг М***** сум руу эргээд хөдөө хээр зогсож байгаад би ганцаараа машинаасаа бууж замын хажууд ургасан байсан каннабис гэх өвстэй ижил хэлбэр дүрстэй өвс байхаар нь 2 ширхэг хүнсний шар торонд түүгээд тухайн үедээ бага зэргийг хэрэглэх үзсэн боловч юу ч болоогүй тэгээд тортой өвс, хуванцар сав зэргийг машиныхаа арын суудал дээр тавьсан. Тэгээд бид 2 буцаад У********** хот руу 00 цаг өнгөрч байхад орж ирэх пост нь дээр цагдаа зогсоож шалгасан. Тухайн үед М****** машиндаа сууж байсан, би өөрөө ганцаараа түүсэн. Би өмнө нь Америкт байхдаа өвс гэх зүйлийг хэрэглэж үзэж байсан тэгээд хүмүүсийн ярианаас С****** а****** М***** суманд ургадаг гэж сонссон учраас тэнд очсон, тэгээд төстэй ургамал байхаар нь түүсэн...” гэсэн мэдүүлэг (*-* хавтаст хэргийн ***-*** дахь тал),
Шүүгдэгч Г.М**** хувийн байдлыг тогтоосон баримтууд (*-* хавтаст хэргийн
***-*** дах тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (*-* хавтаст хэргийн 150 дах тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.М***** холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт Шүүгдэгч Г.М**** нь 2025 оны 9 дүгээр сарын **-*** **-** шилжих шөнө С******
а****** М***** сумын нутаг дэвсгэрээс нийт 4,280.7 (дөрвөн мянга хоёр зуун ная
аравны долоон) грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу ***-ын 1971 оны "С******* нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг ******-* тетрагидроканнабинол (*****-* tetrahydrocannabinol)-н агууламжтай олсны ургамал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн,
Улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр иргэн Д.О************ эзэмшлийн Тоёота Приус Иксви 50 (Toyota Prius ****) маркийн тээврийн хэрэгсэл дотор 2 хэсэг уутанд хийж 2025 оны 9 дүгээр сарын **-** өдрийн шөнийн 02:00 цаг хүртэлх хугацаанд хадгалсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /***-*** 18-20/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /***-*** 21-24/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлтүүд /***-*** 27-28, 49-51/,
Гэрч Д.О******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /***-***
64-65/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын **-** өдрийн
******/**** дугаартай “...ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. **-
***** 1.2075 гр *****-* гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, **-***** 2.2520 гр *****-* гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс ******-* тетрагидроканнабинолын (*****-* tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь ***-ын 1971 оны “С******* нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. **-*****
Яллагдагчаар Г.М**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ********/***-
*** ***-***/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг тусгайлан хуульчилж, олон улсын гэрээ, конвенцод заасан.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлэгт авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм.
Дээрх хууль зүйн ойлголт зэргээс үзэхэд ********** ********** газраас Б******* овогт Г********* М***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.М**** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын хуралдаанд: “...шүүгдэгч Г.М**** нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Ш********** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор хөнөөлт байдал, хувийн байдал зэргийг харгалзан Б.М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 21.315.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулах. Эд мөрийн баримтаар хураагдсан Ц********* Е****** газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэж,
Ш********** өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч өмнө ***-д байхдаа анх хэрэглэж үзсэн бөгөөд түүнтэй төстэй ургамал Зүүн хараад ургадаг гэдгийг мэдээд шалгах гэж очоод адилхан ургамал байхаар нь түүсэн гэдгээ анхнаасаа хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн байдаг. Түүсэн хэмжээний хувьд их хэмжээний боловч ямар хэмжээтэйгээр хэрхэн яаж хэрэглэдэг талаар мэдлэггүй нь улмаас сонирхоод түүсэн байдаг ба бусдад зарж борлуулсан зүйл байдаггүй. Х**** гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Б****** дүүргийн * дүгээр хороонд оршин суудаг ба ажил хөдөлмөрийн хувьд Б****** дүүргийн * дугаар хороонд байдаг тул хоёр хороогоор дамжин өнгөрөх байдлаар тогтоож өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.
Тиймээс шүүгдэгч Г.М******** эдлэх 01 (нэг) жил (06) зургаа сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Б****** дүүргийн нутаг дэвсгэрээс
гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.М***** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээн тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “…гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна..” гэж,
2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” гэж тус тус хуульчилсан.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Приус Иксви 50 (Toyota Prius ****) маркийн 33-75 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний нэр дээр бүртгэлгүй байсан боловч Давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаагаар шүүгдэгч Г.М******** нэр дээр шилжсэн байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ц********* ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ****** ****** хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хар, шар өнгийн гялгар ууттай тус бүрийн жин нь 1967,6 грамм, 2313,1 грамм нийт 4,280.7 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, гулгар уутанд хийсэн хуванцар савтай шингэн зүйл зэргийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ******.******