| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2021/0318/Э |
| Дугаар | 2022/ДШМ/07 |
| Огноо | 2022-03-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ДШМ/07
*******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 1/0/0318/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Д.Буянжаргал, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч *******
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж хийсэн шүүх хуралдааны 0 оны 1 дугаар сарын 8-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 19180030 дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.1.д зааснаар жилийн хугацаагаар хорих ял,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 05 дугаар сарын -ны өдрийн 959 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.
.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 011 оны дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14..т зааснаар 3 жилийн хорих ял, 145 дугаар зүйлийн 145..т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр жил сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.1.т зааснаар жил сарын хорих ялыг 3 жилийн хорих ялд багтаан, биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоож шийдвэрлэж байсан,
-мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1..т зааснаар жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 50 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
-мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны 03 дугаар сарын 1-ны өдрийн 9 дугаар шийтгэх тогтоолоор тус шүүхийн 018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1..т зааснаар жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1.т зааснаар сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1.т зааснаар сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн .9 дүгээр зүйлийн 1., .т зааснаар сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 4 хоногоор тогтоож шийдвэрлэж байсан,
-мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 1 жил сарын хугацаагаар хорих ял, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1.т зааснаар 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .9 дүгээр зүйлийн 1., .т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 0495 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 1 жил сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн сар 1 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил сар 1 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0 дугаар сарын -ны өдрийн 3 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн 1.,1 дугаар зүйлийн 1.1.т заасныг баримтлан 1 жил сар 1 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар гудамжны 3 тоот хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэснийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн 35 дугаар шүүгчийн захирамжаар 4 сар 01 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 4 сар 01 хоногийн ялыг хорих ялын нэг хоногоор тооцож, биечлэн эдлэх ялыг 4 сар 01 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн,
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 019 оны 01 дүгээр сарын 8-наас 019 оны 01 дүгээр сарын 9-нд шилжих шөнийн 3.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багийн “Дархан-” гэх газарт бэлчиж байсан иргэн *******гийн эзэмшлийн 3 тооны адуу буюу олон тооны малыг -0 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, .00.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дугаар зүйлийн .1., .., .4.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 0 оны 1 дугаар сарын 8-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дугаар зүйлийн .1., .., .4.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,
-Шүүгдэгч ******* овогт , овогт нарыг бусдын малыг хулгайлж, .00.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дугаар зүйлийн 1.т заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч ******* овогт өд 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн - тоот хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч овогт од 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн -3 тоот хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1., . дугаар зүйлийн .т зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцож, *******ын биечлэн эдлэх ялын хэмжээг жил сар 0 хоног /хоёр жил арван сар хорь хоног/ зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч ******* овогт , овогт нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
-Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 5 дугаар зүйлийн 5.1.т зааснаар шүүгдэгч *******оос 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/, шүүгдэгч *******өөс 1.50.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөг, нийт 5.00.000 төгрөгийг гаргуулж, хохирогч д олгож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч *******од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан жил сар 0 хоног /хоёр жил арван сар хорь хоног/ зорчих эрхийг хязгаарлах ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн 35 дугаар шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн сар 1 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч *******өөс 50.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, *******оос 50.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, нийт 1.500.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1.4, 1., 1.8, 1.9.д тус тус зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ын Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн 35 дугаар шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн сар 1 хоногийн хорих ялын хугацааг 0 оны 1 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн .т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Надад 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа хохирогч *******д унагалах гүү, 1 байдсыг нийт хохирлын .00.000 төгрөгт тооцож өгсөн. Үндсэндээ 5 тооны мал өгч байгаа гэсэн үг юм. Тухайн үед Инжинааш байцаагчийн хажууд “бүх хохиролдоо тооцоод гүү, 1 байдсыг авлаа. Одоо гомдол саналгүй” гэж байснаа сүүлд мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө “.0.000 төгрөгт бодож авсан” гэж худлаа ярьсан байсан. Би хохирогчтой уулзах гэж хөөцөлдсөн боловч Улаанбаатарт эмчлүүлэхээр явсан гээд уулзаж чадаагүй. Хохирогч шүүх хуралд эмчилгээ хийлгэж байгаа гээд оролцоогүйгээр хурал хийлгэх хүсэлт өгсөн байсан. Би уг нь *******оос машины моторын үнэ сая төгрөгөө л авсан. Бусад мөнгө хэрхэн яаж зарцуулсныг мэдэхгүй. Гэтэл *******ыг хорих ангид ял эдэлж байгаа гэдгээр бүх хохирлыг надаар төлүүлсэн байхад дахин 1.50.000 төгрөг төлүүлэх шийдвэр гарсан нь надад хүндрэлтэй байна. Шүүх бүх хохирлыг тэнцүү хэмжээгээр хувааж төлүүлэх шийдвэр гаргасан. Би .00.000 төгрөгт гүү, нэг байдас өгчхөөд дахин хохирол төлнө гэхэд надад хэцүү, бас хохиролтой байгаа учраас үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна.
******* гуай надаас авсан адуунуудыг 9 сая төгрөг болгож зарсан гэсэн. Худалдаж авсан хүмүүс нь энэ талаар ярьж байна. Хохирогчийг ингэж хохирол төлбөрийн талаар худал мэдүүлэг өгөхийг мэдсэн бол өөрөө адуунуудыг зарж борлуулаад мөнгөөр нь төлсөн бол надад хөнгөн тусмаар бодогдож байна.
Ийнхүү хохирол төлбөрийг төлөөд гэм буруугаа хүлээсэн байхад нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй хүнтэй ижил 3 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан нь хүнддэж байгаа тул миний ял шийтгэлийг хөнгөлж, сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Шүүгдэгч *******ийн хувьд хохиролд гүү, нэг байдас өгсөн байдаг. Хохирогчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрийг авсан гомдолгүй гэж мэдүүлсэн байдаг. Хохирол төлбөр нэмж гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Мөрдөн байцаалтын шатанд ******* мэдүүлэг өгөхдөө санаатайгаар худал мэдүүлсэн байдаг. Иймд миний үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:
Шүүгдэгч нар миний 3 тооны адууг хулгайлахдаа миний азаргыг өөр машинд ачаад явуулсан гэж ******* хэлж байсан. Энэ асуудлыг тодруулах шаардлагатай байна. *******ийн хувьд надад 3 адуу өгсөн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгчийн гаргасан давж заалдахтай холбогдуулан тусгайлсан саналгүй. Ял шийтгэлийг өөрчилж хөнгөрүүлэх нь шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 019 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс 019 оны 01 дүгээр сарын 9-нд шилжих шөнийн 3.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багийн “Дархан-” гэх газарт бэлчиж байсан иргэн *******гийн эзэмшлийн 3 тооны адуу буюу олон тооны малыг бусдын өмчлөлийн “Хьюндай портер” маркийн -0 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, .00.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дугаар зүйлийн .1., .., .4.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуульд бүлэглэн, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэхээр хуульчлаагүй гэж дүгнээд Прокуророос шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дугаар зүйлийн .1., .., .4.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, тэднийг бусдын мал хулгайлж, .00.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дугаар зүйлийн 1.т заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, *******, ******* нарт тус бүр 3 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух хаягаасаа гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 40 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцож, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг жил сар 0 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгч *******од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан жил сар 0 хоног зорчих эрхийг хязгаарлах ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн 35 дугаар шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн сар 1 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэх, 3 тооны адууны үнийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 5.00.000 төгрөгөөс 3.850.000 төгрөгийг шүүгдэгч *******оос, 1.50.000 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж хохирогч *******д олгох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн *******өөс 50.000 төгрөг, *******оос 50.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн оролцогчдыг эрхийг зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэлгүйгээр хоёуланд нь адил хэмжээний ял шийтгэсэн, шүүгдэгч ******* нь урьд шийтгүүлсэн 1 жил сар 1 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэснийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн 35 дугаар шүүгчийн захирамжаар 4 сар 01 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 4 сар 01 хоногийн ялыг хорих ялын нэг хоногоор тооцож, биечлэн эдлэх ялыг 4 сар 01 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн хувийн байдалтай буюу урьд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад биелүүлээгүйгээс хорих ялаар сольж шийдвэрлэгдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос огт нөхөн төлөөгүй байхад шүүхээс дахин зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлөх дээрх нөхцөл байдлыг анхаараагүйгээс оногдуулсан ял тохироогүй гэж үзнэ.
Түүнчлэн шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос шүүгдэгч нарын хэн нь ямар хэмжээгээр төлснийг тооцож, ялыг ялгамжтай оногдуулах байсан.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******д 3 тооны адууг хохиролд тооцон бүрэн төлж дуусгасан, үүнийг хохирогч ******* хохирол бүрэн төлөгдсөнд тооцож авсан гэдгээ анхан шатны шүүхэд мэдүүлсэн гэж давж заалдах шатны шүүхэд тайлбарласан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.т зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж оногдуулахаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй, эрхгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч *******ийн гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39. дугаар зүйлийн 1.., 39. дугаар зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 1 дугаар сарын 8-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ