2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1188

 

 

  2026 04           30                                      2026/ШЦТ/1188

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******, Х**-***, ************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Э.Сайнбаяр,

өсвөр насны шүүгдэгч Н.Н*********, түүний өмгөөлөгч М.Х******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

************** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б******* ****** овогт Н*********** Н********** холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Ш********** биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2008 оны 12 дугаар сарын **-** өдөр У********** хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, С****** аймгийн политехникийн коллежид авто машины завсар, үйлчилгээ мэргэжлээр суралцдаг, ам бүл 5, эх, дүү нарын хамт ************** дүүргийн ** дугаар хороо, Зүүн баян цагаан * дугаар гудамж *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б******* овогт Н*********** Н********* /**:**********/,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Н.Н********* нь 2025 оны 08 дугаар сарын **-** шөнийн 03 цагийн үед ************** дүүргийн ** дугаар хороо,Т******* байх М**** сүлжээ дэлгүүрийн гадна зогсоолд байрлуулсан 19-74 *** улсын дугаартай Хонда фит загварын 4.000.000 төгрөгийн үнэ бүхий авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөг, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өсвөр насны шүүгдэгчийн мэдүүлэг:

Өсвөр насны шүүгдэгч Н.Н*********: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

Хохирогч Б.Э********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын **-** өдөр 18 цагийн үед манай дунд хүү Дөлөө хар хорин захын ертөнцийн зүгээр ард байрлах дэнж гэх газарт "модон хаалга суулгаж байна намайг хүрж ирээд туслаад өг гэхээр нь" ************** дүүргийн ** дугаар хороо Т******* М**** сүлжээ дэлгүүрийн гадаа зогсоол дээр 1974 *** хонда фит машинаа тавьсан. Тэгээд цаашаа автобусанд суугаад тухайн хар хорин захын ертөнцийн зүгээр ард байрлах дэнж гэх газарт очоод хүүтэйгээ хамт хаалга засаж өгөөд тухайн газраасаа 22 цаг өнгөрөөгөөд дунд хүү Дөлөө-ын эзэмшлийн Prius 55 маркийн машинтай бид 2 гэртээ очих зорилгоор гарсан. Тэгээд 23 цаг өнгөрөөгөөд харих замдаа хонда фит машинаа хартал байж байсан. Би авах гэж байснаа ширүүн аадар бороо орж байхаар нь өглөө хонда фит машинаа ирж авахаар болоод гэртээ очсон. 2025 оны 08 дугаар сарын **-** өдөр 09 цагийн үед машинаа авах гэж иртэл миний машин байхгүй болсон байсан. Тэгээд ойр орчмоор хайж байгаад олдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн машинд маань хужаа дрилл, дриллны цэнэглэгч, запаас дугуй гэх мэт зүйл байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дах тал),

******* газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн, авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Өсвөр насны шүүгдэгч Н.Н************ нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

******* ******** ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “…4.000.000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 36-38 дах тал),

************** дүүргийн ********** нэгдүгээр хэлтэст хохирогч Б.Э************* “...сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн гар бичмэл (хавтаст хэргийн 53 дахь тал),

Өсвөр насны ялагдагч Н.Н********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын **-** шөнийн 03 цагийн орчимд ************** дүүргийн ** дугаар хороо миний супер маркетын ойрхон Си Юу дэлгүүрээр үйлчлүүлээд гарч ирэхэд ** **-*** урд талд 19-74 *** улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь унаад явсан нь үнэн болно. М***** ямар нэгэн гэмтэл учруулаагүйтул хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

 

************** дүүргийн ********** нэгдүгээр хэлтэст хохирогч Б.Э************* гаргасан: “...тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэсэн гараар бичсэн хүсэлт (хавтаст хэргийн 73 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 109 тал),

Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 43, 67, 80-81 дэх тал) зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Н********** холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

  1. Өсвөр насны шүүгдэгч Н.Н********* нь 2025 оны 08 дугаар сарын **-** шөнийн 03 цагийн үед ************** дүүргийн ** дугаар хороо,Т******* байх М**** сүлжээ дэлгүүрийн гадна зогсоолд байрлуулсан 19-74 *** улсын дугаартай Хонда фит загварын 4.000.000 төгрөгийн үнэ бүхий автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дах тал),

******* газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн, авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.*-* зааснаар Халдлагын зүйл нь бусдын авто тээврийн хэрэгсэл бөгөөд авто тээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг ойлгоно.

Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн обьектив шинж нь бусдын өмчлөх эрх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн А**** зургаадугаар зүйлийн *-* “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”,

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.*-* "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан өмчлөх эрх юм.

Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь бусдын авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр буюу авто тээврийн хэрэгслийг авч явснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Авто тээврийн хэрэгслийг авч явах гэж авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асаах болон өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэх, чирэх байдлаар авч явсныг ойлгоно.

Өсвөр насны шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

************** дүүргийн ********** газраас өсвөр насны шүүгдэгч Н.Н************ дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.Н********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Улсын яллагч гэм буруугийн хуралдаанд: “...өсвөр насны шүүгдэгч Н.Н********* нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөг, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.*-* заасан өсвөр насны яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг заасан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн оршин суугаар газар болох ************** дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоолгох саналыг шүүхэд оруулж байна...” гэж,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Х*******: “...миний үйлчлүүлэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг дээр маргаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл учраагүй, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй гэдгээ илэрхийлж бичгээр гаргасан. Тиймээс насанд хүрээгүй нөхцөл байдал, Б******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй нөхцөл байдал байгаа болон Хүүхдийн эрхийн конвецид заасны дагуу хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зэргийг харгалзаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг

 

хангасан байгаа тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ..” гэсэн санал, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан

  1. Өсвөр насны шүүгдэгч Н.Н********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирогч нь хохирол, хор уршиг учраагүй тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.*-* тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал, прокурор, өмгөөлөгч нарын санал дүгнэлт зэргийг харгалзан, шүүх өсвөр насны шүүгдэгч Э.Ш******* бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэсэн, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “О******* улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана” гэсэн, 2 дахь хэсгийн b-***-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүүхдийн хувийн байдлыг бүрэн хүндэтгэх” гэсэн, 4 дэх хэсэгт “Хүүхдийн аж байдал, үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс асрамжлах, хянан харгалзах, зөвлөгөө өгөх, туршилтын хугацаа тогтоох, асран хүмүүжүүлэх газар, боловсрол, мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, чиглүүлэх тухай захирамж гаргах, түр асрамжид шилжүүлэх зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ авах нь чухал” гэсэн заалтууд, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэсэн Хүүхдийн эрхийн үндсэн зарчимд,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангана” гэж зохицуулсан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг учраагүй, хохирогч, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байдал, өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэргийг харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгч Н.Н********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан  шүүх  дараах  байдлаар  хорих  ялыг  хөнгөрүүлж,  ялаас  чөлөөлж,

 

албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж зохицуулсан тул улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан саналыг тус тус харгалзан, түүний эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэж зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн

505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Энэ хэргийн хохирогч Б.Э********** нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан талаарх хөрөнгийн үнэлгээний тайлан гараагүй, хохирогч нь тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл учраагүй, гомдол санал нэхэмжлэхгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2,

18.10 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Өсвөр насны шүүгдэгч Б******* ****** овогт Н*********** Н************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Н********** 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Н********** шүүхээс оногдуулсан 01 / нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
 
  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Н.Н********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Т******* давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  4. Т******* давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ