| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/02095/И |
| Дугаар | 102/ШШ2024/01905 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/01905
| 2024 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2024/01905 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,569,792.80 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 4,261,632.13 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 4,261,632.13 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 4,261,632.13 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 4,261,632.13 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 4,261,632.13 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 4,261,632.13 төгрөгөөр нэхэмжлэгч “Абанк” ХХК-д төлж барагдуулна, тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Шинэ хотхон, Москва гудамжны 0 дугаар байр, 0 тоотод байрлах, 23.10 м2 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 355,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 177,999.5 төгрөг, хариуцагчаас 177,999.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ