2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1285

 

  2026 05           11                                      2026/ШЦТ/1285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******, Х**-***, ************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Э.Ууганзаяа,

өсвөр насны шүүгдэгч Н.Б****-*****, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Н********, тэдгээрийн өмгөөлөгч Л.А******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

************** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Г******** ****** овогт Н************ Б****-У***** холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Ш********** биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2009 оны 09 дүгээр сарын **-** өдөр У********** хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, Н**** туршийн боловсрол төвд *-* ангид суралцаж төгссөн, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ************** дүүргийн ** дугаар хороо 20 айлын * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Г******** ****** овогт Н************ Б****-У**** /**:**********/.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Н.Б****-***** нь А.Т*******, О.Э**-****** нартай бүлэглэн 2025 оны 10 дугаар сарын **-*** **-** шилжих шөнө ************** дүүргийн

** дугаар хороо, Орбитын ** дүгээр гудамжны *** тоот хашаан дотор байсан хохирогч Б.Б************ эзэмшлийн 41-87 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж хохирогч Б.Б*********** 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн А.Т********** бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын **-*** **-** шилжих шөнө ************** дүүргийн * дүгээр хороо, их нарангийн **-*** тоот хашаанаас С.О*********** эзэмшлийн 13-39 *** улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж хохирогч С.О********* 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

Өсвөр насны шүүгдэгч Н.Б****-*****: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

******* газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дах тал),

Хохирогч Б.Б********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2025 оны 10 дугаар сарын **-** өдөр манай хүү болох Б.Э**-Э***** хоолой нь өвдөж халуураад байхаар нь ************** дүүргийн эмнэлэг орж үзүүлээд шөнийн 00 цагийн үед гэртээ ирж машинаа хашаандаа байрлуулсан. Би шөнийн 02 цаг хүртэл зурагт үзэж байгаад унтсан. Өглөө сэрээд гарсан чинь хаалга чулуугаар дарсан байсан. Мөн машин байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

Хохирогч Б.Б********** мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Тухайн 41-87 *** улсын дугаартай сувдан цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг би 2024 оны 02 дугаар сард төрсөн эгч Ц********* нь намайг М******* гэх хүнтэй холбуулсан тухайн хүн М******* гэх хүн нь урд талаараа мөргөлдөж эвдэрчихсэн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 7,000,000 зарна гэхээр нь би тухайн үед М******* нь манай эгч Ц************ хамт С******* улс руу гарах виз мэдүүлж байсан учир эгчийнхээ данс руу машины мөнгийг хийчих гэж хэлэхээр нь би эгчийн хаан банкны ********** дугаарын данс руу 2024 оны 02 дугаар сарын **-** өдөр 7,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны ********** дугаарын данснаас шилжүүлж өгөөд тухайн машиныг авч байсан, тэрнээс хойш нэр шилжүүлж авах гэхээр надад мөнгө нэмж өг гэж хэлж маргалдаад нэр шилжүүлж өгөхгүй байгаа, би тухайн машиныг 2024 оны 02 дугаар сарын 22- ны өдрөөс хойш засварлаж аваад унаж хэрэглэж байгаад 2025 оны 10 дугаар сарын **-*** шөнө хашаан дотроосоо алдсан. Би өөрийн **-***** улсын дугаартай, сувдан цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг хүлээж авлаа, тээврийн хэрэгсэл дотроос алдагдсан ямар нэгэн эд зүйл байхгүй. Хойд талын гупер нь зурагдаж гэмтсэн (гуперээ янзлуулж авмаар байна), өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна.

... би эд зүйлийн үнэлгээ хийлгэнэ, би зурагдсан гуперээ янзлуулж авмаар байна. Би гомдолтой байна, миний тээврийн хэрэгслийг хулгайлж авч явсан 3 хүүхдэд хариуцлагын хүлээлгүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /*-* хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

Гэрч М******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...миний нэр дээр 41-87 *** улсын дугаартай, сувдан цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Би тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 02 дугаар сард гэж санаж байна, манай найз Ц*********** дүү Б********** гэх залуу нь надаас тухайн хэрэгслийг эвдрэл гэмтэлтэй байх үед 7,500,000 төгрөгөөр тохиролцож худалдаж авахаар болсон эхлээд 3,500,000 төгрөг надад өгсөн тэрнээс хойш нэр шилжүүлж өгөх гэхээр үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа учир машиныхаа нэрийг шилжүүлж өгөхгүй байгаа. Одоо тухайн тээврийн хэрэгслийг Б********** гэх залуу унаж байгаа гэж бодож байна. Би тухайн тээврийн хэрэгслийг унахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг

/*-* хавтаст хэргийн 18 дах тал/,

*** ******* ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын **-*** өдрийн 94 дугаартай: “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 180.000 төгрөг…” гэсэн хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Иргэний хариуцагч Ч.Н******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...энэ оны 04 сард хэдэн хүүхэдтэй нийлээд гадуур 10 хоносон тэр үед л хүний машин унаж явсан асуудалд орсон байна лээ, ингэж гадуурр дэмий тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм. Миний хүү ийм асуудалд орсон байна гэдгийг дараа нь мэдсэн. Миний хүү буруу зүйл хийсэн нь үнэн тул хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /*-* хавтаст хэргийн 80 дах тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /*-* хавтаст хэргийн 105 дахь тал/,

Хохирогч С.О******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын **-** өдөр өөрийн эзэмшлийн 13-39 *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн ****** ***** 20 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр нь машины дотроос алга болсон байсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл маань хашаан дотроо байсан. Тухайн өдрийн үдээс хойш манай хашааны гадна үл таних 3 насанд хүрээгүй хүүхдүүд ирээд "Т********* чинь оллоо, шагнал өгөх үү?" гэж байсан. Би тухайн хүүхдүүдэд хандаад Шагнал өгнө, түлхүүрийг маань аваад ирээч" гэж хэлэхэд тухайн 3 насанд хүрээгүй хүүхдүүд зөвшөөрөөд явсан. Гэтэл тухайн 3 насанд хүрээгүй хүүхдүүд 2025 оны 11 дүгээр сарын **-*** өдөр манай хашааны гадна ирээд "таны түлхүүрийг хайж байна, таны машины түлхүүрийг авсан хүүхэд олдоггүй" гэж хэлээд яваад өгсөн. Надад тухайн машины илүү түлхүүр байдаг тул тухайн машиныг унаж яваад 2025 оны 11 дүгээр сарын **-*** өдрийн 22 цагийн үед өөрийн хашаандаа оруулаад хашааны хаалгаа хаагаад гэртээ орж амарсан. М****** нь буюу 2025 оны 11 дүгээр сарын **-** өдөр 08 цаг 10 минутын үед гарч ирэхэд хашааны хаалга онгорхой, тухайн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. М**** маань алдагдсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдрийн 08 цаг 33 минутад над руу цагдаагийн алба хаагч залгаад "М****** тань олчихлоо, М***** - Овоо ** дугаар гудамжны * тоотод хүрээд ир” гэж хэлсэн. ****** хаяг дээр очтол миний тээврийн хэрэгсэл асаалттай, урд хэсгээрээ юм шүргэсэн байдалтай байсан. Гэтэл тухайн хашааны гадна талд үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн зогсож байсан ба "танай хүүхдийг *****-** той хүүхдүүд машиндаа чихээд суулгачихлаа" гэхээр нь хүүхдийнхээ хойноос гартал " 2 ширхэг *****-** унасан хүүхдүүд явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дотор манай хүүхэд явж байсан болохоор нь зогсоогоод жолоо барьж байсан хүүхдийг нь буулгаад загинатал нөгөө машиндаа суугаад зугтаагаад явчихсан ба би тухайн тээврийн хэрэгслийг өөрийн хашаандаа аваад ирсэн” гэж үл таних эрэгтэй хүн хэлсэн.

... Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өмч ба эзэмшигчийн нэр нь миний нэр байдаг. Тухайн тээврийн хэрэгсэл нь 13-39 *** улсын дугаартай мөнгөлөг

 

саарал өнгийн ******-***** 20 маркийн тээврийн хэрэгсэл. 2006 онд үйлдвэрлэгдэж 2017 онд Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн. Тухайн орж ирсэн үеэс би худалдан авч одоог хүртэл ашиглаж байна. Тухайн тээврийн хэрэгсэлд алдагдсанаас хойш баруун урд талаар ямар нэгэн юм шүргэсэн байдалтай, будаг нь халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг /*-* хавтаст хэргийн ***-*** дах тал/,

Н***** хүрээгүй гэрч Б.М***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын **-*** өдөр 16 цагийн үед миний зүс таних Т*******, Э**-

******, Б****-***** гурав намайг дагуулж явсан. Тэгээд бид дөрөв гадуур явж байгаад тухайн өдрийн 22 цагийн үед ************** дүүргийн * дүгээр хороо их наран **-*** тоотоос миний зүс таних Т*******, Э**-Орчлон_ Б****-***** бид дөрөв тухайн саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Т*******, Б****-***** хоёр онгойлго, Э**-****** бид хоёр гэр рүүгээ явж байсан. Гэтэл Т*******, Б****-***** хоёр ардаас ирээд бид хоёрыг машинд суулгасан. Тэгээд тухайн приус 20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд би суугаад бид дөрөв манай ************** дүүргийн ** дугаар хороо М***** овоо **-* тоот гэр рүү явсан. Тэгээд гэрийн гадаа тухайн тээврийн хэрэгсэлтэй байж байхад манай төрсөн ах Т********* гарч ирээд тухайн хүүхдүүдийг барих гэтэл барьж чадаагүй. Харин приус 20 загварын тээврийн хэрэгсэл нь манай гэрийн гадаа үлдэж манай хашаанд 1 хонож 2025 оны 11 дүгээр сарын **-** өдөр тухайн тээврийн хэрэгслийг эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /*-* хавтаст хэргийн ***-*** дах тал/,

Н***** хүрээгүй гэрч О.Э**-****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын **-*** шөнийн 22 цагийн үед Т*******, М*****, Б****-***** бид дөрөв гадуур тэнэж явж байгаад ************** дүүргийн * дүгээр хороо их наран

**-** тоотын гадна явж байгаад Б****-***** нь саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг хулгай хийе гэж хэлсэн. Тэгэхээр нь бид дөрөв санал нэгдэж нийлээд Б****-*****, Т******* хоёр эхэлж хашаа руу нь орж 13-39 *** улсын дугаартай, саарал өнгийн приус 20 маркийнмашин байхаар нь Б****-*****, Т******* хоёр тухайн машиныг хулгай хийх зорилгоор хашааных нь хаалга цоожгүй байхаар нь ороод машин руу очиж үзтэл түлхүүр нь Б****-****** байсан. Тэгээд Т******* жолоочийн хэсэгт сууж харин Б****-***** зорчигч талд суугаад тухайн машиныг унаж гарч явъя гэж санал нэгдээд машиныг Т******* болон Б****-***** хоёр машиныг унаж авч явахад М***** бид хоёр айгаад хашаа руу нь орохгүй, хашаанаас холгүй харина гээд явж байсан. Т***** Б****-*****, Т******* хоёр М***** бид хоёрыг тухайн саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж аваад бид дөрөв шууд М******* гэр болох ************** дүүргийн ** дугаар хороо М***** овоо **-* тоот гэр рүү явсан. Тэгээд М******* гэрийн гадаа ирээд Т******* тухайн тээврийн хэрэгслийг ухраах гэж байгаад урд гупер хэсгээр нь юм шүргүүлчихсэн. Тэгээд бид дөрөв чанга юм ярьж байтал М******* ах Т********* гэрч ирэхэд бид гурав зугтаад М***** ахтайгаа үлдсэн. Тэгээд М******* хашааны үүдэнд 13-39 *** улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг үлдээсэн...” гэсэн мэдүүлэг /*-* хавтаст хэргийн ***-*** дах тал/,

*** ******* ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн 53 дугаартай: “үнэлгээгээр тогтоогдсон дүн 280.000 төгрөг...” гэсэнхөрөнгийн үнэлгээний тайлан

/*-* хавтаст хэргийн 156 дах тал/,

Өсвөр насны яллагдагчаар Н.Б****-***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 11 дүгээр сарын **-** шөнийн 22 цагийн үед Э**-******, М*****, Т******* бид дөрөв гадуур тэнэж явж байгаад ************** дүүргийн * дүгээр хороо Их наран **-** тоотын гадна явж байгаад би саарал өнгийн Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг хулгай хийе гэж хэлсэн тэгэхээр нь бид 4 санал нэгдэж нийлээд Т******* бид хоёр эхэлж хашаа рүү нь орж **-***** Улсын дугаартай, саарал

 

өнгийн *****-** маркийн машин байхаар нь Т******* бид хоёр тухайн машиныг авч явах зорилгоор хашааных нь хаалга нь цоожгүй байхаар нь ороод машин руу нь очиж үзтэл түлхүүр нь надад байсан тэгээд Т******* жолоочийн хэсэгт сууж харин би зорчигч талд суугаад тухайн машиныг унаж гарч явъя гэж санал нэгдээд машиныг би болон Т******* бид хоёр машиныг унаж авч явахад М*****, Э**-****** хоёр айгаад хашаа руу нь орохгүй хашаанаас холгүй харина гээд явж байсан. Тэгээд Т******* бид хоёр М*****, Э**-****** хоёрыг тухайн саарал өнгийн *****-** маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж аваад бид 4 шууд М******* гэр болох

************** дүүргийн ** дугаар хороо М*****-**** **-* тоот гэр лүү явсан, тэгээд М******* ах Т********* гарч ирэхэд бид 3 зугтаад М***** ахтайгаа үлдсэн. Тэгээд М******* хашааны үүдэнд 19-39 *** Улсын дугаартай саарал өнгийн *****-** маркийн тээврийн хэрэгслийг үлдээсэн...” гэсэн мэдүүлэг /*-* хавтаст хэргийн ***-*** дах тал/,

Өсвөр насны шүүгдэгч Н.Б****-****** нас тоолсон тэмдэглэл /*-* хавтаст хэргийн ***-*** дах тал/,

Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /*-* хавтаст хэргийн ***-*** дах тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /*-* хавтаст хэргийн 223 дахь тал/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Б****-****** холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

  1. Өсвөр насны шүүгдэгч Н.Б****-***** нь А.Т*******, О.Э**-****** нартай бүлэглэн 2025 оны 10 дугаар сарын **-*** **-** шилжих шөнө ************** дүүргийн

** дугаар хороо, Орбитын ** дүгээр гудамжны *** тоот хашаан дотор байсан хохирогч Б.Б************ эзэмшлийн 41-87 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн А.Т********** бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын **-*** **-** шилжих шөнө ************** дүүргийн * дүгээр хороо, их нарангийн **-*** тоот хашаанаас С.О*********** эзэмшлийн 13-39 *** улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өсвөр анасны шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн /хх-ийн 4-8/,

 

-*** ******* ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын **-*** өдрийн 94 дугаартай: “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 180.000 төгрөг…” гэсэн хохирлын үнэлгээний тайлан (/***-*** 22-23/,

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл //***-

*** 105/,

- хас ******* ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн 53 дугаартай: “үнэлгээгээр тогтоогдсон дүн 280.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан

/***-*** 156/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.*-* зааснаар Халдлагын зүйл нь бусдын авто тээврийн хэрэгсэл бөгөөд авто тээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг ойлгоно.

Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн обьектив шинж нь бусдын өмчлөх эрх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн А**** зургаадугаар зүйлийн *-* “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.*-* "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан өмчлөх эрх юм.

Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь бусдын авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр буюу авто тээврийн хэрэгслийг авч явснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Авто тээврийн хэрэгслийг авч явах гэж авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асаах болон өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэх, чирэх байдлаар авч явсныг ойлгоно.

Өсвөр насны шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

************** дүүргийн ********** газраас өсвөр насны шүүгдэгч Н.Б****-****** дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.Б****-***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болоод гэм

 

буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Улсын яллагч гэм буруугийн хуралдаанд: “...өсвөр насны шүүгдэгч Н.Б****-

***** нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н************ гаргуулах. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хувийн байдал, гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, насанд хүрээгүй эрхзүйн бүрэн бус чадамжтай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэсэн,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.А********: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйл нь 3 төрлийн ялын сонгох санкцитай байгаа. Өмгөөлөгчийн хувьд нийтэд тустай ажил хийх ялыг боломжтой гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлд өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар зохицуулсан тул улсын яллагчийн гаргасан саналыг 2 дахин багасгаж, 120 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тогтоож, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болно гэсэн тул тус нийтэд тустай ажил хийх ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан.

  1. Өсвөр насны шүүгдэгч Н.Б****-****** үйлдэлд тохиолдлын шинэтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*-* заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал, прокурор, өмгөөлөгч нарын санал дүгнэлт зэргийг харгалзан, шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Б****-******* бүлэглэн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэсэн, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “О******* улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана” гэсэн, 2 дахь хэсгийн b-***-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүүхдийн хувийн байдлыг бүрэн хүндэтгэх” гэсэн, 4 дэх

 

хэсэгт “Хүүхдийн аж байдал, үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс асрамжлах, хянан харгалзах, зөвлөгөө өгөх, туршилтын хугацаа тогтоох, асран хүмүүжүүлэх газар, боловсрол, мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, чиглүүлэх тухай захирамж гаргах, түр асрамжид шилжүүлэх зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ авах нь чухал” гэсэн заалтууд, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэсэн Хүүхдийн эрхийн үндсэн зарчимд тус тус нийцүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангана” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэргийг харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгч Н.Б****-****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Н.Б****-****** оногдуулсан 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 /нэг/ сар гэж тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Н.Б****-****** эдлэх 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэр болох

************** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Б****-****** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлт хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон.
 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн

505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Энэ хэргийн хохирогч Б.Б**********, С.О******** нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б****-***** нь А.Т*******, О.Э**-****** нартай бүлэглэн тус гэмт хэргийг үйлдэж хэргийн бусад оролцогч болох А.Т******* болон О.Э**-****** нар нь гэмт хэрэгт үйлдэхэд хамтран оролцсон болох нь нотлогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*-* зааснаар ял оногдуулах насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйл. “7-14 хүртэлх насны, насанд хүрээгүй болон эрх зүйн чадамжгүй иргэн гэм хор учруулсны хариуцлага”

503.1. 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана...”гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б************ тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн улмаас 180.000 төгрөгийн хохирол, хохирогч С.О*********** тээврийн хэрэгсэлд 280.000 төгрөгийн хохирол тус тус учирсан талаарх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23, ***-***/ хэрэгт авагдсан байх тул

- өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н************ 183.350 төгрөгийг,

-эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон А.Т********** хууль ёсны төлөөлөгч болох иргэний хариуцагч Д.М********** 183.350 төгрөгийг,

-О.Э**-********** хууль ёсны төлөөлөгч болох иргэний хариуцагч Д.Я*******

93.300 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.Б*********** 180.000 төгрөгийг, хохирогч С.О********* 280.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэргийн хохирогч Б.Б**********, С.О******** нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд /********, ********/ ойлголоо гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2,

18.10 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Өсвөр насны шүүгдэгч Г******** ****** овогт Н************ Б****-У****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Б****-****** 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлэх ялыг хоёр дахин багасгаж 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Б****-****** оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газрын нутаг дэвсгэр болох ************** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн

510.1 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н************ 183.350 төгрөгийг,

-эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон А.Т********** хууль ёсны төлөөлөгч болох иргэний хариуцагч Д.М********** 183.350 төгрөгийг,

- эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон О.Э**-********** хууль ёсны төлөөлөгч болох иргэний хариуцагч Д.Я******* 93.300 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.Б*********** 180.000 төгрөгийг, хохирогч С.О********* 280.000 төгрөгийг тус тус олгосугай.

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Н.Б****-****** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Т******* давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 
  1. Т******* давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ