| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/0048/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/49 |
| Огноо | 2026-06-18 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | Д.Д |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2026/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Д.Дэлгэрмаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2640000370051 дугаартай хэргийг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... аймгийн ..... суманд ..... оны .. дугаар сарын .....-ны өдөр төрсөн, эрэгтэй, ..... настай, ...... боловсролтой, ...... мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл ...., ............ хамт .........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 сар 28 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, .............регистрийн дугаартай, .........
Шүүгдэгч ******* нь 2026 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 15 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч ******* 99993847 дугаарын гар утас руу холбогдож “чамд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг олсон. Олон нийтийн сүлжээнд тавина. Цахим мэдээллийн сайтууд өндөр үнээр авна гэж байна. Мөнгө өгвөл яллах дүгнэлтийг хувилж тараахгүй” гэж 50,000,000 төгрөг өгөхийг шаардаж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2026 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 15 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч ******* 99993847 дугаарын гар утас руу холбогдож “чамд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг олсон. Олон нийтийн сүлжээнд тавина. Цахим мэдээллийн сайтууд өндөр үнээр авна гэж байна. Мөнгө өгвөл яллах дүгнэлтийг хувилж тараахгүй” гэж 50,000,000 төгрөг өгөхийг шаардаж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан
-хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол (хх-ийн 1 дүгээр хуудас)
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол (хх-ийн 2 дугаар хуудас)
-хохирогч ******* цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хх-ийн 3-4 дүгээр хуудас)
-хохирогч ******* мэдүүлэг, (хх-ийн 10-11 дүгээр хуудас),
-гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-15 дугаар хуудас),
-гэрч ******* мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас)
-Эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 65-79 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь “…хохирогч ******* ...... дугаарын гар утас руу холбогдож “чамд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг олсон. Олон нийтийн сүлжээнд тавина. Цахим мэдээллийн сайтууд өндөр үнээр авна гэж байна. Мөнгө өгвөл яллах дүгнэлтийг хувилж тараахгүй, 50,000,000 төгрөг өгөхийг шаардаж, цахим мэдээллийн сайтууд өндөр үнээр авна” гэсэн гэж гар утсаар мессеж бичиж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч *******гын уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь “...миний бие нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй” гэх хүсэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. (хх-ийн 104 дүгээр хуудас),
Иймд энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар *******д оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурван) сарын дотор 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ