Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/02366

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 07 өдөр

       Дугаар 102/ШШ2024/02366

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч О.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,331,046 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Ин ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 36,246.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,123 төгрөг, хариуцагчаас 18,123 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

               ШҮҮГЧ                                                                            Н.ХАНГАЛ