| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00392/И |
| Дугаар | 103/ШШ2024/00330 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2024/00330
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2024/00330 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн *** дүгээр хороо, ******* *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,733,101 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* салбар нь хариуцагч Ц.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,733,101 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Ц.******* нь ******* ******* салбараас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар ******* тоот барьцааны гэрээ байгуулан ******* дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж ***, *** тоот хаягт байршилтай, 230,7 м2 талбайтай хувийн сууц, гарааш /131 м2 талбайтай хувийн сууц, 99.79 м2 талбайтай/, ******* дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж *** тоот хаягт байршилтай, 655 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* тоот дугаартай зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 21,807,152 төгрөг, зээлийн хүүд 11,831,278 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,525 төгрөг, нийт 33,656,955 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч 502 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* тоот дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 8,192,848 төгрөг, хүүгийн төлбөр 5,192,211 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 319,542 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 28,500 төгрөг нийт 13,733,101 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ******* дүүргийн *** дүгээр хороо *** дугаар гудамж ***, *** тоот хаягт байршилтай 230,7 м2 талбайтай хувийн сууц, гарааш /131 м2 талбайтай хувийн сууц, 99.79 м2 талбайтай/ ******* дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж *** тоот хаягт байршилтай, 655 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргээр хангуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: .., Хариуцагч Ц.******* нь 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр уг нэхэмжлэлийн шаардлага болох 13,733,101 төгрөгийг бүрэн төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* салбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ ..,хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,733,101 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,733,101 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 296,815 төгрөг урьдчилан төлснөөс 148,407 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 148,407 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ