Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/02530

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/02530

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.З нэхэмжлэлийн шаардлага болох 6,345,000 төгрөгийн 1,345,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч М.З нар үлдэх 5,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид  талж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 116,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 58,235 төгрөг, хариуцагч нараас 58,235 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ