Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/02555

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 14 өдөр

       Дугаар 102/ШШ2024/02555

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Я.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 242,300 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 80,766 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 80,766 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 80,766 төгрөгөөр нэхэмжлэгч “Ш” СӨХ-нд төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 7,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,960 төгрөг, хариуцагчаас 3,960 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                                       Н.ХАНГАЛ