Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02574

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02574

Улаанбаатар хот

 

 

 

 

                                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ж.Н нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 1,113,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 195,600 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 917,900 төгрөгийг 9 сарын хугацаанд сар бүр 101,988 төгрөгөөр нэхэмжлэгч “Б” СӨХ-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 31,274 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 15,637 төгрөг, хариуцагчаас 15,637 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

              ШҮҮГЧ                                                                           Н.ХАНГАЛ