Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02689

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

       Дугаар 102/ШШ2024/02689

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 47,145,782 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2 сарын хугацаанд нэхэмжлэгч “ФиББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 393,678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 196,839 төгрөг, хариуцагчаас 196,839 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

               ШҮҮГЧ                                                                            Н.ХАНГАЛ