Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/02103

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/02103

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М.Б 15,059,135.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Голомт банк” ХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 233,246 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 116,623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                          Н.ХАНГАЛ