Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/02638

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/02638

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. 553,014.62 төгрөг гаргуулах тухай “Е ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Д.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 17,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 8,620 төгрөг, хариуцагчаас 8,620 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

              ШҮҮГЧ                                                                          Н.ХАНГАЛ