Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2026/ШЦТ/226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийнхэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа, Улсын яллагч Б.Ариунсанаа, Ш********** өмгөөлөгч Д.О********, Шүүгдэгч Б.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл а****** ********** газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б********** Г******** холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2026 оны 5 дугаар сарын **-** өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Ш********** биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш****** овгийн Б********** Г*******, 1992 оны 05 дугаар сарын **-** өдөр Хөвсгөл а****** М**** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл а****** М**** сумын * дугаар баг **-** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/****/*** дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 12 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, үүрэг хүлээлгэн, хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ********** дугаартай. Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Г******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2026 оны 03 дугаар сарын **-** өдөр Хөвсгөл а****** М**** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт **-***** улсын дугаартай *****-** загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд. Улсын яллагч хавтаст хэргээс: 2026 оны 05 дугаар сарын **-*** өдрийн 163 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав. Ш********** өмгөөлөгч хавтаст хэргээс: 23 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 24 дүгээр хуудсанд авагдсан оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 34 дүгээр хуудсанд авагдсан ******* аймаг дахь шүүхийн шийдэр гүйцэтгэх газрын ялын тооцоо хүргүүлэх тухай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч хавтаст хэргээс: Судлах баримтгүй гэв. Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд. 2.1.Шүүгдэгч Б.Г******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна…” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл), Гурав.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд. 3.1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх ийн *-* тал), 3.2.2026 оны 03 дугаар сарын **-** өдрийн Ж******** согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...**-***** улсын дугаартай *****-** загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.Г******** алкотест 7510 /alcotest ****/ багаж ашиглан шалгахад 2,26% үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн *-*-* тал), 3.3.Шүүгдэгч Б.Г******** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2026 оны 03 дугаар сарын **-** өдөр гэртээ ганцаараа 0.75 литрийн хэмжээтэй “Х****” нэртэй архи ууж байсан. М**** эхнэр драмын театрын зохион байгуулагч хийдэг. Би тэгээд архи уусан байхдаа эхнэртээ хоол аваачиж өгөх гээд гэрээсээ өөрийн эзэмшлийн Банк бус санхүүгийн байгууллага дээр байдаг **-***** улсын дугаартай *****-** загварын тээврийн хэрэгслээ унаад гарсан. Тэгээд би драмын театр дээр эхнэртээ хоолыг нь аваачиж өгөөд эргээд гэртээ харих гээд драмын театраас хөдлөөд талбайн урд талын засмал дээр явж байсан чинь замын цагдаа тааралдаад намайг зогсоогоод драгерь багаж үлээлгээд 2.26% гарсан. Би сүүлд У********** хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаад жолооны эрхээ хасуулж байсан,...үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн **-* тал), 3.4.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 26 дугаар хуудас), 3.5.******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/**/**** дугаартай шийтгэвэрийн хуулбар (хх-ийн 9-10 дугаар тал), 3.6.Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 29-33 дугаар хуудас), 3.7.Ц********* ерөнхий газрын Ж******** лавлагаа, мэдээлэл (хх-ийн 25 дугаар тал), 3.8.******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 03 дугаар сарын **-*** өдрийн 04/*** тоот “Ялын тооцоо хүргүүлэх тухай” албан бичиг (хх- ийн **-* тал), 3.9.Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/****/*** дугаартай: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хоригдол Ш****** овгийн Б********** Г******** эдлээгүй үлдсэн 4 сар 12 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, үүрэг хүлээлгэн, хязгаарлалт тогтоосон шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 37-40 дүгээр тал), 3.10.2026 оны 03 дугаар сарын **-** өдрийн № 68 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хх-ийн **-* тал) зэрэг болно. Мөрдөгч хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүх хэлэлцүүлэгт талууд хэрэгт цугларсан нотлох баримтаас хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно. Дөрөв. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар. 4.1.Талуудын гаргасан санал, дүгнэлт: Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2026 оны 03 дугаар сарын **-** өдөр Хөвсгөл а****** М**** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт **-***** улсын дугаартай *****-** загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв. Ш********** өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх саналдаа:”...Миний үйлчлүүлэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2026 оны 3 дугаар сарын **-** өдөр Хөвсгөл а****** М**** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт **-***** улсын дугаартай *****-** загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарах ба энэ гэмт хэргийн улмаас хэн нэгэн хүнд хохирол төлбөр учраагүй, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Мөн тэрээр ам бүл 5, эхнэр, 3 охиныхоо хамт амьдардаг. Урьд миний үйлчлүүлэгчид Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байсан. Энэ гэмт хэрийн тухайд сонгох санкцитай, хамгийн багадаа 6 сарын хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг. Энэ хүний тухайд залуу хүн, тухайн үед анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан зэргийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна...” гэв. Шүүгдэгч Б.Г******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно. Тав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. 5.1. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Г******* нь Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2026 оны 03 дугаар сарын **-** өдөр Хөвсгөл а****** М**** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт **-***** улсын дугаартай *****-** загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал шүүгдэгч Б.Г******* нь Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/****/*** дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 4 сар 12 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон байх үед буюу 2026 оны 03 дугаар сарын **-** өдөр Хөвсгөл а****** М**** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт **-***** улсын дугаартай *****-** загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. Энэ үйл баримт нь шүүгдэгч Б.Г******** мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн **-* тал, шүүх хуралдааны тэмдэглэл), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх ийн *-* тал), 2026 оны 03 дугаар сарын **-** өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн *-*-* тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 26 дугаар хуудас), ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/**/**** дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 9-10 дугаар тал), Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 29-33 дугаар хуудас), Ц********* ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 25 дугаар тал), ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 03 дугаар сарын **-*** өдрийн 04/*** тоот “Ялын тооцоо хүргүүлэх тухай” албан бичиг (хх- ийн **-* тал), Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/****/*** дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 37-40 дүгээр тал), 2026 оны 03 дугаар сарын **-** өдрийн №68 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол (хх-ийн **-* тал) зэрэг баримтуудаар эргэлзээгүй нотлогдож байна. 5.2. Хууль зүйн дүгнэлт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. Х***** авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Г******** үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай хэлбэртэй байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илэрдэг бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн автомашин жолоодож замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн,...бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгсэлжолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсанхүнийг ойлгоно” гэж тус тус заажээ. Шүүгдэгч Б.Г******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ түүний амьсгал дахь спиртийн агууламж (2,26) хувийн промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас драгер багажаар шалган тогтоожээ. Мөн шүүгдэгч нь Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/****/*** дугаартай шүүгчийн захирамжаар хоригдол Ш****** овгийн Б********** Г******** эдлээгүй үлдсэн 4 сар 12 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч Б.Г******** Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн *-* заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. 5.3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор, уршиг: Тус гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Б.Г******* нь бусдад төлөх төлбөргүй болно. З*****. Ш********* эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. 6.1.Талуудын гаргасан санал, дүгнэлт: Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Б.Г******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г******** Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 20 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг, мөн шүүгдэгчийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан 4 сар 12 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 7 сар 12 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил 7 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв. Ш********** өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Миний үйлчлүүлэгч хугацаанаас өмнө суллагдаж, хяналтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээ 6 сар байгаа. Иймд хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, өмнөх эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн оногдуулж өгнө үү…” гэв. 6.2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж тогтоогдсонг дурдлаа. Х***** шүүгдэгч Б.Г******** иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоол, Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/****/*** дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтууд авагдсан ба дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Г******* нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/****/*** дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 12 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон хувийн байдал тогтоогдлоо. Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналтын хугацаа дуусаагүй байхад түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасныг хэрэглэх үндэслэл болж байна. Иймээс Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/****/*** дугаартай шүүгчийн захирамж /шийдвэр/-ийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн *-* зааснаар Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. Учир нь, ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналт тогтоодог. Өөрөөр хэлбэл хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрсөн бол шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж ойлгоно. Иймд шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Г******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/****/*** дугаартай “хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, үүрэг хүлээлгэсэн” шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г******** Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон хорих ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 5 (тав) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Г************* ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 5 (тав) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хасаж, 10 (арав) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан шүүгдэгч Б.Г******** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр нь шийдвэрлэв. Д****. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав. Х***** эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Ш****** овгийн Б********** Г******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б********** Г******** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ****/****/*** дугаартай “Х**** ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, үүрэг хүлээлгэсэн шийдвэр”-ийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г******** Б*******, С********, Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон хорих ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 5 (тав) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хасах ял, 4 (дөрөв) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Г************* ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 5 (тав) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хасаж, 10 (арав) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г******** оногдуулсан 2 (хоёр) жил 5 (тав) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г******** оногдуулсан 10 (арав) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 6.Эрүүгийн ************* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г******** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ